ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ДЭМБ: Олимпын наадам нас баралтын тохиолдлыг 100 мянгаар нэмэгдүүлнэ

ДЭМБ: Олимпын наадам нас баралтын тохиолдлыг 100 мянгаар нэмэгдүүлнэ
Гадаад мэдээ | 2021-07-22 13:09:21 | УНШИСАН: 75 | darkhankhuvsgul
“Токио-2020” зуны Олимпын наадам коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон хэдий ч лхагва гарагт тийнхүү Япон, Австралийн софтболын багийн тоглолтоор эхэллээ. Наадам эхэлж буй нь хэвийн амьдралдаа эргэн орохыг илтгэх хэдий ч үйл явдал өөрөөр эргэж болзошгүй юм. Спорт дэлхий дахинаа үргэлжилж буй хямралаас сатаарах сайхан боломжийг олгоно. Гэсэн ч бодит байдлыг үл мартахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус бидэнд уриаллаа. “Олимпын бамбар 8 дугаар сарын 8-нд бөхөх үед 100 мянга гаруй хүн хорвоог орхих болно. Цар тахал бол шалгуур бөгөөд дэлхий дахин түүнд нь унаж байна. Цар тахал дууссан гэж бодож буй хүмүүс тэнэглэлийн ертөнцөд амьдарч байна” хэмээн Тедрос Аданом хэлсэн байна. Халдварын тохиолдлын тоо дэлхий дахинаа тэр дундаа Японд өсөн нэмэгдсээр буй энэ үед ДЭМБ-ын тэргүүн ийнхүү мэдэгджээ. Токиод нэгдүгээр сараас хойш өдөрт илэрсэн халдварын хамгийн олон тохиолдол лхагва гарагт бүртгэгджээ. Япон халдварын тохиолдлын тоог тогтоон барихаар шамдаж байгаа ч “Токио-2020”-г зохион байгуулагчид наадмыг хийнэ гэж нэгэнтээ зүтгэсэн юм. Гэсэн ч наадмын нээлтийн ёслол болоход ганц хоног үлдээд буй энэ үед Япон нийтийн эрүүл мэндийн хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлснээр дэлхий даяар тархалт нэмэгдэхээс урьдчилан сэргийлж чадах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Олимпын наадамд оролцохоор дэлхийн 200 гаруй орны 11 мянга гаруй тамирчид хүрэлцэн ирж байгаа бол наадамтай холбоотой ажиллаж буй хүмүүсийн дунд халдварын тохиолдлын тоо 79 болоод байна. Тэдний 5 нь Олимпын тосгоны оршин суугчид бол 3 нь тамирчид юм. АНУ-ын гимнастикч Кара Икер, сагсан бөмбөгчин Кэти Лу Самуэльсон, теннисчин Кори Гауфф нарын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарснаар Олимпын мөрөөдөлдөө хүрэх боломж нь багасаж байна. Үүнээс гадна нийгмийн эрүүл мэндийн салбарт нүүрлээд буй хямралын үеэр спортын томоохон уралдаан тэмцээн явуулахыг иргэдийнх нь дийлэнх нь эсэргүүцэж байгааг Японд явуулсан олон нийтийн санал асуулгууд харуулж байна. Олон улсын Олимпын хороо анх удаа гадаадын хөгжөөн дэмжигчдийг тэмцээн үзэхийг нь хориглох үед Токио онц байдлын дэглэмээ 8 дугаар сарын 22-ныг хүртэл сунгасан билээ. Түүнчлэн АНУ цар тахлын нөхцөл байдал ноцтой байгааг мэдэгдээд, эрүүл мэндийн салбарын онцгой нөхцөл байдлаа сэргээжээ. Хурдан тархдаг “Дельта” хувилбараас үүдэлтэй коронавирусний халдварын тохиолдлууд сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд АНУ-д бараг гурав дахин нэмэгдэж, 44 муж улсад өссөн үзүүлэлтүүд ажиглагджээ. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ “Дельта” хувилбар нийт халдварын тохиолдлуудын дийлэнх олонх буюу 83 хувийг эзэлж байна гэв. “CDC”-ийн дарга, доктор Рошель Валенскигийн мэдэгдсэнээр, коронавирусний үзүүлэлт муудаж байгаагийн цаана нийтлэг нэг шалтгаан байна гэжээ. “Уг шалтгаан нь вакциндаа хамрагдаагүй хүмүүсийн цар тахал юм. Халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 97 гаруй хувь нь вакцин хийлгээгүй. Нас барсан тохиолдлуудын 99 хувь нь мөн вакциндаа хамрагдаагүй хүмүүс байна” гэж тэрбээр хэлсэн байна. Үүний зэрэгцээ вакцинжуулалтын үзүүлэлтүүд ч мөн АНУ-д зогсонги байдалд оржээ. “CDC”-ийн мэдээлснээр тус улсад хүн амын тал орчим хувь нь вакциндаа бүрэн хамрагджээ. Харин вакцинаа хийлгээгүй хүмүүсийн дийлэнх нь вакциндаа хамрагдах магадлал бага байгааг судалгаа харуулжээ. “Вакцинжуулалтыг сунжруулж буй хүмүүс бодлоо өөрчлөхгүй бол манай улсад нэлээд хугацаанд халдварын дэгдэлт тасрахгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах зөвлөх, доктор Энтони Фаучи анхааруулав. “Дельта” хувилбар давамгайлж буй Их Британид мөн халдвар, нас баралтын тохиолдлын тоо өсөж байна. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хязгаарлалтыг цуцалснаар нас баралтын тохиолдол улам нэмэгдэж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн хэдий ч ийм алхам хийх эрсдэлийг үүрчээ.


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Япон улсын хүн амын тоо 12 дахь жилдээ дараалан буурчээ
2021-08-05  
  

   Нью-Йоркийн авто шоуг “Дельта” хувилбарын улмаас цуцалжээ
2021-08-05  
  

   Жянсуд дотоодод халдварласан 40 шинэ тохиолдол илэрчээ
2021-08-05  
  

   “Дельта” хувилбар илэрсэн орнуудын тоо 135 болжээ
2021-08-05  
  

   Токиод хэт халахыг анхааруулж байна
2021-08-05  
  

   АНУ-д халдварын шинэ тохиолдлын 93 хувийг “Дельта” хувилбар эзэлж байна
2021-08-05  
  

   ДЭМБ вакцины гурав дахь тунг тарихаа хойшлуулахыг уриалжээ
2021-08-05  
  

   Токиогийн Олимпын үеэр халдвар голомтлон тархсан анхны тохиолдол бүртгэгдлээ
2021-08-05  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот