ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Вирусний эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлж ажиллах чиглэл өгөв

Вирусний эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлж ажиллах чиглэл өгөв
Засгийн газар | 2021-07-21 15:44:50 | УНШИСАН: 91 | darkhankhuvsgul
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ажиллалаа. Коронавируст халдварын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын баг 2021 оны 6 сарын 4-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул Шадар сайд вирусний эсрэг эмийн нөөц, хангамж болон үнийн асуудлаар газар дээр нь ажиллаж, хариуцсан агентлагийнханд тодорхой үүрэг даалгавар өглөө. Тэрээр хэлэхдээ “Вирусний эсрэг эмийн нийлүүлэлтийн талаарх мэдээллийн эрх тэгш бус, хаалттай байдал нь ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, хомсдол үүсэх нэг хүчин зүйл болж байна. ЭМЯ-наас 2020 онд “Ремдесивир” эмийг худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 1 бүрийг нь 315.000 төгрөгөөр нийлүүлж байсан бол одоо бид шууд үйлдвэрлэгчидтэй нь харьцаж 1 бүрийг нь 50.000 төгрөгөөр оруулж ирдэг болохоор ярилцаж байгаа. Эмийн нөөц хангамжийн тухайд нэг удаагийн лицензийг гэрээт ААН-үүдэд хэт их хэмжээгээр олгодгийн улмаас бусад ААН-үүдэд квот олдохгүй байгаа тул нэг удаагийн лицензийг хүртээмжтэй байдлаар ААН-үүдийн хүчин чадалд тохируулан олгох шаардлагатай байна. Эм оруулж ирдэг бөөний төвүүдийн үнээс эмийн сангууд 30-40 хувь үнэ нэмж зах зээлд борлуулж байгааг таслан зогсоох хэрэгтэй" хэмээсэн юм. Мөн түүнчлэн эмийн бүртгэлийг олон улсын нэршлээр бүртгэдэг байсан бол одоо оруулж ирдэг компаны нэрээр бүртгэж байгаа нь эмийн чанар стандартад нөлөөлж байгаа зэрэг зөрчил дутагдалд ажил хариуцсан агeнтлагаас ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б. Цэцэгсайхан “Eрөнхий гэрээгээр тeндэр зарлаж, вирусний эсрэг 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр вирусний эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурах боломжтой. Мөн дэлхийд сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа, маш хүнд , хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг Тоцилизумаб эмнээс эхний ээлжинд 2000 ширхэгийг авчирч байгаа” гэлээ. Уулзалтын төгсгөлд Шадар сайд ирэх сарын 1-ний өдрөөс өмнө улсын эмнэлгүүдийн эмийн нөөцийн тасалдуулахгүй хангаж, эмчлүүлэгчдийн эм тариаг гаднаас худалдан авах байдлыг таслан зогсоохыг үүрэг болголоо.


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгов
2021-08-04  
  

   Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн парк байгуулна
2021-08-04  
  

   Хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах эрхийг хангасан эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна
2021-08-04  
  

   АН: Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар пиарын, энтертайнментын Засгийн Газар болжээ
2021-07-30  
  

   Нэн шаардлагатай ачаа зөөж буй тээврийн хэрэгслийг дараалал харгалзахгүй хилээр нэвтрүүлэхийг даалгалаа
2021-07-29  
  

   Нийт хүн амын 60 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна
2021-07-28  
  

   Ч.Болортуяа:12-17 насныхныг вакцинжуулснаар хүн амын 70 хувь бүрэн дархлаажина
2021-07-28  
  

   Нарийнсухайт чиглэлийн тээвэр ложистекийг хөгжүүлэх санал боловсруулна
2021-07-24  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот