ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв
Ерөнхий сайд | 2021-07-21 15:05:43 | УНШИСАН: 99 | darkhankhuvsgul
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олонд Монгол Улсад орчин цагийн мэдээллийн агентлаг үүсч, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олон, үе үеийн ажилтнууд, сэтгүүлч, орчуулагчид Та бүхэнд амжилт бүтээл үргэлжид дэвжихийн өлзийтэй сайхан ерөөлөөр мэндчилж, чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ардын хувьсгалын анхны ялалтын мэдээг “Монголчуудын бослого” нэртэйгээр дэлхий нийтэд түгээсэн МОНЦАМЭ агентлаг нь өнөөдөр олон улсын мэдээллийн байгууллагуудтай мөр зэрэгцэн ажилладаг нэр хүндтэй байгууллага болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ардчиллын нөлөөн дор хэвлэл, мэдээллийн эрх чөлөө баталгаажсан өнөөгийн нөхцөлд үнэн бодит мэдээллийг түгээх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаа МОНЦАМЭ агентлаггүйгээр Монгол Улсын дотоодод болон хилийн чанадад мэдээлэн сурталчлах ажлыг төсөөлөх аргагүй юм. МОНЦАМЭ агентлаг нь Ардчилсан шинэ Монгол Улсын хөгжил, дэвшил, ирээдүй өөдөө хандсан эрмэлзэл тэмүүллийг дэлхий нийтэд цаг алдалгүй мэдээлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголыг дэлхий дахинд, дэлхийг Монголд мэдээлж ирсэн төдийгүй иргэд Үндсэн хуулиар олгосон чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө зөв зохистой эдлэхэд нь үнэн бодит, шуурхай, тэнцвэртэй мэдээллийн баталгаатай эх сурвалж болж байгаа билээ. МОНЦАМЭ агентлагийн хамт олон Та бүхэн цаашид дэлхий дахины мэдээллийн тэргүүлэх агентлагуудтай хамтын ажиллагаа, харилцаагаа улам өргөжүүлж, цахим мэдээллийн орчин үеийн ололт амжилтыг тууштай хэрэгжүүлэн ажиллах зүй ёсны шаардлагатай тулгарч байна. Танай хамт олонд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ Улаанбаатар хот 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Японоос Монголд найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
2021-08-01  
  

   Л.Оюун-Эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо
2021-07-29  
  

   Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хийв
2021-07-27  
  

   Япон Улсад ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юу амжуулав?
2021-07-26  
  

   Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар уулзана
2021-07-26  
  

   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон улс дахь айлчлал өндөрлөв
2021-07-26  
  

   Цар тахалтай тэмцэхэд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
2021-07-25  
  

   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы Эзэн хаан Нарүхитод бараалхав
2021-07-23  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот