ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Б.Жавхлан: Эдийн засаг сэргэж байгаа ч нүүрсний экспорт багассанаар төсөвт эрсдэл учирч болзошгүй

Б.Жавхлан: Эдийн засаг сэргэж байгаа ч нүүрсний экспорт багассанаар төсөвт эрсдэл учирч болзошгүй
Засгийн газар | 2021-07-20 16:23:34 | УНШИСАН: 99 | darkhankhuvsgul
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн гүйцэтгэлийг танилцуулсан тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Тус хөтөлбөр гуравдугаар сард эхэлснээс нийт гурван их наяд 183.4 тэрбум төгрөгийн зээл олгосон буюу 70 хувиийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар, дээрх зээлийн хүрээнд 204 290 ажлын байрыг хамгаалжээ. "Хөтөлбөрийг эхлүүлэхэдээ 120 мянган ажлын байрыг хамгаална гэж байсан ч хангалттай давуулсан. Энэ бол түүвэр судалгаа биш, зээлдэгч тус бүрийн и-баримтын мэдээллээр тогтоосон бодит статистик" хэмээн Сангийн сайд мэдээллийн эхэнд онцлов. Хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа гурван зээлийг задалбал, гурван хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих зээлээр хоёр их наяд төгрөг гарах ёстойгоос, нэг их наяд 701.5 тэрбум төгрөгийг 22 661 зээлдэгчид олгосон байна. Үүгээр 91 582 ажлын байрыг дэмжжээ. Харин репо санхүүжилтээр 593 тэрбум төгрөгийн зээлийг 2645 зээлдэгчид олгож 26 069 ажлын байр хамгаалсан бйна. Ипотекийн зээлээр, 512 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 6917 өрхөд олгоод байна. Тус зээлийн хүрээнд 700-800 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөөд байсан бол гүйцэтгэл одоогоор 70 хувьтай байгааг Сангийн сайд тодотгов. Ипотекийн зээлийн хүрээнд, барилга угсралт, үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн 86.6 мянган ажлын байрыг хамгаалсан гэсэн судалгаа гарсан байна. Засгийн газрн 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд, 2020 онд уналттай байсан эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар, 15 хувиар өссөн байна. Харин цар тахалгүй байсан 2019 оны үеийнхээс 3 хувиар өсжээ. Энэ өсөлтийг хадгалж чадвар оны эцсээр 6.5 хувийн өсөлттэй байх зорилгодоо хүрэх тооцоо гарсныг салбарын сайд мэдээлэлдээ тэмдэглэв. Мөн хөтөлбөрийн үр дүнд, ААНОАТ, НӨАТ-ын орлого нэмэгдсэн гэдгийг дурдлаа. Тодруулбал, ААНОАТ нэгдүгээр улиралд 886 тэрбум төгрөг буюу 2019 оныхоос 12 хувь, 2020 оныхоос 57.6 хувиар нэмэгдэж эдийн засаг сайжирсан. Мөн НӨАТ-ын орлого 2020 онтой харьцуулахад 24.7 хувь, 2019 оныхоос 20.8 хувиар өсжээ. Мөн НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин нэмэгдсэн аж. АМНАТ-ын татвар өнгөрсөн оныхтой харьцуулбал, 135 хувиар өссөн, 2019 оныхооос 24.2 хувийн өсөлттэй байна. Гэхдээ АМНАТ-ын орлого бүгд төсвийн орлогод биш, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан руу орж ирээдүйн эрсдэлийг үүрэх бодлогыг хангадаг хэмээн тодотголоо. Эдийн засаг сайжирч байгаа ч нүүрсний экспорт удааширч байгаатай холбогдуулан төсөвт эрсдэл учирч болзошгүйг мэдээллийн үеэр тэмдэглэв. Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтод ачаа бөөгнөрч саарсан, цар тахлын улмаас өмнөд хөрш манай ачааг хүлээн авахгүй байсаар хоёр сар болсон. Мөн долоодугаар сараас бага хэмжээгээр ачаа гарч байгаа ч энэ байдлаар үргэлжилбэл төсөвт хүнд цохилт амсана. Тиймээс ачаа хэвийн нэвтрэх чадварыг сайжруулахаар бүхий л арга хэмжээг авч ажиллана гэлээ. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ачаа тээврийн жолооч нарыг хил давахгүйгээр хилийн бүсэд чингэлэг, ачааны нүүрсээ буулгах шинэ терминал байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгааг дуулгав. Баяр, наадмын амралтаар ч бүтээн байгуулалт үргэлжилсэн бөгөөд наймдугаар сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгааг хэллээ.


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгов
2021-08-04  
  

   Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн парк байгуулна
2021-08-04  
  

   Хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах эрхийг хангасан эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна
2021-08-04  
  

   АН: Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар пиарын, энтертайнментын Засгийн Газар болжээ
2021-07-30  
  

   Нэн шаардлагатай ачаа зөөж буй тээврийн хэрэгслийг дараалал харгалзахгүй хилээр нэвтрүүлэхийг даалгалаа
2021-07-29  
  

   Нийт хүн амын 60 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна
2021-07-28  
  

   Ч.Болортуяа:12-17 насныхныг вакцинжуулснаар хүн амын 70 хувь бүрэн дархлаажина
2021-07-28  
  

   Нарийнсухайт чиглэлийн тээвэр ложистекийг хөгжүүлэх санал боловсруулна
2021-07-24  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот