ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
С.Бямбацогт: Өршөөл үзүүлэх хуулийг батлахдаа долоон зарчим баримталсан

С.Бямбацогт: Өршөөл үзүүлэх хуулийг батлахдаа долоон зарчим баримталсан
УИХ | 2021-07-20 15:28:22 | УНШИСАН: 80 | darkhankhuvsgul
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хаврын ээлжит чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэв. Зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулах тус хуулийг энэ сарын 2-ны өдөр УИХ баталсан юм. Эрүүгийн хуульд зааснаар, Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар УИХ авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүний амь насыг санаатайгаар бусниулсан, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн, эдийн засгийн эсрэг аливаа гэмт хэрэг, өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хэдий ч дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн тохиолдлуудыг өршөөлд хамруулахгүй байх зарчим баримталсан болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт тэмдэглэв. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, тэдгээрийг нийгэмдээ хөлөө олон ажил хөдөлмөр эрхлэх, учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжийг олгож байгааг онцлов. Түүнчлэн Эрүүгийн хуулийн суурь зарчмыг баримтлахын зэрэгцээ тус хуулийн зохицуулалтад хамрагдан суллагдсан аливаа этгээд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо заавал нөхөн төлөх ёстой гэдгийг онцолсон. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр нийт ял эдэлж байгаа 4175 хоргидлын 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөж нийт 16.7 орчим хувийг өршөөлд хамааруулах тооцоо байсан. Тэгвэл УИХ-аас дээр дурдсан зарчмыг баримтлан 1841 хоригдлыг буюу нийт 46 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаар шийдэрлэлээ. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 3669 ялтан хяналтад байгаагаас 3347 ялтны ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлэхээр тогтсон байна. Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэхпээ, "Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь дараах байдлаар хэрэгжинэ. Нэгдүгээрт, эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх. Энэ нь өршөөлд хамруулахгүй байхаар зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд суллана гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа нийт 139 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 142 хүнийг шууд суллахаар байна. Хоёрдугаарт, ялаас өршөөн хасах. Энэ нь зарим гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа нийт 168 эрэгтэй, 16 эмэгтэй, өсвөр насны 1, нийт 184 хоригдол эдлээгүй үлдсэн ялаа хасуулж суллагдана. Гуравдугаарт, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих. Энэ нь хорих ял эдэлж байгаа ялтнуудын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хорих ангиас суллахаар Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан тодорхой гэмт хэргүүдэд хамаарна. Өнөөдрийн байдлаар 1086 эрэгтэй, 39 эмэгтэй, өсвөр насны 3 нийт 1128 ялтны хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино" хэмээв. Зөрчлийн тухай хуулийг батлан гаргаснаас хойш гарч байгаа зөрчлийн 90 гаруй хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хууль тогтоомжийн зөрчил эзэлж байна. Иймд иргэддээ боломж олгож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм байна. Харин энэ хугацаанд зөрчлийн торгуулиа төлөөгүй тохиолдолд бүрэн төлүүлэх арга хэмжээг авахыг санууллаа. Цаашид торгуулийг тухай бүрд нь төлүүлэх шаардлага бий тул УИХ 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн баталж торгууль хуримтлуулдаг асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр төлөвлөсөн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр, “Өршөөл үзүүлэх тухай хууль бол тухайн хүнийг суллаад, тавиад явуулж байгаа зүйл огт биш. Харин алдсан, эндсэн хүмүүсийг нийгэмдээ хөл нийлүүлэн ажиллаж амьдрах, ажил хийж учруулсан хохирлоо барагдуулах боломжийг олгож байгаа энэрэнгүй ёсны зарчим. Энэ үүднээс УИХ хууль гаргаж байна гэдгийг олон нийт зөв ойлгохыг хүсье. Ийм ч учраас урд өмнө боломж олгосоор байтал дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ өршөөлийн хуульд хамруулахгүй байх нь зүйн хэрэг гэж хууль тогтоогчид үзсэн болно” хэмээн цохон тэмдэглэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх онцгой бүрэн эрхийг зөвхөн УИХ хэрэгжүүлэхээр заасан бөгөөд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан байдаг. Манай улс шинэ Үндсэн хуулиа батласнаас хойш 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд буюу нийт 6 удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 онд өршөөл үзүүлэх тухай хуулиар зарим этгээдийг захиргааны буюу зөрчлийн шийтгэлээс чөлөөлж байв.


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нутаг буцаж буй Австралийн Элчин сайд Д.Восентой уулзав
2021-08-05  
  

   Монгол Улсыг чиглэсэн цахим халдлага жилд 4 тэрбум бүртгэгддэг
2021-08-04  
  

   УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав
2021-08-04  
  

   Парламентын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүд оролцлоо
2021-08-01  
  

   Унгарын сайдыг Болгарын далбаатай угтсандаа уучлал гуй, Б.Батцэцэг сайд аа
2021-07-30  
  

   Б.Батцэцэг сайд Унгарын төрийн далбааг буруу байрлуулсан ажилтанд хариуцлага тооцох чиглэл өгчээ
2021-07-30  
  

   Унгараас Монголд 33 амьсгалын аппарат хандивлалаа
2021-07-30  
  

   НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа
2021-07-29  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот