ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
С.Бямбацогт: Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуульчилсан

С.Бямбацогт: Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуульчилсан
УИХ | 2021-07-20 15:09:03 | УНШИСАН: 79 | darkhankhuvsgul
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос дөрөвдүгээр сарын 2-нд баталсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар өнөөдөр мэдээллээ. Тус байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан болон 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар төлөвлөж байгаа зарим хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар, Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалттай улс болон бусад улсыг түүчээлсэн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт онцлов. Тус хуулиар хүний эрх хамгаалагч гэж хэн болох, хүний эрх хамгаалагч нь хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах болон хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглосон зэрэг хоёр гол асуудлыг зохицуулсан гэв. Тодруулбал, ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг Хүний эрх хамгаалагч гэж тодорхойлсон. Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” гэж тодорхойлсон байна. Нөгөөтэйгүүр, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг ашиглан бусдыг сүрдүүлэх тэргүүтэй эрсдлийг тооцож тухайн хүн нь хүний эрх хамгаалагч мөн эсэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулснаас шалтгаалан эрх нь зөрчигдсэн эсэхийг тогтоодог байхаар заажээ. Зөрчигдсөн эрхийг нь хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Хүний эрх хамгаалагчийн хороо байх бөгөөд тус хороонд хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл давамгайлсан байхаар хуульчилжээ. Хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлно. Мөн эрсдэлийн үнэлгээ хийх, түүнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх зэргээр хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах юм. Тус Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийт 23 удаа хуралдаж, Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд 170 асуудлыг хэлэлцэн, Өршөөл үзүүлэх тухай, зохиогчийн эрх, патент, оюуны бүтээл, хүний эрхийг хамгаалсан хуулийг батлуулжээ.


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нутаг буцаж буй Австралийн Элчин сайд Д.Восентой уулзав
2021-08-05  
  

   Монгол Улсыг чиглэсэн цахим халдлага жилд 4 тэрбум бүртгэгддэг
2021-08-04  
  

   УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав
2021-08-04  
  

   Парламентын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүд оролцлоо
2021-08-01  
  

   Унгарын сайдыг Болгарын далбаатай угтсандаа уучлал гуй, Б.Батцэцэг сайд аа
2021-07-30  
  

   Б.Батцэцэг сайд Унгарын төрийн далбааг буруу байрлуулсан ажилтанд хариуцлага тооцох чиглэл өгчээ
2021-07-30  
  

   Унгараас Монголд 33 амьсгалын аппарат хандивлалаа
2021-07-30  
  

   НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа
2021-07-29  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот