ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
БОАЖ-ын сайд Н.Уртнасан богино хугацаанд чамгүй ажил амжуулж, салбараа гацаанаас гаргах нь

БОАЖ-ын сайд Н.Уртнасан богино хугацаанд чамгүй ажил амжуулж, салбараа гацаанаас гаргах нь
Байгаль орчин | 2021-03-03 12:56:18 | УНШИСАН: 118 | tuvshee

Дэлхий нийтээр хорио цээрийн дэглэм тогтоож, хянуур хашир, хөлөө тушуулсан байдалтай жил дамнан гурван ч оныг дамжаад байгаа энэ цаг үед хамгийн их эрсдэл үүрч хямраад байгаа салбар бол “Аялал жуулчлал”.

Монгол Улсын хувьд 2020 онд салбарын орлого 65.8 хувиар буурчээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх олон талт бодлогууд багагүй яригддаг ч яг ажил хэрэг болгоод бариад явчих тогтвортой удирдлага менежмент өгүүлэгдэж байна гэж салбарынхан нь үздэг. 

Тэгвэл шинэ засгийн газрын тэргүүн Улс орныг хөгжүүлэх тэргүүлэгч зургаан салбарын нэг нь яах аргагүй аялал жуулчлал гэдгийг онцлон, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт суулгасан нь гэрэл асаах эхний алхам. Удаах нь харин салбарын сайдын томилгоо гэж харж болно.

Хэдийгээр салбарын хүн биш ч БОАЖ-ын сайд Н.Уртнасан олон улсад бэлтгэгдсэн сэтгүүлч, олон талын мэдлэг чадвартай, аль ч салбарыг улирдаад явах боломжтой гэдэг нь эхнээсээ анзаарагдаж салбарынхан сайдын томилгоонд таатай үнэлгээ өгч аялал жуулчлал гацаанаас гарч хөгжих нь гэж харж эхэллээ. 

 Н.Уртнасан сайд ажлаа аваад сандал суудлын сэлгээ хийсэнгүй. Харин ч Байгаль орчин, аялал жуулчлал гэх хоёр том салбарт өмнө эхлээд дуусгаж амжаагүй ажлуудын гүйцэтгэлийг хангуулж, цаашид үргэлжлүүлэх, хамтын ажиллагааг улам сайжруулах талаар шуурхай ажиллаж байгаа нь хэн хүний нүдэнд анзаарагдаж эхэллээ.

Богино хугацаанд амжуулан Япон, Хятад, Чех зэрэг улсын Элчин сайдуудтай байгаль орчноо хамгаалах, орон нутгийг ногооруулах, моджуулах, жуулчин татах чиглэлээр цахимаар болон биечлэн үр дүнтэй уулзалтууд хийсэн байна.

Түүнчлэн Ерөнхий сайд болон бусад сайдуудтай санал солилцож, Аялал жуулчлалын салбарынхаа 2300 аж ахуйн нэгжийн 88 мянган ажлын байрны төлөөллүүдтэй хэд хэдэн удаа чуулаад амжлаа. Салбарын уулзалтын үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг байлцуулан алдаа оноо, ахих боломж гээд нэлээд өргөн хүрээтэй санал солилцож, асуудлуудыг хэлэлцэж цаашид төрийн бодлогын хүрээнд дэмжих чухал шийдлүүдийг ярилцсан юм.

2019 онд 577.300 жуулчин ирж, энэ салбар 607 сая төгрөгийн орлого олж байсан бол цар тахалын улмаас 2020 онд салбарын орлого 65.8 хувиар буураад байгаа тус салбарт ийнхүү анхаарал хандуулж байгаад аялал жуулчлалынхан ихээр олзуурхаж шинэ сайдад талархан цаашид хамтран ажиллахад урамтай байгаагаа илэрхийлсэн.

Мөн тусгайлан хөрөнгө тусгаж, зээлд хамруулах, хөнгөлөлт үзүүлэх, шалгуурыг бууруулах хэрэгтэй байгааг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд учирлаж хүсэлт гаргаж байгаагаа уламжилсан юм.

Уулзалтуудаас онцлох бас нэг зүйл нь “Үндэсний зоог”-ийн танилцуулага. Монгол үндэснийхээ зоог, идээ ундааг дэлхийд таниулах хэмжээнд хүргэх зорилт тавьж байгаа. Уулзалт, арга хэмжээнд цагаан, улаан, ногоон, шар идээ, цай унд гэсэн 5 төрлийн 40 бүтээгдэхүүн дэлгэсэн нь гадна, дотны хэн бүхэнд таатай сэтгэгдэл, талархал төрүүлж бусад салбарынханд үлгэр болохуйц шинэлэг байгааг Ерөнхий сайд тодотгосон юм.  

Жилийн жилд л улирлын чанартай орхигдож байдаг аялал, жуулчлалын салбарынханыг ийнхүү анхаарч, нэн тэргүүнд хэлэлцсэнд салбарынхан ихэд талархаж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь тэдэнд урам өгч Н.Уртнасан сайд ажлаа шуурхай зохион байгуулж, урагш татах чавдар зүтгэл байгааг илтгэж байнгаад  ам сайтай байна.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Н.Уртнасан: Ариун цэврийн байгууламж, төсвийн үр ашигтай зардалд анхаарах хэрэгтэй
2021-04-16  
  

   Ойн судалгаа хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2021-04-07  
  

   Байгаль хамгаалагчдыг хавар, намрын дүрэмт хувцсаар хангалаа
2021-04-01  
  

   “Биоаюулгүй байдал, биохамгаалал ба КОВИД-19” сэдэвт сургалт боллоо
2021-03-31  
  

   Налайх дүүрэгт агаарын чанарын автомат станц шинээр байгуулна
2021-03-23  
  

   “Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал“-ыг бий болгоход Иргэний нисэхийн салбартай хамтарна
2021-03-23  
  

   Өнөөдөр олон улсын ой модоо хамгаалах "Ойн өдөр" тохиож байна
2021-03-21  
  

   “ЕВРО-5” стандартыг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
2021-03-17  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа

АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг баталлаа.

2021-04-16 15:23:44 | Цааш нь

Алейка будаанаас хорхой гарчээ

Алейкс Импекс ХХК компанийн импортоор оруулж ирдэг Алейка будаанаас хорхой гарсан байна.

2021-04-14 15:18:10 | Цааш нь

ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө

Нар хайлмагтсан дулаан шаргал нэг өдөр хэн хэндээ өмөг түшиг болж, олон жил айл аймаг явсан Балгарыг Өршөө багштан дуудуулав. Салхи савиргүйд, гэрийн яндангийн хөнгөн цэнхэр утаа хаяагаар суунаглаж нялуурсан үдэш Балгар багшийндаа явж орлоо.

2021-04-14 09:11:01 | Цааш нь

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Үүнийг би хүсээгүй. Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би энэ тогтоолыг зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэх нь тэр.

2021-04-14 07:03:33 | Цааш нь

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ.

2021-04-14 06:52:01 | Цааш нь

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

10.875 хувийн өндөр хүүтэй "Мазаалай" бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.

2021-04-14 06:44:56 | Цааш нь

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ

ovid-19 цар тахалтай холбоотой хилийн хоригийн улмаас жижиг бизнесийн салбарууд, хөдөө аж ахуй, загасчлалын аж ахуй ажиллах хүчний дутагдалд орсон тул ийм шийдвэр гаргасан байна.

2021-04-14 06:39:56 | Цааш нь

АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч, цар тахлын үед ази хүмүүст халдах гэмт хэрэг ихээр гарах болсон юм.

2021-04-14 06:35:29 | Цааш нь

Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна

Хууль шүүхийн шударга зарчмыг хангах үүрэгтэй шүүгч нар өөрсдөө ялзралын системийн эрэг шураг болчихсон байна

2021-04-13 16:48:43 | Цааш нь

Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна

Ирэх олимпод нийт 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө.

2021-04-13 15:25:30 | Цааш нь

Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ

“Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс “Spurnik V” вакциныг зөвшөөрсөн дэлхийн 60 дахь улс боллоо. Энэтхэгт хийсэн гуравдугаар шатны туршилтын үр дүн сайн гарсан учир зөвшөөрөл олгож байгаа юм. “Sputnik V” вакциныг хэрэглэж буй улсуудын хүн ам нийлээд гурван тэрбум гаруй боллоо” хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлжээ.

2021-04-13 15:16:57 | Цааш нь

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав

Мүн Жэ Иний хэлсэнчлэн 2028 он гэхэд БНСУ-ын зэвсэглэлд KF-21 онгоц 40, 2032 он гэхэд 80 онгоц тус тус шинээр нэмэгдэх аж. KF-21 онгоцыг 4.5-р үеийн онгоц хэмээн дүгнэж байгаа аж.

2021-04-13 14:55:22 | Цааш нь

Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ

28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулж, дархлал тогтоцийг 70 хувь байлгавал, долдугаар сарын 1-н гэхэд халдварын тохиолдлын тоо 20 ба 10-аас доошоо байх тооцоолол хийсэн.

2021-04-13 14:45:29 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот