ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал

Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал
Эрүүл мэнд | 2021-03-02 12:39:24 | УНШИСАН: 147 | batgur
Энэ удаад уулын спортын мастер, хий бясалгал, иогийн багш (RTY-500) Д.Нямхандыг урьж ярилцлаа.

-Та хөл хорионы үеэр цахимаар хүмүүст иог, бясалгалын хичээл зааж байгаа. Хэр үр дүнтэй байна?

-Иогийн үнэгүй онлайн сургалт явуулдаг Good Karma группээ өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 29-нд анх нээсэн. Хөл хорионы үеэр хүмүүс гэрээсээ үнэгүйгээр цахимаар иог, бясалгал хийж эрүүл мэнд, биеийн дархлаа, сэтгэл санааны тайван байдлаа анхаараасай гэж хүссэн. Тиймээс багш хүнийхээ хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хөл хорионы үеэр олон хүнд чадах зүйлээрээ тусалж сайн үйлсийн аян өрнүүлж, сэтгэлийн галыг нь өрдөж өгөхийг хүссэн.

Иогийн үнэгүй онлайн сургалт явуулдаг Good Karma группээ өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 29-нд анх нээсэн.

Одоо олон иог, фитнесс төв үнэгүй хичээл зааж эхэлсэнд баяртай байна. 23 мянган гишүүнтэй хаалттай групптээ сүүлийн 13 жил миний сэтгэл санааны тавгүй байдал, эрүүл мэндийн шалтгааны улмаас өөртэйгөө ажиллан өөрийгөө өөрчлөхдөө олж мэдэж, судалгаа хийж, сурч мэдсэн, зохих албан ёсны олон улсад багшлах эрхтэй сургалтуудад сурч баталгаажуулсан эрүүл зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт, иогийн олон төрлийн стандарт бүтэн цагийн цогц болон бясалгалын хичээлүүд, хувь хүний хөгжлийн хичээл, энерги ухамсар, сэтгэл судлалын талаар олон мэдлэг мэдээлэл, хичээлийг үнэгүй зааж эхэлсэн.

-“Винъяаса” урсгал иог болон бусад иогийн талаар дэлгэрэнгүй онолын ойлголт өгөөч?

-Бясалгалын тайлбарууд, нөхөн сэргээх эмчилгээний иог, жирэмсний иог, ахмадын иог, хүүхдийн иог, иогийн нидра, нурууны нөхөн сэргээх иог болон биедээ ачаалал авах эрүүлжин галбиржих хүсэлтэй хүмүүст зориулсан Hiit иог, дунд, ахисан шатны хүмүүст зориулсан хичээлүүд гэсэн олон төрлийн хичээлийг зааж байна. Өнгөрсөн арван нэгдүгээр сараас хүмүүсийн хүсэлтээр онол практикийн цогц цуврал хичээлээ багахан төлбөртэйгөөр заасан.

Үүнд “Аюурвед”-ийн мэдлэгийг олгох онол практикийн цогц хичээлээр таван махбод, төлөв байдлын тухай (гурван доша болох хий, шар, бадган) онолын мэдлэг таван махбод болон гурван дошагаа тэнцвэржүүлэх иог, хооллолт, эрүүл амьдралын хэв маягт шилжих хүн байгаль хичээл ордог. Мөн энергийн долоон хүрд гэрлэн бүрхүүлийн талаар онол, долоон хүрдээ тэнцвэржүүлэх бясалгал иогийн тэнцвэрт долоон хүрд (өнгө) онол практик хосолсон болон бясалгах цаг бясалгалын хичээл багтана. “Хувь хүний хөгжлийн би гэрэл хичээл”, хүүхэд багачууд өсвөр насныханд зориулж ”Бяцхан иогчин” гэсэн хичээлээ ч цувралаар хүргэжээ.

-Цахимаар хүмүүст энэ бүх мэдлэгийг олгосноор ямар өөрчлөлт гарав?

-Өөрчлөлтүүд гарсаар байна. Зааж байгаа хичээл маань бүх зүйлийн уг үндэс, учир шалтгааныг хүмүүсээр өөрөөр нь (хүний амьдралын бүх зүйл үйлийн учир шалтгааныг хүн өөрөө л тавьдаг таныг танаас өөр хэн ч сайн мэдэхгүй) олуулан зааж чиглүүлэн дэмжих, сэтгэл зүйн дэмжлэг өгөх, урамшуулах маягаар хүн бүртэй тулж ажиллаж хөдөлгөөний дутагдал, өвчлөлийн шалтгаанууд, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал, сэтгэл зүйн асуудал гэх мэтийн учир шалтгаан нь хаанаас гарч байна гэдгийг онолын мэдлэгт тулгуурлан онол практик хосолсон хэлбэрээр сургалт өгдгөөрөө онцлогтой.

Тиймээс олон хүнд их өөрчлөлт гарсан. Тухайлбал, сэтгэл санаа нь амар амгалан болсон, олон жилийн нойргүйдэлтэй хүмүүс нойрондоо сайжирч, гэр бүлийн харилцаа сайжирсан, бие нь гоё уян хатан болж эрч хүчээр тэтгэгдсэн, олон төрлийн нурууны өвчин нь эдгэж байгаа зэргээр үр дүн гарч байна. Ерөнхийдөө сургалтууд маань онол практик, бясалгал иог хослон ордог. Тиймээс хүмүүс өөрсдийнхөө бүх болохгүй зүйлийнхээ учир шалтгааныг ойлгож авдаг. Ялангуяа, хичээл зүтгэлтэй хүмүүс үр дүнд хүрдэг.

Монгол уламжлалт хоол хүнсний талаарх мэдлэгээ сайн сурч амьдралын хэв маяг, хоол ундаа өөрчлөөд тууштай иог хийгээд ирвэл эрүүлжинэ. Эрүүл хүн насандаа, өндөртөө тохирсон жинтэй болно.

-Танхим, цахимаар заахад ялгаа байна уу?

-Ялгаа их бий. Гэхдээ өөрийнхөө төлөө ажиллах гэж байгаа хүнд бол цахим нь илүү үр дүнтэй байх. Онлайн хичээлийн онолын мэдлэг болон иог хичээлээ бүгдийг нь сүүлийн үеийн дэвшилтэт программууд “Live”, “Zoom”, “Powerpoint”, “Streamyard”,”Meeting” гэсэн программ ашиглан чанарын өндөр түвшинд хадгалдаг. Бодитоор харьцаа үүсгэн, асуух зүйлээ асуугаад, ярилцаад зөвлөөд явах боломжтой.

Хувь хүний хөгжил бясалгалтай хослон явагддаг. Тиймээс хүн тус бүрд нь гарц гаргалгааг нь зааж чиглүүлдэг учир багшаас цаг их шаарддаг. Шаардлагатай тохиолдолд шавь нар маань иогоо хийж байгаа бичлэгээ надад явуулдаг. Түүн дээр нь үндэслэн тэр хүнд тохирсон зөвлөгөө өгдөг.

-Иогоор хичээллэх нь ямар ач тустай вэ?

-Хүмүүс иогоор хичээллэснээр амьдралынхаа хэв маягийг их сайхнаар өөрчлөх боломжтой. Харин нийгэмд иогийг эмэгтэйчүүд, фитнессийг эрэгтэйчүүд хийдэг гэдэг ташаа ойлголт, хандлага байдаг. Эсрэгээрээ бүх хүн иогоор хичээллэх хэрэгтэй. Эрэгтэй хүнд хүч чадал, тэнцвэрийг авчирна. Мөн дайчин чанарыг нэмэхээс гадна амьдралын мөн чанараа олох, зөв чиглүүлэх, амьдралын ноён нуруугаа засахад тусалдаг.

-Иог, бясалгалыг хослуулснаар хүний сэтгэл санааг засах, өвчин зовуураас нь салгаж эрүүл чийрэг болгоно гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Хүмүүс иогоор хэрхэн турах талаар асуудаг. Мэдээж тууштай байгаад “Аюурвед” болон монгол уламжлалт хоол хүнсний талаарх мэдлэгээ сайн сурч амьдралын хэв маяг, хоол ундаа өөрчлөөд тууштай иог хийгээд ирвэл эрүүлжинэ. Эрүүл хүн насандаа, өндөртөө тохирсон жинтэй болно. Гэхдээ нэг сар хичээллээд хүссэн үр дүндээ хүрнэ гэж байхгүй. Тиймээс тууштай байснаар хамгийн багадаа 3-6 сар иогоор хичээллэж амьдралын хэв маягаа зөв болгоод ирэхэд ерөнхий үр дүнгээ мэдрээд эхэлдэг. Нэг сар хичээллэхэд биетэйгээ танилцаад хөнгөрнө, хоёр сар хичээллэхэд сэтгэл зүйтэйгээ ажиллаад сэтгэл санаа сайхан болно, гурван сар хичээллэхэд иог, бясалгалдаа дурлаад ямар нэг асуудал байвал мэдрэгдээд шийдэгдээд эхэлнэ.

Түүнчлэн онолын мэдлэгтэй хослуулан амьдралын хэв маягаа өөрчилж, хоол ундаа тохируулах, өөрийн төлөв байдлаа мэдэж хий, шар, бадгана гэж бид ярьдаг үүнд болон улирал цаг үедээ тохируулж хоол хүнсээ идэж биеэ тээж цэвэрлээд бодисын солилцоогоо дэмжээд ирэхэд бие аяндаа өөрийгөө засч сайжруулах гайхалтай тогтолцоо шүү.

Мөн хүн өөрийн биед тохирсон иогийн дасгалыг хийснээр тодорхой хэмжээний бие бялдар, сэтгэл санааны өөрчлөлтийг авчирч тухайн ямар нэгэн суурь өвчнүүдийг эмчлэх дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн хамгийн чухал зүйл нь энэ бүх суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх арга болдог. Ингэснээр сэтгэл зүйн дархлаагаа дэмжих, түүнчлэн сэтгэл зүйн дархлаа суулгах бүрэн боломжтой.

Х.Оюунболд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ЭМЧЛЭХ 5 АРГА
2021-04-14  
  

   Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ
2021-04-13  
  

   Өнгөрсөн өдрүүдэд шинэ тохиолдол 704 бүртгэгдэж, гурван иргэн “нас нөгцлөө”
2021-04-12  
  

   Шинээр тохиолдол 831 бүртгэгдэж, хоёр иргэн нас нөгцөв
2021-04-11  
  

   БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг “Ковид-19” вакцинд үнэ төлбөргүй хамруулна
2021-04-09  
  

   Б.Намуун: “Намуун” Хүүхдийн Сан энэ жил зорилтот бүлгийн иргэдэд зориулж эх, хүүхдийн эмнэлэг барина
2021-04-07  
  

   Д.СҮХБОЛД: АӨСҮТ амбулаторийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭГ хийж байна
2021-04-07  
  

   "ЭНЭ ХЭВЭЭР ҮРГЭЛЖИЛБЭЛ ӨДӨРТ БҮРТГЭГДЭХ ХАЛДВАРЫН ТОО 1000 ДАВНА" ГЭВ
2021-04-06  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа

АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг баталлаа.

2021-04-16 15:23:44 | Цааш нь

Алейка будаанаас хорхой гарчээ

Алейкс Импекс ХХК компанийн импортоор оруулж ирдэг Алейка будаанаас хорхой гарсан байна.

2021-04-14 15:18:10 | Цааш нь

ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө

Нар хайлмагтсан дулаан шаргал нэг өдөр хэн хэндээ өмөг түшиг болж, олон жил айл аймаг явсан Балгарыг Өршөө багштан дуудуулав. Салхи савиргүйд, гэрийн яндангийн хөнгөн цэнхэр утаа хаяагаар суунаглаж нялуурсан үдэш Балгар багшийндаа явж орлоо.

2021-04-14 09:11:01 | Цааш нь

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Үүнийг би хүсээгүй. Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би энэ тогтоолыг зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэх нь тэр.

2021-04-14 07:03:33 | Цааш нь

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ.

2021-04-14 06:52:01 | Цааш нь

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

10.875 хувийн өндөр хүүтэй "Мазаалай" бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.

2021-04-14 06:44:56 | Цааш нь

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ

ovid-19 цар тахалтай холбоотой хилийн хоригийн улмаас жижиг бизнесийн салбарууд, хөдөө аж ахуй, загасчлалын аж ахуй ажиллах хүчний дутагдалд орсон тул ийм шийдвэр гаргасан байна.

2021-04-14 06:39:56 | Цааш нь

АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч, цар тахлын үед ази хүмүүст халдах гэмт хэрэг ихээр гарах болсон юм.

2021-04-14 06:35:29 | Цааш нь

Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна

Хууль шүүхийн шударга зарчмыг хангах үүрэгтэй шүүгч нар өөрсдөө ялзралын системийн эрэг шураг болчихсон байна

2021-04-13 16:48:43 | Цааш нь

Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна

Ирэх олимпод нийт 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө.

2021-04-13 15:25:30 | Цааш нь

Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ

“Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс “Spurnik V” вакциныг зөвшөөрсөн дэлхийн 60 дахь улс боллоо. Энэтхэгт хийсэн гуравдугаар шатны туршилтын үр дүн сайн гарсан учир зөвшөөрөл олгож байгаа юм. “Sputnik V” вакциныг хэрэглэж буй улсуудын хүн ам нийлээд гурван тэрбум гаруй боллоо” хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлжээ.

2021-04-13 15:16:57 | Цааш нь

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав

Мүн Жэ Иний хэлсэнчлэн 2028 он гэхэд БНСУ-ын зэвсэглэлд KF-21 онгоц 40, 2032 он гэхэд 80 онгоц тус тус шинээр нэмэгдэх аж. KF-21 онгоцыг 4.5-р үеийн онгоц хэмээн дүгнэж байгаа аж.

2021-04-13 14:55:22 | Цааш нь

Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ

28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулж, дархлал тогтоцийг 70 хувь байлгавал, долдугаар сарын 1-н гэхэд халдварын тохиолдлын тоо 20 ба 10-аас доошоо байх тооцоолол хийсэн.

2021-04-13 14:45:29 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот