ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн

Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн
Улстөрч | 2021-02-26 11:47:29 | УНШИСАН: 230 | batgur
Богино зайд асар хурдтай өндөр авсан хүн бол УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан. Их хөрөнгө мөнгө ч тэгээд юуг ч хурдлуулж чаддаг хойно доо.
Тэгээд ч “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг яах аргагүй үнэн. Аль ч дарга сайдын үед адармаатай улс төрд байнга өгсөж явсаар УИХ-ын гишүүн, улмаар Шадар сайд болчихсон. Гэхдээ “Баян хүнийг балаг тойрдоггүй” гэдгийг санахад илүүдэх юун.  Энэ нь хэдийгээр нэг ядуу нөхрийн атаархсандаа гаргасан үг байж мэдэх ч С.Амарсайханы бизнест бөмбөг тэслэх аюул олон бий. Ямартай ч тэр нийслэлийнхээ хэвлийг тэтгэн өнгөрдөг ганц судас нь болсон Туул голд хайр найргүй ханддаг хүн. Шударга ёс хууль дүрмээр дийлэхгүй ч байгаль ижийн хилэн гэж зүйл байгааг мартах болохгүй.

Уг нь тэр     Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллахдаа чамгүй сайн ажилласан гэх пиар хаа сайгүй өрнөдөг. Хэргээр ч цацуулдаг л биз. За тэгээд хурлын дарга болох гэж хөглөснийг энд дурдаад яахав.

С.Амарсайхан НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа “100 айл” болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын зах, дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх НИТХ-ын тогтоол үйлдээд Засаг даргаа шахаж ажиллана гэдгээ эрсхэн мэдэгдэж байснаа биелүүлж эхэлж байсан нь үнэн. Бодит зүйл гэвэл Төмөр замын буудлын дэргэд байсан автомашины захыг асар их хэл аман дундуур “22-ын товчоо”-руу нүүлгэн шилжүүлсэн. Энэ мэтчилэн хэд хэдэн ажил санаачилж явтал Хотын даргаар дэвшүүлэн ажиллуулж, улмаар УИХ-ын гишүүн болчихсон. Одоо тэр энэ бүгдээ мартсан. Ерөөсөө дээрх шийдвэрүүд нь дээш нь гишгэх шат байснаас бодит ажил болохгүй нь ойлгомжтой байв. Сайд дарга болох илүү их тачаалд тэмүүлсээр Шадар сайд болчихлоо. Ёстой л хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн гэдэг боллоо. Уг нь тэр хотын хөгжил гэх зүйлийг л хуулбарлан ярьдаг байснаас хөгжүүлж өөдлүүлсэн түүх ч үлдээгүй л дээ. Мартах шахаж. Бас нэг “том” ажил бий. Сүхбаатарын талбай тойруулан өндөр үнэтэй чулуунууд тавьсан. Сүүлдээ энэ чулуу хэнд ч хэрэггүй хог болж, хатуу хөл хорионы үед зам хаахад ашиглав. Бас л хэрэг болж байна. Олон сая төгрөгийн өртгөөр авсан чулууг хаялтай биш, зам хаахад ч гэсэн ашиглалаа.

Мөнхүү Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг устган цэвэрлэж, усан оргилуур хийсэн нь тийм ч алдаа болоогүй байх. Тэр өөрөө өндөр настай мод, сөөг бүү хэл Туул голын хөвөөний бургас хядчихдаг хүн шүү дээ. Гайхах хэрэггүй. Тухайн үед С.Амарсайхан хотын Засаг даргаар томилогдсон даруйдаа албан тушаалаа хотын хүн амын тусын тулд биш, хувийн зорилгодоо ашиглахаар улайрч, баяжих хөлжих арга хэрэгсэл болгож байсан гэх мэдээлэл ч байдаг. Бараг Хотын дарга болсны зорилго ч гэж зарим эх сурвалж мэдээлж байв. Ингэхийн шалтгаан ч байв. Тодотговол “Зүүнбаян Рефайнери” компани Туул голын бургасыг хэдэн арван га-гаар нь устган сүйтгэж, өндөр үнэтэй барилгууд барихаар завдаж байгаад иргэдийн эсэргүүцэл бусад зүйлтэй тулж байсан удаатай. Тухайн үед БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбат “Энэ компанийн тусгай зөвшөөрөл аль эрт цуцлагдсан байсан. Гэтэл ажлаа үргэлжлүүлж байна. Манай хуулиар үүнд шүүх тайлбар хийх учиртай. Шүүх дээр маргаантай байгаа. Өмнөх сайд Д.Оюунхоролын үед тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Миний үед дахиж олгоогүй" гэсэн юм. Үүнээс харахад төрийн шийдвэр, хэдэн ч сайдын нүүр үзсэн өөрийнхөөрөө хэрэгжиж байдгийг харуулсан явдал болж байв. Аргагүй л гурван төрд нүүртэй хүн аж.

Одоо тэрээр өндөрлөгт хүрсэн, хэзээ унах, хаашаа явахыг нь таах аргагүй. Их хөрөнгө л түшихгүй бол түүнд яг унаган гэх фракц улс төрд үгүй. Тойрон хүрээлэгчид нь ч нэг тиймхэн сулхан. Ийм нөхцөлд яах аргагүй, их хөрөнгөөр дэнчин тавьж л амьдрах улс төрийн зураг зурна гэсэн үг. У.Хүрэлсүхийн Засгийн газар унахад С.Амарсайхан хамгийн их булан тохойд уулзалт хийсэн хүн гэдэг.

Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн танхимд багтаж чадсан. Цар тахлын дэгдэлттэй энэ цагт Шадар сайд гэх онцгой албанд очсон тэрээр өнөөдөртөө будилж л байна. Өглөө гаргасан шийдвэр нь үдэш өөрчлөгдөж, маргааш нь бас өөр болж байх жишээтэй. Төрийн албаны дадлага туршлага байхгүйг л харуулж байгаа болов уу. Нийслэлийн Засаг даргаар богино хугацаанд ажилласан хүнд юуных нь төрийн албаны дадлага туршлага ч байх билээ. Ерөөсөө хөрөнгө түшиж, дээш гарсан хүмүүст өөрийн гэсэн толгой байдаггүйг харуулж байгаа хэрэг. Гэхдээ тойрон хүрээлэгчид нь ажил хийсэн болж харагдах гэж ярьж байсан зүйлийг нь шийдвэр мэтээр олонд түгээдэг ч байж болох юм.

Тэгэхээр С.Амарсайхан өөрөө ийм будилуу бол цааш газар авахгүй гэсэн үг. Хашиж байгаа албаа эртхэн өгсөн нь дээр. Хэрэв тойрон хүрээлэгчдийнх нь буруу бол баг хамт олноо шинэчлэх цаг нь болсныг илтгэж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн тойрон хүрээлэгч, Гүйцэтгэх засаглал, Шадар сайдын тойрон хүрээлэгч хоёрын дунд тэнгэр газар шиг ялгаа байгааг ойлгох хэрэгтэй. Бүтэн улсын бүрэн Засгийн газрын гол сайд нь өглөө гаргасан шийдвэрээсээ үдэш буцаад байх юм бол энэ улс орны ажил өөдөө явахгүй байх. Энэ төр, ард түмэнд мөнгөөр шийдэж болдоггүй үнэт зүйл гэж би

Эх сурвалж: Өглөөний сонин



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?
2021-04-14  
  

   Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Хоёр НАМЫН НЭГДЭЖ НИЙЛЭХ асуудлыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ холбомооргүй байна
2021-04-12  
  

   Монголчуудын 8 жил авах ногдол ашгаар “Голомт”-ын Баясгалан наадаж байна
2021-04-11  
  

   Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн ажилтнууд 20 сая доллар оруулж ирсэн асуудлаар ТЕГ-т хэрэг үүсгэсэн
2021-04-11  
  

   ПАУШОК: Татвараас зувчуулсан тэр мөнгөөрөө Т.Ганболд / corporate/ зочид буудлуудыг барьсан
2021-04-10  
  

   "Ариг" банкны хадгаламж эзэмшигчдийн холбооноос Б.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ
2021-04-05  
  

   УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн "Шударга бусын хонгил" баримтат ном хэвлэгджээ
2021-04-04  
  

   А.БААТАРХУЯГ: ЦЭЦЭД НӨЛӨӨЛЖ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ДЭВШИХ ЭСЭХ АСУУДЛААР МАРГААН ҮҮСГЭСЭН
2021-04-04  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа

АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг баталлаа.

2021-04-16 15:23:44 | Цааш нь

Алейка будаанаас хорхой гарчээ

Алейкс Импекс ХХК компанийн импортоор оруулж ирдэг Алейка будаанаас хорхой гарсан байна.

2021-04-14 15:18:10 | Цааш нь

ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө

Нар хайлмагтсан дулаан шаргал нэг өдөр хэн хэндээ өмөг түшиг болж, олон жил айл аймаг явсан Балгарыг Өршөө багштан дуудуулав. Салхи савиргүйд, гэрийн яндангийн хөнгөн цэнхэр утаа хаяагаар суунаглаж нялуурсан үдэш Балгар багшийндаа явж орлоо.

2021-04-14 09:11:01 | Цааш нь

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Үүнийг би хүсээгүй. Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би энэ тогтоолыг зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэх нь тэр.

2021-04-14 07:03:33 | Цааш нь

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ.

2021-04-14 06:52:01 | Цааш нь

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

10.875 хувийн өндөр хүүтэй "Мазаалай" бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.

2021-04-14 06:44:56 | Цааш нь

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ

ovid-19 цар тахалтай холбоотой хилийн хоригийн улмаас жижиг бизнесийн салбарууд, хөдөө аж ахуй, загасчлалын аж ахуй ажиллах хүчний дутагдалд орсон тул ийм шийдвэр гаргасан байна.

2021-04-14 06:39:56 | Цааш нь

АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч, цар тахлын үед ази хүмүүст халдах гэмт хэрэг ихээр гарах болсон юм.

2021-04-14 06:35:29 | Цааш нь

Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна

Хууль шүүхийн шударга зарчмыг хангах үүрэгтэй шүүгч нар өөрсдөө ялзралын системийн эрэг шураг болчихсон байна

2021-04-13 16:48:43 | Цааш нь

Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна

Ирэх олимпод нийт 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө.

2021-04-13 15:25:30 | Цааш нь

Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ

“Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс “Spurnik V” вакциныг зөвшөөрсөн дэлхийн 60 дахь улс боллоо. Энэтхэгт хийсэн гуравдугаар шатны туршилтын үр дүн сайн гарсан учир зөвшөөрөл олгож байгаа юм. “Sputnik V” вакциныг хэрэглэж буй улсуудын хүн ам нийлээд гурван тэрбум гаруй боллоо” хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлжээ.

2021-04-13 15:16:57 | Цааш нь

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав

Мүн Жэ Иний хэлсэнчлэн 2028 он гэхэд БНСУ-ын зэвсэглэлд KF-21 онгоц 40, 2032 он гэхэд 80 онгоц тус тус шинээр нэмэгдэх аж. KF-21 онгоцыг 4.5-р үеийн онгоц хэмээн дүгнэж байгаа аж.

2021-04-13 14:55:22 | Цааш нь

Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ

28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулж, дархлал тогтоцийг 70 хувь байлгавал, долдугаар сарын 1-н гэхэд халдварын тохиолдлын тоо 20 ба 10-аас доошоо байх тооцоолол хийсэн.

2021-04-13 14:45:29 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот