ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ коронавирусыг ЭСЭРГҮҮЦЭХ ВАКЦИН хүлээн авлаа

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ коронавирусыг ЭСЭРГҮҮЦЭХ ВАКЦИН хүлээн авлаа
Батлан хамгаалах яам | Нийслэл | 2021-02-24 20:02:40 | УНШИСАН: 202 | batgur
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хятадын ард түмэн, ХАЧА-ийн бүрэлдэхүүний сайхан сэтгэлийн тусыг эрхэм Элчин сайд та өөрийн биеэр хүрэлцэн ирж, бид бүхэнд гардуулан өгч байгаад маш их талархаж байна.

Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж хэлбэрээр хандивлаж буй коронавирус эсэргүүцэх вакцин хүлээн авах ёслолын ажиллагаа уржигдар БХЯ-нд боллоо.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, БНХАУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй, Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Бао Юйхай болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Элчин сайд Цай Вэньрүй ёслолын ажиллагааг нээж “БНХАУ-ын БХЯ-аас Монгол Улсын цэргийн алба хаагчдад зориулж 100 мянган тун коронавирусийн эсрэг вакцин хандивлаж байна. Монголчууд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг. Тэр ч утгаараа БНХАУ-д коронавирус дэгдэж, биднийг хүнд нөхцөлд ороод байхад Монгол Улс тэр дундаа Монгол цэргийн нэгдсэн холбооноос манай улсад гаднын анхны тусламжийг үзүүлсэн юм. Энэ бол хоёр улсын Батлан хамгаалах салбар ямар гүн гүнзгий нягт харилцаатай байдгийг харуулсан тод жишээ юм. Тиймээс бид та бүхний сайхан сэтгэлийн хариуд уг буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Хэдий манай улсад тус вакцины хэрэгцээ шаардлага өндөр байгаа ч энэ үйл явдал нь хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэл хийгээд ард түмний өнө удаан жилийн найрамдалт харилцааг бүрэн харуулж байна” хэмээн хэлсэн юм.

Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хятадын ард түмэн, ХАЧА-ийн бүрэлдэхүүний сайхан сэтгэлийн тусыг эрхэм Элчин сайд та өөрийн биеэр хүрэлцэн ирж, бид бүхэнд гардуулан өгч байгаад маш их талархаж байна. Манай улс хэдий 10 гаруй сарын хугацаанд коронавирусийн халдварыг алдалгүй барьж чадсан ч өнгөрсөн 11 дүгээр сараас дотооддоо алдсан. Энэ бэрх цагт тус буцалтгүй тусламж нь хоёр улсын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцаа ямар өндөр түвшинд байдгийг бүс нутагт харуулсан тод жишээ боллоо. Бид тус вакцинаар эхний ээлжид цар тахлын голомтод ажиллаж байгаа цэргийн эмч, мэргэжилтнүүдээ хамруулахаар төлөвлөсөн. Цаашдаа нийт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг шат дараатайгаар вакцинжуулах ажлыг хийх болно” гэлээ.

Үүний дараа Элчин сайд Цай Вэньрүй коронавирус эсэргүүцэх вакцины дээжийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт гардуулан өгсөн юм. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакцин нь эмнэл зүйн гурван удаагийн туршилт, судалгаанд орж баталгаажаад байгаа бөгөөд ДЭМБ-аас ирэх сарын эхээр хүлээн зөвшөөрөх асуудлыг танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ.

Эх сурвалж: БХЯ



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна
2021-04-13  
  

   “TikTok”-ийн хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхааруулав
2021-04-13  
  

   БНСУ-ын виз мэдүүлэх төв ердийн цагийн хуваариар ажиллана
2021-04-13  
  

   Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
2021-04-12  
  

   "Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй"
2021-04-12  
  

   Өнжмөл шар өвсний түймэр гарч айлын гэр, байшин шатлаа
2021-04-09  
  

   Сонгинохайрхан дүүрэг жишиг нэгдсэн эмнэлэгтэй боллоо
2021-04-09  
  

   Хөл хорионы үед ажиллах байгууллагуудын жагсаалт
2021-04-09  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа

АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг баталлаа.

2021-04-16 15:23:44 | Цааш нь

Алейка будаанаас хорхой гарчээ

Алейкс Импекс ХХК компанийн импортоор оруулж ирдэг Алейка будаанаас хорхой гарсан байна.

2021-04-14 15:18:10 | Цааш нь

ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө

Нар хайлмагтсан дулаан шаргал нэг өдөр хэн хэндээ өмөг түшиг болж, олон жил айл аймаг явсан Балгарыг Өршөө багштан дуудуулав. Салхи савиргүйд, гэрийн яндангийн хөнгөн цэнхэр утаа хаяагаар суунаглаж нялуурсан үдэш Балгар багшийндаа явж орлоо.

2021-04-14 09:11:01 | Цааш нь

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Үүнийг би хүсээгүй. Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би энэ тогтоолыг зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэх нь тэр.

2021-04-14 07:03:33 | Цааш нь

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ.

2021-04-14 06:52:01 | Цааш нь

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

10.875 хувийн өндөр хүүтэй "Мазаалай" бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.

2021-04-14 06:44:56 | Цааш нь

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ

ovid-19 цар тахалтай холбоотой хилийн хоригийн улмаас жижиг бизнесийн салбарууд, хөдөө аж ахуй, загасчлалын аж ахуй ажиллах хүчний дутагдалд орсон тул ийм шийдвэр гаргасан байна.

2021-04-14 06:39:56 | Цааш нь

АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч, цар тахлын үед ази хүмүүст халдах гэмт хэрэг ихээр гарах болсон юм.

2021-04-14 06:35:29 | Цааш нь

Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна

Хууль шүүхийн шударга зарчмыг хангах үүрэгтэй шүүгч нар өөрсдөө ялзралын системийн эрэг шураг болчихсон байна

2021-04-13 16:48:43 | Цааш нь

Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна

Ирэх олимпод нийт 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө.

2021-04-13 15:25:30 | Цааш нь

Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ

“Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс “Spurnik V” вакциныг зөвшөөрсөн дэлхийн 60 дахь улс боллоо. Энэтхэгт хийсэн гуравдугаар шатны туршилтын үр дүн сайн гарсан учир зөвшөөрөл олгож байгаа юм. “Sputnik V” вакциныг хэрэглэж буй улсуудын хүн ам нийлээд гурван тэрбум гаруй боллоо” хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлжээ.

2021-04-13 15:16:57 | Цааш нь

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав

Мүн Жэ Иний хэлсэнчлэн 2028 он гэхэд БНСУ-ын зэвсэглэлд KF-21 онгоц 40, 2032 он гэхэд 80 онгоц тус тус шинээр нэмэгдэх аж. KF-21 онгоцыг 4.5-р үеийн онгоц хэмээн дүгнэж байгаа аж.

2021-04-13 14:55:22 | Цааш нь

Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ

28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулж, дархлал тогтоцийг 70 хувь байлгавал, долдугаар сарын 1-н гэхэд халдварын тохиолдлын тоо 20 ба 10-аас доошоо байх тооцоолол хийсэн.

2021-04-13 14:45:29 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот