ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа
Ерөнхий сайд | 2021-02-23 17:56:06 | УНШИСАН: 80 | tuvshee

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг хүргэж байна.

Элэг нэгт монгол ахан дүүс ээ.

Өнөөдөр 2021 оны 02 дугаар сарын 23. Шинэ Засгийн газар бүрдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, шуурхай, шийдэмгий, шинэ бодлого дэвшүүлж амжилттай ажиллалаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс цуцалж байна. Улаан түвшнээс Шар түвшинд шилжиж, нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 95 хувь нь амьдралын энгийн горимд орж байна. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийн бас нэгэн тод жишээг хамтдаа бүтээж чадлаа.

Хөл хорионы үед төр, засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, бас ойлгож хүлээн авч, тэвчиж байсан ард иргэд, нийслэлчүүддээ талархал илэрхийлье. Мөн өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн төрийн бүх байгууллагын ажилтан, алба хаагчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа.

Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио бидэнд дараах гурван үр дүн өглөө гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна.

1.   Эхний үр дүн: Бид өвчний тархалтыг хумьж чадлаа.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 411 мянган өрхийн тус бүр нэг хүнийг хамруулахаар төлөвлөсөн ч 523 мянган хүнээс шинжилгээ авлаа. Энэ ажлын үр дүнд халдварын 122 тохиолдол, далд 33  голомтыг илрүүлж чадлаа. Нэг үгээр хэлбэл 122 хүнээр цааш дамжин тархах эрсдлийг хааж, айл өрх бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн  нэгдсэн системтэй боллоо. “Хаашаа явж байгаагаа мэдэхгүй хөлөг онгоцны дарвуулыг ямар ч аясын салхи үлээгээд нэмэргүй” гэсэн үг байдаг.  Тэгвэл “Нэг хаалга-Нэг шинжилгээ” бид хаана байгааг, маргааш хаашаа явах стратеги боловсруулах суурь судалгаа болж чадсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

2.   Хоёр дахь үр дүн: Вакцинжуулалт эхлэх суурь нөхцлийг бүрдүүлж чадлаа

Вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ. Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Вакцинжуулалт ингэж шуурхай шуурхай шийдэгдэхэд өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди-д илгээсэн захидал чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэе. Оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт  монголчуудынхаа өмнөөс  гүн талархал илэрхийлье. Эрхэм Элчин сайд М.П.Сингх таньд баярлалаа. Мөн вакцины Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүний хичээл зүтгэл өндөр байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар энд байна.

Олон улсын стандартад нийцсэн вакцинаар хангахад дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид вакцин нийлүүлэх хандивын болон худалдааны хэлцэл хийж байгаа  ОХУ, БНХАУ, Европын Холбоо, БНСУ, Япон Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш настай иргэдээ вакцинд богино хугацаанд, шуурхай хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Гэхдээ аюулт цар тахлаас эрүүл мэндээ, эдийн засгаа хамгааж чадах хүн төрөлхтөний олсон цорын ганц зам бол вакцинжуулалт гэдгийг онцлон хэлье. Тиймээс ч иргэдээ уриалж ДЭМБ-ын батламжилсан Оксфордын АстраЗенека вакцины анхны тунг хийлгэлээ. 

3.   Гурав дахь үр дүн: Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл бүрдлээ. 

Вакцинжуулалттай зэрэгцэн “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлнэ. Энэ төлөвлөгөө эдийн засаг -6 хувь агшсан байгааг өөрчилж, 70 орчим мянган ажлын байрыг сэргээн, зах зээлд эргэх байсан ч гацсан 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулж цусны эргэлтийг сэргээнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өнөөдрөөс  бид шинэ, гэхдээ идэвхтэй эрүүл мэндийн хэмнэлд шилжин орж байна. Одоо иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага, хамтын хүчин чармайлт бүхнийг шийдэх учиртай. Зөвхөн өөрийнхөө төлөө биш, улсынхаа эрүүл мэнд, эдийн засгийн төлөө иргэн Та халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөөрэй, зайгаа бариарай, амны хаалтаа зүүгээрэй, дархлаагаа дэмжээрэй, вакцинд бас хамрагдаарай гэж уриалж байна. Зөвхөн өөрийнхөө байгууллага биш, нийт иргэн, аж ахуйн нэгж, эдийн засгийн төлөө ажил олгогч Та хариуцлагатай байгаарай, халдвар хамгааллын дэглэмээ яв цав мөрдүүлж, ариутгалаа хийлгэж, хүн хоорондын зайг бариулаарай. Ажилчдаа вакцинжуулах чиглэлээр хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал бид хаагдсан бүхнээ эргүүлэн нээж чадна. Хаагдсан бизнес, хаагдсан хичээл сургууль, хаагдсан хил хязгаар, хаагдсан том хөрөнгө оруулалт, хаагдсан аз жаргалтай амьдралын хэмнэлээ эргүүлэн олж авч чадна. Монгол ахан дүүс ээ. Цаг наашилж байна, хаврын улирал ирж байна. Шинэ цаг ирж байна. Шинэ цагт бид шинэ хандлагаар ажиллаж, шинэ бодлого хэрэгжүүлэх болно. Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй ээ. Цаг алдалгүй хүнд, амаргүй, давс мэт шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно. Өнгөрсөн 12 хоногийн хөл хориог 98 хувь хамтдаа хийж чадсан шигээ ирээдүйн томоохон шийдлүүдэд ч гэсэн Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, бидэнтэй хамт байхыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна. Хамтын хүчээр цар тахлын эсрэг сөрөн зогсож, хаагдсан бүхнээ нээж, алдсан боломж бүхнээ эргүүлж авахын төлөө хамтран зүтгэцгээе гэж монголчууддаа уриалж байна. Баярлалаа.

 

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа
2021-02-23  
  

   Вакцины анхны тунг Ерөнхий сайд хийлгэнэ
2021-02-16  
  

   Ил захидал: Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТАНАА
2021-02-02  
  

   Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо
2021-01-27  
  

   Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав
2021-01-26  
  

   Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох нь
2021-01-22  
  

   Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
2021-01-21  
  

   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛАХ ХАМГИЙН САЙН ВАКЦИН БОЛ САХИЛГА БАТ, ХАРИУЦЛАГА ШҮҮ
2020-11-16  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
БНХАУ-д суралцах оюутныг тодорхой мэргэжлээр элсүүлэх боломжтой

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

2021-03-02 17:09:55 | Цааш нь

“САЙН АХ” АЖИЛЛАГААНУУДЫН ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛ

“Сайн ах” ажиллагаануудыг ажиглахад хөнгөмсөг явдалтай залуу бүсгүйчүүдийг ашиглаж бичлэг хийж, тэрийгээ цацдаг нийтлэг төстэй байдал бий. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг унагах зорилготой явагдсан “Сайн ах” ажиллагааг эргэн саная.

2021-03-02 13:18:27 | Цааш нь

УИХ-ын гишүүд “АстраЗенека” вакцин хийлгэнэ

Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 22-нд эхэлж, одоогоор 8000 орчим эрүүл мэндийн ажилтныг вакцинжуулаад байгаа юм.

2021-03-02 13:16:44 | Цааш нь

Мьянмарын цэргийнхэн 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татжээ

Мьянмараас НҮБ-ын дэргэд суугаа төлөөлөгч Чо Мо Тун Засгийн газартайгаа харилцаагаа тасалснаа мэдэгдэж, Мьянмарт цэргийн эргэлт хийсний эсрэг байр сууриа илэрхийлэхийг дэлхийн улс орнуудад уриалсны дараа Мьянмарын цэргийн эрх баригчид 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татахаар болжээ.

2021-03-02 13:13:11 | Цааш нь

Д.Бямбасүрэн: Монгол Ардын Нам түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн

Монгол Ардын Намын 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дашийн БЯМБАСҮРЭНТЭЙ ярилцлаа.

2021-03-02 13:05:58 | Цааш нь

С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэв

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Давааг тус улсын Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав.

2021-03-02 13:03:31 | Цааш нь

ЭМЯ: 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 болов

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Хоёрдугаар сарын 25-нд нийт 13108 хүнд шинжилгээ хийхэд, 48 хүнээс коронавирус илэрлээ.

2021-03-02 13:02:16 | Цааш нь

Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал

Энэ удаад уулын спортын мастер, хий бясалгал, иогийн багш (RTY-500) Д.Нямхандыг урьж ярилцлаа.

2021-03-02 12:39:24 | Цааш нь

Хэрэгт холбогдогчгүй учир сагсчдын нас барсан хэргийг хаана

Өнгөрсөн сарын 6-нд “Этүгэн Ирвэсүүд” багийн довтлогч Т.Их-Уул, “ОТИС Шилүүснүүд” багийн холбон тоглогч Х.Цогтсайхан нарын сагсчид амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

2021-03-01 15:37:02 | Цааш нь

М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана

Манай компанид туршилт судлагааны цех гэж байдаг. Бүтээгдэхүүнээ тогтмол хөгжүүлэх үүднээс жил гаруйн хугацаанд туршилтууд хийгдсэн. Тиймээс бидний гаргасан орц нормын дагуу үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрийн барьцалдуулагчийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх санаачилга гаргаж байгаа юм.

2021-03-01 14:58:21 | Цааш нь

"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа

Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафон өчигдөр болсон бөгөөд 400 гүйгч уралджээ.

2021-03-01 14:24:25 | Цааш нь

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц

Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлээс хойш “Ард койн” тойрсон үйл явц улам ч хурдацтай өрнөлөө. Монголын 0-18 насны бүх хүүхдэд 77 койн тараахаа “Ард санхүүгийн нэгдэл” мэдэгдлээ.

2021-03-01 14:02:54 | Цааш нь

Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав

Мьянмарт хууль хүчнийхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн мэдээллээр, өнгөрсөн ням гарагт 1100 гаруй хүнийг саатуулсан байна.

2021-03-01 12:08:10 | Цааш нь

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно

Улаанбаатар ийм гудамжуудтай болсноор иргэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг боломжийг олгох юм.

2021-03-01 11:45:36 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот