ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МАН-ын 100 жилийн ойн ХХХ Их хурлыг хойшлууллаа

МАН-ын 100 жилийн ойн ХХХ Их хурлыг хойшлууллаа
Намууд | 2021-02-22 14:14:59 | УНШИСАН: 122 | batgur
Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн өдөр буюу гуравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд хуралдуулахаар зарлаад байсан намын ХХХ Их Хурлаа цар тахлын нөхцөл байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл зэргийг харгалзан МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Монгол Ардын Намын дүрмийн 17.2 дахь хэсэгт “Намын ээлжит Их Хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаанаас намын ээлжит XXX Их хурлыг 2021 оны 03 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд 1111 төлөөлөгчтэй хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Мөн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Их Хурлын товыг өөрчлөх эрхийг намын дүрмийн дагуу Удирдах зөвлөлд шилжүүлээд байсан юм. Үүний дагуу намын Удирдах зөвлөл цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн хэлэлцээд Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их Хурлыг хойшлуулах тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж шат шатны намын байгууллагууд болон Их Хурлын төлөөлөгч нарыг мэдээллээр хангаж ажиллахыг Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатарт даалгав.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Д.Бямбасүрэн: Монгол Ардын Нам түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн
2021-03-02  
  

   Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
2021-03-02  
  

   У.Хүрэлсүх: АРДЫН ТӨРИЙН ТҮҮХ БОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХ МӨН
2021-03-01  
  

   АН-ын ҮБХ-ны гишүүдийн ээлжит зөвлөгөөнөөр зарим нэг томилгоог хийв
2021-02-25  
  

   МАН-ын 100 жилийн ойн ХХХ Их хурлыг хойшлууллаа
2021-02-22  
  

   Т.Ганболд: Би МАН-ыг нэг хэсэг хүмүүсийн бохир аргаар, нийтийг хохироох гэсэн тогтолцоо гэж хардаг
2021-02-20  
  

   С.Мөнхчулуун: МАН, МАХН эргэж нэгдэх ёстой гэж боддог
2021-02-19  
  

   МАН антагонист тэмцлээ Ерөнхийлөгчийн зүг эргүүллээ
2021-02-19  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
БНХАУ-д суралцах оюутныг тодорхой мэргэжлээр элсүүлэх боломжтой

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

2021-03-02 17:09:55 | Цааш нь

“САЙН АХ” АЖИЛЛАГААНУУДЫН ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛ

“Сайн ах” ажиллагаануудыг ажиглахад хөнгөмсөг явдалтай залуу бүсгүйчүүдийг ашиглаж бичлэг хийж, тэрийгээ цацдаг нийтлэг төстэй байдал бий. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг унагах зорилготой явагдсан “Сайн ах” ажиллагааг эргэн саная.

2021-03-02 13:18:27 | Цааш нь

УИХ-ын гишүүд “АстраЗенека” вакцин хийлгэнэ

Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 22-нд эхэлж, одоогоор 8000 орчим эрүүл мэндийн ажилтныг вакцинжуулаад байгаа юм.

2021-03-02 13:16:44 | Цааш нь

Мьянмарын цэргийнхэн 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татжээ

Мьянмараас НҮБ-ын дэргэд суугаа төлөөлөгч Чо Мо Тун Засгийн газартайгаа харилцаагаа тасалснаа мэдэгдэж, Мьянмарт цэргийн эргэлт хийсний эсрэг байр сууриа илэрхийлэхийг дэлхийн улс орнуудад уриалсны дараа Мьянмарын цэргийн эрх баригчид 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татахаар болжээ.

2021-03-02 13:13:11 | Цааш нь

Д.Бямбасүрэн: Монгол Ардын Нам түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн

Монгол Ардын Намын 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дашийн БЯМБАСҮРЭНТЭЙ ярилцлаа.

2021-03-02 13:05:58 | Цааш нь

С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэв

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Давааг тус улсын Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав.

2021-03-02 13:03:31 | Цааш нь

ЭМЯ: 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 болов

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Хоёрдугаар сарын 25-нд нийт 13108 хүнд шинжилгээ хийхэд, 48 хүнээс коронавирус илэрлээ.

2021-03-02 13:02:16 | Цааш нь

Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал

Энэ удаад уулын спортын мастер, хий бясалгал, иогийн багш (RTY-500) Д.Нямхандыг урьж ярилцлаа.

2021-03-02 12:39:24 | Цааш нь

Хэрэгт холбогдогчгүй учир сагсчдын нас барсан хэргийг хаана

Өнгөрсөн сарын 6-нд “Этүгэн Ирвэсүүд” багийн довтлогч Т.Их-Уул, “ОТИС Шилүүснүүд” багийн холбон тоглогч Х.Цогтсайхан нарын сагсчид амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

2021-03-01 15:37:02 | Цааш нь

М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана

Манай компанид туршилт судлагааны цех гэж байдаг. Бүтээгдэхүүнээ тогтмол хөгжүүлэх үүднээс жил гаруйн хугацаанд туршилтууд хийгдсэн. Тиймээс бидний гаргасан орц нормын дагуу үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрийн барьцалдуулагчийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх санаачилга гаргаж байгаа юм.

2021-03-01 14:58:21 | Цааш нь

"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа

Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафон өчигдөр болсон бөгөөд 400 гүйгч уралджээ.

2021-03-01 14:24:25 | Цааш нь

“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц

Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлээс хойш “Ард койн” тойрсон үйл явц улам ч хурдацтай өрнөлөө. Монголын 0-18 насны бүх хүүхдэд 77 койн тараахаа “Ард санхүүгийн нэгдэл” мэдэгдлээ.

2021-03-01 14:02:54 | Цааш нь

Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав

Мьянмарт хууль хүчнийхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн мэдээллээр, өнгөрсөн ням гарагт 1100 гаруй хүнийг саатуулсан байна.

2021-03-01 12:08:10 | Цааш нь

Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно

Улаанбаатар ийм гудамжуудтай болсноор иргэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг боломжийг олгох юм.

2021-03-01 11:45:36 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот