ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
С.Ганбаатар: ЗГХЭГ, холбогдох яамд “Рио”-гийн “бууны ноход” болсон

С.Ганбаатар: ЗГХЭГ, холбогдох яамд “Рио”-гийн “бууны ноход” болсон
Улстөрч | 2021-02-18 10:50:46 | УНШИСАН: 225 | batgur
Биднийг мөлжиж, монгол орныг, газар нутгийг нь тэр чигт нь барьцаанд тавьдаг.

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюутолгойн гэрээг зурснаар монголчууд өрөнд орсон гэж ярьдаг. Яагаад өрөнд орсныг тайлбарлаж өгнө үү?

-2019 оны дөрвөн улирлаар гаргасан бүтэн жилийн тайлангаас жишээ татаж авч хамтраад тоо бодъё. Энэ тайланд борлуулалтын орлого нь 3.1 их наяд, борлуулалтын өртөг нь хоёр их наяд, 280 тэрбум төгрөг гэж бичсэн байгаа юм. Үүнийг хасаад цаана үлдэж буй 810 тэрбум төгрөгөөс хамгийн муугаар бодоход бид 34 хувиа авах ёстой. Жилд ойролцоогоор 250 тэрбум төгрөгийг эхний ээлжинд авах ёстой. Яагаад гэвэл борлуулалтын өртөг дотор маш олон улс төрийн шахаанууд байгаа. Монголчуудын өөрсдийнх нь мөнгөөр өөрдсийнх нь тархийг угаадаг явдал бий. Тэд бидний алт, зэсээр бидэн рүү дайрдаг, маркетингийн зардал гэж жилд 54 тэрбум төгрөг зарцуулдаг. Үндсэндээ зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нэр бүхий нийтлэлчид өгдөг мөнгө нь энэ. Хэзээ ч тэд алт, зэс, мөнгө зарах гэж рекламддаггүй. Телевизээр алт, зэсний тухай маркетинг явуулдаггүй.
Энэ их баялгийг хэдхэн бүлэг этгээд дээрэмдэхийн тулд ард түмний тархийг угааж, үнэнийг хэлж байгаа хүмүүсийг доромжлохын тулд энэ их мөнгийг зарцуулдаг гэж би үзэж байгаа.

Ерөнхий удирдлагын зардал гэдэгт тавьсан 374 тэрбум төгрөг нь мөн улстөрчдийн шахаа, тэдний авлига гэдгийг би итгэлтэй хэлнэ.Санхүүгийн зардал 978 тэрбум төгрөг гэж тавьсан нь зээлийн хүү, энэ бол бидэн дээр хүүлж байгаа мөнгө. Монголчууд баялгаа өгөөд дээр нь санхүүгийн зардал гэж 978 тэрбум төгрөгийн хүүгийн мөнгийг олон улсын 20 банкинд өгдөг. Энэ бол "Рио Тинто" үндсэндээ Монголын хадгаламж зээлийн хоршоо гэсэн үг. Биднийг мөлжиж, монгол орныг, газар нутгийг нь тэр чигт нь барьцаанд тавьдаг. Татварын дараах ашиг хэд байна вэ гээд үзвэл -1.3 их наяд төгрөг байгаа, энэ бол татварын өмнөх тоон үзүүлэлт. Татварын өмнөх нь -401 тэрбум. Тайланд татварын ээнэ хоёр тооны өмнөх хасах тэмдгийг хүн ажиглахааргүй маш жижигхэн тавьсан байгаа юм. Сайн харвал анзаарагдана. Ингэж тэд том луйвар хийдэг. 2019 оны бүтэн жилийн тайлан нь ийм.

-Оюутолгойн ТУЗ, Засгийн газар, Ерөнхий сайд, Засгийн газрын ХЭГ, холбогдох яамд юу хийж байсан болоод улсаа өрөнд оруулсан байх вэ?

-Монгол Улс энэ 34 хувийг эхлээд 38 сая ам.доллараар худалдаж авсан. Одоо бол “Рио Тинто”-гийнхон өөрсдийн бүлэг дээрэмчид, пиарын бригадаараа энэ 34 хувь гэдэг юм чинь болж баларсан бана шүү. Энийг зарчихвал жаргалын оронд очих юм байна гэдэг “үлгэр”-ийг ярьж, бичүүлж байгаа. Би анх 34 хувийг эсэргүүцэж бичиж байсан. Оронд нь роялти-г 15, 18, 20 болгох гэх мэтээр хувилбар гаргаж хэлж байсан. Өнөөдөр нэгэнт 34 гэж тогтсон юм бол яаж үүнийгээ 51 хувь болгох вэ, яаж сайжруулах вэ. Хэрэв 34 хувийг маань одоо авлаа л бол “Рио Тинто” биднийг хөрш зарим оронд худалдах гэж байгаа. Тэдний санааг би дэндүү сайн мэдэж байна. Тиймээс 34 хувиа зарах бус бид авах ёстой. Харин түүнд мөнгө төлөх ёсгүй. 34 хувийн хүү анх 38 сая ам.доллар буюу 54 тэрбум төгрөг байсан. Одоо бидний зөвшөөрөлгүйгээ, Засгийн газар, УИХ-аар ороогүй атал бидэнд 34 хувийн хувьцааны санхүүжилт гэх луйврын схем зохиож бидний нэр дээр “хүчиндэж” бичилт хийж байгаа. ТУЗ-д сууж байгаа гурван хүн 430 сая ам.долларыг 2011 онд авсан. Дараа нь 215 сая ам.долларыг биднийг зөвшөөрөөгүй байхад авсан. Энэ мөнгөнүүд нь хүүтэй өсч байгаа. Сүүлдээ 149 саяын хүү төлөөд явж байна. Энэ бол маш том луйврын схем., улирлаар, хүүнээс хүү боддог. Ингэж тэд дээрэм хийж байна. тэр мөнгийг бидэнд өгөө ч үгүй, бид аваа ч үгүй. Авах байтугай барааг нь ч хараагүй. Гэтэл өрөнд орсон. Үүнд ТУЗ-д байгаа гурван хүн, Засгийн газар, Ерөнхий сайд хариуцлага үүрэх ёстой. Яагаад Ерөнхий сайд үүнийг зөвшөөрсөн юм бэ. Яагаад эсэргүүцээгүй юм бэ. Хамгийн гол нь тэднийг дураар тавьж, ингэж хүч хэрэглүүлснээрээ бид хоёр тэрбум ам.долларын өрөнд бичилтээр орчихсон. Жил болгон ингэж хүүлүүлбэл 2051 он гэхэд бид 22 тэрбум ам.долларын өрөнд орно. Хэзээ ч босохооргүй байдал руу орно. Бид ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хараат улс болно. Өнөөдөр гэхэд л бид тэднээс байнга асууж зөвлөмж авч явж байгаа. Бид аль хэдийнэ банкны тусгаар тогтнолоо алдчихсан. Газар нутгийн барьцааны тусгаар тогтнолоо алдчихсан. Одоо төрийн тусгаар тогтнолоо, үндсэндээ гурван Ерөнхийлөгч, хоёр Ерөнхий сайд, Сангийн яам, ХЗДХЯ, Засгийн газрын ХЭГ гээд үе үеийн дарга нар бүгдээрээ “Рио Тинто”-гийн бууны ноход болсон, энэ бол бид улс төрийн тусгаар тогтнолоо алдаж байна гэсэн үг.

-Оюутолгойн 2020 оны тайлан гараагүй байгаа гэв үү?

-Хараахан гарч амжаагүй байна. Гарахаар нь би авч ард түмэндээ тайлбарлаж өгнө. УИХ-ын гишүүний нэн тэргүүний үүрэг юу вэ гэвэл Эрдэнэтчүүд маань надад мандат өгч УИХ-д илгээснээрээ Монголын баялаг, түүний хувь заяаны талаар мэдээллийг эхлээд өгөөрэй. Дараа нь үүнтэй холбоотой шийдвэр гаргаарай. Хууль тогтоогоод байхад төрийн том хулгайч нар хулгайлаад байвал араас нь мөрдөн шалгаарай, хяналт тавиарай гэсэн үүргийг өгсөн. Би энэ ажлаа л хийж байгаа. Сая би Оюутолгойн бүтэн жилийн тайланг тайлбарлалаа. Биднийг мөлжиж байгаа схемийг харууллаа. Ерөнхий ня-бо нь н.Бадамханд гэж хүн байдаг, тэр хүний буруу биш л дээ, тэр хүн хөөрхий цалингаа аваад явж байгаа. Захирал нь гадаад хүн байдаг. Гэхдээ монгол хүн бүр үүнийг хараад сэтгэл өвдөнө. Өөрийгөө баатарлаг хүн, эдийн засагч, санхүүч, гавьяат эдийн засагч, доктор, профессор цол зэрэгтэй мундаг гэж үздэг бүх хүн Оюутолгойн тайлан, түүн дээр байгаа тоонуудыг судалж ард түмэндээ гаргаж тавиасай. Ядаж судалгааны ажил хийх ёстой. Энэ бол судлагдахуун. Миний пэйж хуудсан дээр санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, сая тайлбарласан Оюутолгойн 2019 оны тайланг татаж авах линк, татаж тавьсан зургууд бүгд бий. Хэн ч чөлөөтэй орж үзэж болно.

-Компанийн нууц гэж асуудал үүсэхгүй юм уу?

-Ард түмний өмчийг өөрсдөөс нь нууна гэж байхгүй. Энэ харин бусад орны иргэдэд нууц байж болно. Бид төрийн аль нэг өндөрлөгийн авдран дотор байгаа мөнгөн аягыг тоолох гээгүй. Монголын ард түмний өмч хөрөнгийг ярьж байгаа.

Одоо ирэх 20 жилд орлого өснө, тэд Оюутолгойг сорчлоод хаях байх, энэ 20 жилд монголчууд сортоотой байвал боломж гарна.

-Оюутолгойн гэрээг байгуулаад 10 гаруй жил өнгөрлөө. Дахиад асууя бид яагаад ийм байдал руу оров оо?

-Энд таван нөхцөл байдал, бэрхшээл бий. Түүний нэгдүгээрх нь менежментийн төлбөр гэдэг юм гардаг. Хэзээ ч тийм зүйл байхгүй, дэлхийн жишигт байхгүй. Зүйрлэвээс “чи манай хашааг будаадахаарай, будаг нь их үнэтэй байгаад зардал их гаргаад, байн байн хашааг минь нурааж унагаагаад шинийг бариад байвал зардлын төдөн хувиар чамайг урамшуулна” гэдэг тэнэг тогтолцоо дэлхий дээр лав байхгүй. Чи хэмнэлт гаргаад, хэмнэсэн мөнгөнөөс чинь би чамайг цалинжуулна, нэмэлт олгоно гэдэг бол хаана ч байдаг зүйл. Энэ менежментийн төлбөр гэдэг луйврын заалтыг оруулахын тулд манай Ерөнхий сайд байсан, салбарын сайд байсан хүмүүст бүгдэд нь авлига өгсөн. Би баримттай ярьж байна, Нью-Йоркийн шүүхэд энэ нь тогтоогдсон. Өнөөдөр Ганбаатар би залхаагүй байхад зарим хүн хэлдэг, наадахыг чинь алдчихсан биз дээ, одоо бүх юм дууссан биз дээ гэдэг. Тамлуулж, муулуулж, янз бүрээр доромлуулж байгаа нь залхаагүй байхад монголчууд залхаж болохгүй. Одоо ирэх 20 жилд орлого өснө, тэд Оюутолгойг сорчлоод хаях байх, энэ 20 жилд монголчууд сортоотой байвал боломж гарна. Бүх хүн орон сууцтай болно, сургууль, цэцэрлэгээ бариулна, мал аж ахуйгаа хөгжүүлнэ. Ирэх жил далд уурхай ашиглалтад орно, ингэснээр орлого нэмэгдэнэ. Манай бэлтгэн нийлүүлэгч, гэрээт ажилтнууд бүгд ажлаас халагдана, Ганбаатар та нарыг халуулчихлаа гэж пиардах байх даа. Бид тэр үед шаардлагаа тавих ёстойг харин битгий мартаарай. Далд уурхай ашиглалтад орчихвол зэс хайлуулах үйлдвэрээ барь, тэр гарч ирсэн зэсээр бид эд анги хийдэг үйлдвэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулна гэж Ерөнхий сайд шаардах ёстой.

-2007 онд иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагыг УИХ хүлээж авч хэрэгжүүлсэн бол өнөөдөр байдал өөр байх байсан гэж зарим хүн хэлдэг, энэ талаар та юу хэлэх вэ?

-Роялти-гаа нэм гэдэг шаардлага тавьж иргэний хөдөлгөөнийнхөн, Б.Лхагважав, Г.Уянга, Д.Энхбат, Л.Бор гээд тэмцэгчид бүгд жагсч тэмцэж байсан. Маш олон хүний хөдөлмөр орсны дүнд 2007 оны долдугаар сарын 9-нд Ерөнхий сайд М.Энхболд хүлээн зөвшөөрч бидний шаардлага дээр цохолт хийж, хөрөнгө оруулагч “Айвенху Майнз” хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад УИХ руу оруулж алх цохиход бэлэн болсон байсан гэрээний хувилбар дотор бид таван зүйлийг тохирсон байсан. Миний хувьд тэр үед Монголын талын эзэмших хувь 51 байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Роялти-гаа нэм гэж би хэлж байсан ч иргэний хөдөлгөөний зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид яриад ядаж “Эрдэнэт” шиг 51 хувиа авах нь зүйтэй гэсэн. Засаг, төрийнхөн ч бас далд дэмжиж, 34 хувийг ямар ч үнэ төлбөргүйгээр доор нь байгаа баялгаараа бид авъя гэж ярьсан. Дараа нь 68 хувийн татвар буюу 4000 гаруй тонн зэсээр тооцож төлбөр ярьж байсан. Одоо 8000 гараад явчихсан. Зэс хайлуулах үйлдвэр барихаар тогтсон байсан. Хөрөнгө оруулагч өөрсдөө барина гэдгээ зөвшөөрсөн байсан. Тэнд олон хүн ажилтай болно. “Рио Тинто” хувьцаа гаргана, тэрийг нь авна. Одоо хууль нь байгаа шүү дээ, гэтэл тэрийгээ авч чадалгүй манай улс барьцаанд орсон. Алх тогшоод болох юмыг Ц.Элбэгдорж, С.Баяр, Ц.Нямдорж, Н.Багабанди, Сү.Батболд нар татаж аваад, зүгээр авахгүй худалдаж авъя гэдэг юмыг тохирсон. Үүний төлөө ямар их авлига өгсөн бол...Ингээд байдгаа тавьж туусан шийдвэрийг 2009 онд гаргасан. Үүнийг эсэргүүцэж тэмцсэн Н.Энхбаяр даргыг шоронд хийгээд дүүжилж алахаа шахсан. Энэ ажлыг С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр нийлж байгаад хийсэн, Ц.Нямдорж эх барьж бичсэн. ХЗДХЯ, Сангийн яам, уул уурхайн яам, Засгийн газрын ХЭГ үеийн үед “Рио Тинто”-гийн бууны нохой болсон. Гүтгэлээ гээд намайг шоронд хийгээд өгвөл харин ч сайн байна, би бүх баримтыг нь гаргаж өгнө.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?
2021-04-14  
  

   Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Хоёр НАМЫН НЭГДЭЖ НИЙЛЭХ асуудлыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ холбомооргүй байна
2021-04-12  
  

   Монголчуудын 8 жил авах ногдол ашгаар “Голомт”-ын Баясгалан наадаж байна
2021-04-11  
  

   Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн ажилтнууд 20 сая доллар оруулж ирсэн асуудлаар ТЕГ-т хэрэг үүсгэсэн
2021-04-11  
  

   ПАУШОК: Татвараас зувчуулсан тэр мөнгөөрөө Т.Ганболд / corporate/ зочид буудлуудыг барьсан
2021-04-10  
  

   "Ариг" банкны хадгаламж эзэмшигчдийн холбооноос Б.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ
2021-04-05  
  

   УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн "Шударга бусын хонгил" баримтат ном хэвлэгджээ
2021-04-04  
  

   А.БААТАРХУЯГ: ЦЭЦЭД НӨЛӨӨЛЖ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ДЭВШИХ ЭСЭХ АСУУДЛААР МАРГААН ҮҮСГЭСЭН
2021-04-04  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа

АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг баталлаа.

2021-04-16 15:23:44 | Цааш нь

Алейка будаанаас хорхой гарчээ

Алейкс Импекс ХХК компанийн импортоор оруулж ирдэг Алейка будаанаас хорхой гарсан байна.

2021-04-14 15:18:10 | Цааш нь

ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө

Нар хайлмагтсан дулаан шаргал нэг өдөр хэн хэндээ өмөг түшиг болж, олон жил айл аймаг явсан Балгарыг Өршөө багштан дуудуулав. Салхи савиргүйд, гэрийн яндангийн хөнгөн цэнхэр утаа хаяагаар суунаглаж нялуурсан үдэш Балгар багшийндаа явж орлоо.

2021-04-14 09:11:01 | Цааш нь

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Үүнийг би хүсээгүй. Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би энэ тогтоолыг зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэх нь тэр.

2021-04-14 07:03:33 | Цааш нь

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ.

2021-04-14 06:52:01 | Цааш нь

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

10.875 хувийн өндөр хүүтэй "Мазаалай" бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.

2021-04-14 06:44:56 | Цааш нь

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ

ovid-19 цар тахалтай холбоотой хилийн хоригийн улмаас жижиг бизнесийн салбарууд, хөдөө аж ахуй, загасчлалын аж ахуй ажиллах хүчний дутагдалд орсон тул ийм шийдвэр гаргасан байна.

2021-04-14 06:39:56 | Цааш нь

АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч, цар тахлын үед ази хүмүүст халдах гэмт хэрэг ихээр гарах болсон юм.

2021-04-14 06:35:29 | Цааш нь

Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна

Хууль шүүхийн шударга зарчмыг хангах үүрэгтэй шүүгч нар өөрсдөө ялзралын системийн эрэг шураг болчихсон байна

2021-04-13 16:48:43 | Цааш нь

Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна

Ирэх олимпод нийт 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө.

2021-04-13 15:25:30 | Цааш нь

Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ

“Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс “Spurnik V” вакциныг зөвшөөрсөн дэлхийн 60 дахь улс боллоо. Энэтхэгт хийсэн гуравдугаар шатны туршилтын үр дүн сайн гарсан учир зөвшөөрөл олгож байгаа юм. “Sputnik V” вакциныг хэрэглэж буй улсуудын хүн ам нийлээд гурван тэрбум гаруй боллоо” хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлжээ.

2021-04-13 15:16:57 | Цааш нь

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав

Мүн Жэ Иний хэлсэнчлэн 2028 он гэхэд БНСУ-ын зэвсэглэлд KF-21 онгоц 40, 2032 он гэхэд 80 онгоц тус тус шинээр нэмэгдэх аж. KF-21 онгоцыг 4.5-р үеийн онгоц хэмээн дүгнэж байгаа аж.

2021-04-13 14:55:22 | Цааш нь

Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ

28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулж, дархлал тогтоцийг 70 хувь байлгавал, долдугаар сарын 1-н гэхэд халдварын тохиолдлын тоо 20 ба 10-аас доошоо байх тооцоолол хийсэн.

2021-04-13 14:45:29 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот