ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Үүргээ нэгэнт биелүүлсэн НӨАТ-ын сугалааг зогсооё

Үүргээ нэгэнт биелүүлсэн НӨАТ-ын сугалааг зогсооё
Банк, санхүү | 2021-01-29 10:21:37 | УНШИСАН: 194 | batgur
-Яг үнэндээ НӨАТ нь бүртгэлийн системд суурилж явах ажил болохоос сугалааны урамшууллаар хийгдэх ажил биш.-

Монгол Улсын иргэн бүрд шууд холбоотой цөөхөн татвар байдгийн нэг нь нэмүү өртгийн албан татвар (НӨАТ) юм. Энэ нь товчхондоо, тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэхэд үйлдвэрлэгчээс гаргасан зардал (үүнд цахилгаан эрчим хүч, ажилчны цалин хөлс зэрэг багтана)-ыг тооцсон байх бөгөөд эцсийн дүнгээс 10 хувийг татан төсөвт төвлөрүүлдэг гэж ойлгож болно. Түүний хоёр хувийг худалдан авагч, иргэнд бэлнээр улирал тутам буцаан олгож, найман хувийг нь төвлөрүүлж сугалаа хэлбэрээр тарааж байгаа. 2016 оноос гараагаа эхэлсэн уг ажлын үр дүнд зарим хүн удаа дараа их, бага хэмжээний мөнгө хожиж, үүнд сугалааг зохион байгуулдаг ажлын хэсгийн холбогдох хүмүүс, IТ-гийн ажилтны “аз нь шовойж” байгаад иргэд таагүй хандаж, хардах эрхийнхээ дагуу эсэргүүцлээ ч илэрхийлж байсан. Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлага шалгалт явуулж, “азгүйчүүд”-ийн гомдлыг барагдуулахаар ажиллаж эхэлжээ. Хамгийн сүүлд буюу энэ оны нэгдүгээр сарын 24-ний ням гарагт явуулсан НӨАТ-ын азтан шалгаруулах сугалаагаар таван сая төгрөгийг хоёр, гурван сая төгрөгийг 28 худалдан авагч хожиж, магнай нь тэнийж малгай нь унасан боловч бусад хоёр сая гаруй иргэн сэтгэл хоосон, царай баргар хоцорсон нь мэдээж. Уг нь цахим татварын системд зөвхөн өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 26.2 мянган и-баримтыг бүртгүүлж, худалдан авагчид сугалаанд оролцсон гээд бодохоор хэдэн тэрбум төгрөгийн худалдан авалт байсныг тооцох аргагүй юм. Гэвч дээрх сугалаанд хожсон нь баяр хөөр болж, хожил аваагүй нь барайгаад л хоцорсон байх. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ганц ч удаа 100 төгрөг ч халаасалж үзээгүй азгүй нэгэн байхад хэд хэдэн удаа 30-100 мянган төгрөгийн орлого 30-50 сая төгрөг олсон нэгэн ч байх. Манайхны ярьдгаар “ёндоотой” хүн ондоо ч байдаг биз. Харин үүний эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлын талаар мэргэжлийн хүмүүс арай өөр байр суурьтай байдаг аж. Тухайлбал, эдийн засагч Х.Батсуурь хэлэхдээ, “Энэ талаар олон жилийн турш маргаантай явж ирсэн ч үнэндээ татварын тогтолцоогоор дамжуулан мөнгө төгрөг шамшигдуулж, олон нийтэд хандсан сайн тоглолт мэт харагдуулах арга хувилбар гэж хардаг. Сугалааны үйл ажиллагааг зохион байгуулдаг IТ-гийн ажилтан болон түүний хамаарал бүхий иргэн 20-25 удаа ч бил үү, азтан болно гэдэг байж боломгүй асуудал. Тиймээс үүнийг болих хэрэгтэй. Яг үнэндээ НӨАТ нь бүртгэлийн системд суурилж явах ажил болохоос сугалааны урамшууллаар хийгдэх ажил биш. НӨАТ нь татварын дотроос хамгийн их хуримтлал үүсгэдэг хэлбэр юм. Үүнийг ашиглаж орлогын эх үүсвэр болгож байгаа нь маш буруу жишиг. Түүний оронд НӨАТ-ын ашгийг 100 хувь буцааж олгодог болох хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Тийм ч учраас ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаа хэр шударга явагдаж байгаа, үр өгөөж нь худалдан авагчдад хэрхэн хүрч буй талаар хяналт шалгалт хийж эхэлсэн тухай тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ сүүлийн үед нэлээд эрч хүчтэй ярьж байна.

Тухайлбал, НӨАТ-ын сургалааны тохирол явагдсаны дараа “азгүйчүүд” тус газарт санал гомдлоо олноор илэрхийлдэг байна. Нэг өдрийн нийт дуудлага, мэдээллийн 40-50 хувь нь сугалааны тохирол шударга бус явагдаж буй тухай гоморхол, хардалт сэрдэлт байдаг аж. Энэ талаар хяналт шалгалт хийж, нэгдсэн дүнг холбогдох байгууллагад ойрын хугацаанд танилцуулахын зэрэгцээ НӨАТ-ын сугалааг цаашид явуулахгүй байх талаар ШӨХТГ-ын санал боловсруулсан байна. “Их хэмжээний мөнгийг олон удаагийн үйлдлээр хожсон НӨАТ-ын сугалааны үйл ажиллагаанд хамаарал бүхий этгээдүүдийн талаар судалж, ажлаа өгсөн хүмүүст ч хяналт шалгалт, тулгалт хийж байна. Ер нь 2016 оноос зхэлсэн НӨАТ-ын сугалааны тохирол, азтан шалгаруулах үйл явц өнгөрсөн хугацаанд үүргээ хангалттай биелүүлсэн гэж бид үзэж байна. Тиймээс цаашид ийм сугалааны тохирлыг цуцлах тухай саналыг манай байгууллагаас Монгол Улсын Шадар сайдад хүргүүлнэ” гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн юм. Тухайн сугалааны тохирол, урамшуулал явагдаж ирсэн өнгөрсөн хугацаанд иргэд төлбөрийн баримтаа баталгаажуулж сурахад маш том нөлөө үзүүлснийг үгүйсгэх аргагүй. Гэвч НӨАТ-ын сугалааны тохирлыг болиулах эсэх тухай асуудал нь монгол хүний “муухай зан’’-гаар хэд гурван төгрөг хожсон нэгэндээ атаархаж, өөрийнхөө “азгүй хувь заяа”-ндаа гомдсон хэсэг бүлгийн хүсэлтээр хийгдэж байгаа ажил гэж ойлгож бас боломгүй юм. Учир нь, “ёндоо” бол азтай хүнийг л дагадаг сэтгэл зүйн асуудал бололтой.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд 1.2 сая орчим иргэнд НӨАТ-ын нийт дүнгийн 20 хувь буюу 541.8 тэрбум төгрөгийг буцаан олгосны дээр 1.8 сая гаруй худалдан авагч 59.5 тэрбум төгрөгийг НӨАТ-ын сугалаанаас хожсон гэх мэдээллийг Татварын ерөнхий газар гаргажээ Үүний дотор 50 саяас 30 мянган төгрөгийн хонжвор хожсон хүмүүс баггаж байгаа гээд бодвол олсон нь баярлавч “гологдсон” нь уруу царайлдаг “азын сугалаа”-гаа больсон нь дээр гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.

Хамгийн ойрын баттай эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн оны сүүлчийн улирлын худалдан авалтын буцаан олголтоор 70 мянга орчим төгрөг дансанд нь орсон байна билээ. Зөвхөн хоёр хувийн буцаан олголтоор төдий хэрийн орлого орж байгаа бол НӨАТ-ын “сохор” сугалааг болиулснаар энэ мөнгө тав дахин өсөх магадлалтай. Тиймээс эдийн засаг дээшилж, иргэдийн санхүүгийн боловсрол төлөвшихөд тодорхой хувь нэмэр оруулах үүргээ нэгэнт биелүүлсэн НӨАТ-ын сугалааны тохирлыг зогсоох цаг болжээ.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа
2021-04-14  
  

   Иргэн бүрт олгож эхэлсэн 300 мянган төгрөгийг зээлд суутгахгүй байхыг хүсэв
2021-04-10  
  

   UB ПРОПЕРТИЗ: Та Голомт банкны 1%-н хүүтэй онцгой зээлээр орон сууцтай болоорой
2021-04-07  
  

   Цаг урагшлуулах нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө шүү, Ерөнхий сайд аа!
2021-03-15  
  

   Төв банк арилжааны банкуудад 4.5 сая ам.доллар нийлүүлэв
2021-03-15  
  

   “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргав
2021-03-08  
  

   ЖДҮ эрхлэгчдийг 2 их наяд төгрөгөөр дэмжинэ
2021-02-19  
  

   Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу!
2021-02-18  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа

АНУ-ын 117 дугаар Конгрессын Сенатын танхим “Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг баталлаа.

2021-04-16 15:23:44 | Цааш нь

Алейка будаанаас хорхой гарчээ

Алейкс Импекс ХХК компанийн импортоор оруулж ирдэг Алейка будаанаас хорхой гарсан байна.

2021-04-14 15:18:10 | Цааш нь

ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө

Нар хайлмагтсан дулаан шаргал нэг өдөр хэн хэндээ өмөг түшиг болж, олон жил айл аймаг явсан Балгарыг Өршөө багштан дуудуулав. Салхи савиргүйд, гэрийн яндангийн хөнгөн цэнхэр утаа хаяагаар суунаглаж нялуурсан үдэш Балгар багшийндаа явж орлоо.

2021-04-14 09:11:01 | Цааш нь

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Үүнийг би хүсээгүй. Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би энэ тогтоолыг зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэх нь тэр.

2021-04-14 07:03:33 | Цааш нь

Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ.

2021-04-14 06:52:01 | Цааш нь

"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

10.875 хувийн өндөр хүүтэй "Мазаалай" бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.

2021-04-14 06:44:56 | Цааш нь

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ

ovid-19 цар тахалтай холбоотой хилийн хоригийн улмаас жижиг бизнесийн салбарууд, хөдөө аж ахуй, загасчлалын аж ахуй ажиллах хүчний дутагдалд орсон тул ийм шийдвэр гаргасан байна.

2021-04-14 06:39:56 | Цааш нь

АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч, цар тахлын үед ази хүмүүст халдах гэмт хэрэг ихээр гарах болсон юм.

2021-04-14 06:35:29 | Цааш нь

Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна

Хууль шүүхийн шударга зарчмыг хангах үүрэгтэй шүүгч нар өөрсдөө ялзралын системийн эрэг шураг болчихсон байна

2021-04-13 16:48:43 | Цааш нь

Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна

Ирэх олимпод нийт 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө.

2021-04-13 15:25:30 | Цааш нь

Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ

“Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс “Spurnik V” вакциныг зөвшөөрсөн дэлхийн 60 дахь улс боллоо. Энэтхэгт хийсэн гуравдугаар шатны туршилтын үр дүн сайн гарсан учир зөвшөөрөл олгож байгаа юм. “Sputnik V” вакциныг хэрэглэж буй улсуудын хүн ам нийлээд гурван тэрбум гаруй боллоо” хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлжээ.

2021-04-13 15:16:57 | Цааш нь

БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав

Мүн Жэ Иний хэлсэнчлэн 2028 он гэхэд БНСУ-ын зэвсэглэлд KF-21 онгоц 40, 2032 он гэхэд 80 онгоц тус тус шинээр нэмэгдэх аж. KF-21 онгоцыг 4.5-р үеийн онгоц хэмээн дүгнэж байгаа аж.

2021-04-13 14:55:22 | Цааш нь

Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ

28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулж, дархлал тогтоцийг 70 хувь байлгавал, долдугаар сарын 1-н гэхэд халдварын тохиолдлын тоо 20 ба 10-аас доошоо байх тооцоолол хийсэн.

2021-04-13 14:45:29 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот