ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР

МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
Дэд бүтэц | 2021-01-05 15:25:22 | УНШИСАН: 124 | postcron

Барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа инженер техникийн болон мэргэжилтэй ажилчид, бүтээн байгуулагч та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор "Хот байгуулах тухай" Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Шинэ Зуунмод, Майдар хотуудыг шинээр төлөвлөн байгуулах шийдвэрийг гаргуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын салбарын хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, боловсронгуй болгох Хот суурингийн ус хангамж,                ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн нэмэлт, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" 1988 оны 167 дугаарконвенцыг УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганаар тус тус батлууллаа.

"Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого", "150 мянган айл- орон сууц" үндэсний хөтөлбөр, "Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого"-ыг тус тус Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна.

"150 мянган айл-Орон сууц" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм. Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд бүтээн байгуулалтын чиглэлээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдах "Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц", БНСУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих "Солонго-1", "Солонго-2", "Баянголын ам"-ны 7009 айлын түрээсийн орон сууцны Төсөл төслүүд, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих" гэх мэт олон чухал бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна. Мөн орон сууцны ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон буурууллаа.

Цаашид Барилга, хот байгуулалтын яамны зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудыг байгуулах, Улаанбаатар хотыг олон төвт хот болгон задлах, сумдын төвийг шинэчлэх, Барилга, барилгын үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдлыг сайжруулах талаар томоохон зорилтууд тавин ажиллаж байна. Дээрх арга хэмжээнд оролцож буй Аж ахуйн нэгж, байгууллагуудын хийж гүйцэтгэж буй төсөл арга хэмжээний цаана барилгын салбарт ажиллаж буй та бүхний оюун ухаан, нөр их хүч, хөлс шингэсэн хөдөлмөр бий гэдгийг цохон тэмдэглэн хэлэхэд таатай байна. Их бүтээн байгуулагч барилгачдын маань үйлс нь улам өөдөө байж "Шинэ бүтээн байгуулалт"-ын төлөө сэтгэл, зүтгэл нэгдэн урагшилна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье.

Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
2021-01-05  
  

   Бүх төрлийн ачаа тээвэрлэлт 26 хувиар буурчээ
2020-12-24  
  

   "Ханиадтай үед түргэвчилсэн оношлуур эерэг хариу зааж байна" энэ асуудлыг яах вэ
2020-11-24  
  

   УБЦТС: Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй өрхийн тогийг таслахгүй
2020-11-17  
  

   БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР: СУМЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХДЭЭ ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙГ ШИЙДЭН ЖИШИГ БОЛГОНО
2020-08-25  
  

   Б.МӨНХБААТАР: ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ХЭЛБЭРЭЭР ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ АЖИЛ ЦААШИД Ч ҮРГЭЛЖИЛНЭ
2020-08-25  
  

   Н.ГАНИБАЛ: МАЛЧДЫН ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ӨСГӨХ ХЭРЭГТЭЙ
2020-08-12  
  

   "Гадаадад болж буй тэмцээн наадамд оролцмоор байна"
2020-08-12  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.

2021-01-14 17:06:44 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот