ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ФИЗИКЧ залууд туслах ХАНДИВЫН АЯНЫ өглөг тасрахгүй

ФИЗИКЧ залууд туслах ХАНДИВЫН АЯНЫ өглөг тасрахгүй
Улаанбаатар хот | Улстөрч | 2020-12-24 17:56:44 | УНШИСАН: 565 | batgur

Н.Алтанхуягийн “Засгийн газар”-ын /2012-2014 он/ үед “Цөмийн энергийн газар”-ын даргаар ажиллаж байсан Н.Тэгшбаяр гэх эрхэм “Элэгний хорт хавдар” –ын оноштойгоор элэг шилжүүлэн суулгах мэс засалд яаралтай орох шаардлагатай байгаа аж. 

Тэрээр “Би Н.Тэгшбаяр байна. Сүүлийн 2019 -2020 оны хооронд хоёр төрсөн эгч, нэг төрсөн дүү, хүргэн ах гээд нийт 4 хүнээ хорт хавдраар алдаж элэг эмтэрч яваад өөрөө бас “элэг шилжүүлэн суулгах” хорт хавдрын оноштой болсон. Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэж үг үнэн аж. Элэг өвдсөн ч тархи сэргэг, сэтгэлийн хаттай байхыг хичээж байна” хэмээн өөрийн нүүр хуудсанд бичжээ.

Элэг солиулах хагалгааны нийт зардал нь БНСУ-д эмчлүүлэгчийн хувьд бэлтгэл эмчилгээ болон элэг шилжүүлэх мэс засал, хагалгааны дараах эмчилгээ гэх зэргээр 400-500 сая төгрөг өртөгтэй байдаг ажээ.

Энэ их хэмжээний мөнгийг тухайн хувь хүн өөрөөсөө гаргана гэдэг мэдээж боломжгүй. Тиймээс элэг нэгт Монгол түмнээсээ сэтгэлийн хандив хүсэж байгаагаа тэрээр нуусангүй. Түүний нутаг нэгт анд, нийтийн дууны нэрт төлөөлөгч /Ая зохиогч/ Б.Пүрэвсүрэн андынхаа эмчилгээний хандивын аяныг дэмжин өөрийн нүүр хуудсаараа “өвчтөн” Норовын Тэгшбаярын хамт live хийж, 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн хандив цуглуулж чаджээ.

Физикийн ухааны доктор эрхмийг төрд хэрэгтэй хүн хэмээн улс төрийн хүрээнийхэн  ихээхэн сайшаадаг бөгөөд улс төрд нэр хүндтэй, “цэвэр” нэгэн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг аж.  Гагцхүү цөмийн энергийг дэмждэгт, тэр тусмаа Дорноговь аймаг дахь Францын “Арэва” компаний уран олборлолттой холбоотой асуудлаас  үүдэн өөртөө нийгмийн зүгээс багагүй “дайсан”-тай болоод амжсаныг хэн хүнгүй мэднэ.

Хүн бүү хэл нэг ч амьтан мутацид ороогүй хэмээн цөмийн зэвсэгт хир халдаадаггүй нэгэн гэдгээр олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд ам муутай байх нь ч бий. Мэргэжлийн судлаач хүний хувьд тэрээр асуудлыг шинжлэх ухаанч байдлаар ул суурьтай судлан мэргэжлийн түвшинд ярьж буйтай нь маргах зүйлгүй.

Цөмийн техник гэхээр л монголчууд цацраг идэвхт бодис, хорт туяа, цөмийн хаягдал гэсэн хоцрогдсон ойлголттой байдаг нь худлаа биш билээ. Хүний үзэл бодол өөр байж болох ч нэгнээ гэх сэтгэл нэг аж. Өөрөөр хэлбэл үзэл бодол өөр ч Монголоо гэсэн сэтгэл нь өнөөдөр та биднийг нэгтгэж чадаж байгаа нь түүнд тусалж буй сайхан олон нийтийн сэтгэлийн хандиваас тодорхой харж болохоор байна.

Монгол хүмүүс хүнд хэцүү цагт хэзээ нэгнээ орхидоггүй, сайхан сэтгэлийн үзүүрт тусалсаар ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

Монгол түмний заяа ихээ, их ... Хурдан эдгээд, эх нутагдаа эрүүл саруул хөл тавихыг энэ мэдээнийхээ төгсгөлд хүсэн ерөөе.

НОРОВ ТЭГШБАЯР:

- [₮ ] Хаан банк 5007965080

- [ ₮] Голомт банк 3459034715

- [ $] Голомт банк 1605004937

- [ ₮] Худалдаа хөгжлийн банк 470001651

- [ ₮] Төрийн банк 245101215606

Докторын  хурц үг, үзэл бодол, Монголын төлөө цохилох зүрх нь ҮХЭЛ АМЬДРАЛЫН ТОРГОН ИРЭН ДЭЭР ДЭНЖИГНЭЖ БАЙНА. Хамаг Монголчуудын халуун сэтгэлийн хандив, дэмжлэгээр хурдан эдгэх ерөөлийг өргөе.

 

“Далайд дусал нэмэр аян”-д халуун  сэтгэлт Монголчуудаа нэгдэхийг уриалж байна.  

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав
2021-01-14  
  

   Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
2021-01-11  
  

   ФИЗИКЧ залууд туслах ХАНДИВЫН АЯНЫ өглөг тасрахгүй
2020-12-24  
  

   Дарангуйлагч дэглэмтэй зэрэгцэн орших амьдрал
2020-12-22  
  

   МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгуулийн эргэн тойронд
2020-12-21  
  

   Ц. Элбэгдорж #14 нийтлэл
2020-12-21  
  

   Ц.Элбэгдорж Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлжээ
2020-12-17  
  

   МАН-ЫН 32 БҮЛГИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙГ АВАХ БАРБАРОССА ТӨЛӨВЛӨГӨӨ
2020-12-12  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.

2021-01-14 17:06:44 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот