ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компани ил болов уу?

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компани ил болов уу?
Улаанбаатар хот | Ерөнхийлөгч | 2020-12-21 12:14:48 | УНШИСАН: 1360 | batgur

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээлэл ил болжээ. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй тэрхүү “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм байна.

Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон.
2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар Сингапур улсыг оффшор бүс хэмээн албан ёсоор зарласан. Энэ хуулийг мөрдөөгүй төрийн ямар ч албан тушаалтныг эгүүлэн татах буюу огцруулах арга хэмжээ авах ёстой гэж хуульдаа заасан. Энэ хуулийнхаа дагуу оффшор бүсэд хөрөнгөтэй албан тушаалтнуудын хөрөнгийг Монголдоо оруулж ирэх ёстой гэсэн үг.
Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Тухайн үед энэ хүн аль хэдийнэ УИХ-ын гишүүнээр сонгогдож аж ахуйн ажил хийх ёсгүй, тэр тусмаа бүр гадаадад оффшор бүсэд бүртгүүлсэн компанийн захирал байх ёсгүй болсон байв.
Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад охиндоо шилжүүлсэн нь бас энэ баримтаар нотлогдож байна. Харин 2017 онд хуульд нэмэлт орж оффшор бүсэд компани, хөрөнгөтэй байхыг хорьсоор байтал Х.Баттулга өөрийн охиноор дамжуулан оффшор компанийн хувьцааг эзэмшсээр байгаа ажээ.
Тодруулбал, Сингапур улсын Санхүү бүртгэл, аж ахуйн нэгжийн газар \Accounting and Corporate Authority of Singapore\-т Х.Баттулгын охиныхоо нэр дээр эзэмшдэг компанийн мэдээлэл олон нийтэд ил байгаа ажээ. Хуулийн байгууллага болон сонирхсон хэн ч өнөөдөр энэ мэдээллийг авах боломжтой.
 
Албан ёсны энэхүү мэдээллээр “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна. Монголд хүмүүс компани байгуулахдаа 10 мянган төгрөгөөр л байгуулдаг. Гадаадад ч компани байгуулахдаа 100 доллар, ихдээ хоёр, гурван зуун долларын хөрөнгөтэй байгуулдаг.
Харин энэ компанийг нэг сая долларыг буюу бараг 2.5 тэрбум төгрөгийг зүгээр компани байгуулах хөрөнгө гэж түгжсэн нь энэ компани маш том юмны сэжүүрийг агуулж байна уу гэж хардах үндэс болж болох юм.
Ер нь бол Х.Баттулгын 440 сая ам.доллараар төмөр зам барина гэсэн асуудал хуучраагүй байна. Түүнээс нь 55 тэрбум тэрбум төгрөгийг гадагшаа гарсан гэдгийг манай хуулийн байгууллагынхан шалгаж байх үедээ тогтоосон байдаг. Энэ их мөнгө яг ямар нэртэй компаниар, хаашаа гарсан гэдгийг хууль хяналтын байгууллагынхан баримтаар нотолсон байсан нь тухайн үед сошиалаар цацагдаж байв.
 
 
 
Өнөөдөр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга хийж байгаа А.Гансүхтэй холбоотой гэгддэг “Монгол бетон дэр” ХХК гэдэг ганцхан компаниар л гэхэд тухайн үед 10 сая ам.доллар гадагшаа гарсан байдаг. Гэтэл нэг ч ширхэг бетон дэр нийлүүлээгүй байсныг хуулийн байгууллагууд тухайн үед тогтоосон. Мөн “Нутгийн Буян” ХХК гэх компаниас БНСУ-ын банкинд байдаг “Хаан Бууз” гэсэн дансанд “экскаваторын төлбөрт” мөнгө шилжүүлсэн байдаг. Экскаваторыг буузны компани хийдэг болоогүй баймаар...
 
Энэ асуудлаар 2016 онд Х.Баттулга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэвч 2017 оны сонгуулийн дараа замхарч хаагдсан. Олныг гайхшруулсан нэг зүйл нь  энэ хэрэгт гэм буруутай этгээдүүд нь 40 сая төгрөгөөр торгуулиад гадагш алга болцгоосон явдал байлаа. Тэгвэл саяхан УИХ-ын индэр дээрээс Ерөнхийлөгч Х.Баттулга “Хэдэн арав, зуун тэрбумаар улсын мөнгө завшсан нь торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан иргэн ял авч шоронд хоригдсон” гэж харьцуулж хэлж байх юм.
Мөн Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан гэх мэдээ нь одоо ч гэсэн Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна. Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамарсан байна.
“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр байсан 90 хувийг 2007 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд шилжүүлж, тун удалгүй 2007 оны дөрөвдүгээр сарын 4-нд  төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг. Энэ бүх мэдээ Монгол Улсын бүртгэлийн санд байж л байдаг. Бас олон нийтэд хэдийнэ ил болсон мэдээлэл юм.
Харин нэг нууцлаг зүйл гэвэл тун удалгүй “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг. Тэрний дээр нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Вел Делайт \Well Delight BVI\, бас түүний дээр нь Бэст Стэйт \Best State BVI\, Сино аксес \Sino Access BVI\ гэсэн нэртэй Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн гурван ч компани үүсгэсэн байдаг. Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга ерөнхийлөгчтэй Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охинХуй Шим Лим Селестина нар байв. Үүнийг өнөөдөр ч Хонгконгийн хөрөнгийн биржийн баримт бичиг дээрээс олж үзэх боломжтой. Гэхдээ анх компанийг үүсгэн байгуулж 90 хувийг эзэмшиж байсан Х.Баттулгын нэр нь алга болсон байдаг. 90 хувиа Х.Баттулга зүгээр л энэ хүмүүст тараагаад өгөөгүй нь ойлгомжтой.
Дараа нь Брейв лайон \Brave Lion BVI\ гэсэн нэртэй бас нэг оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан байдаг. Ийм олон толгой компанийг оффшор бүсэд үүсгэн байгуулж, таван ч шат дамжин давхар давхар эзэмшүүлэх нь ямар зорилготой байсан бэ.Туршлагаас харахад ийм тохиолдолд зорилго нь нэг л байдаг.
Төгрөг нуурын ордыг таван шат оффшороор дамжин байж, нэрээ нуун байж 250 сая ам. доллараар зарсан ч гэсэн эцсийн эцэст одоо л бүх юм тодорхой болж байна. Хятад эзэнтэй оффшор бүсэд бүртгэлтэй Хонгконгийн хөрөнгийн биржийн Мин Шин компанид зарагдсан оффшор бүсэд бүртгэлтэй “Камекс Пи-Ти-И” компани нь бидний илрүүлсэн “Женко Холдинг Пи-Ти-И” компаниас байр түрээслэж нэг дор үйл ажиллагаагаа явуулж байсан нь хөрөнгийн биржийн материалд ил байна.  Эндээс 250 сая ам.долларын сураг атгагдаж болох л юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар тонон дээрэмдсэн, Хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээрээ хуу хамсан, уул уурхай, ашигт малтмалын лицензийг олноор эзэмшигч бүлэглэл, фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид, татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан, эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг, авлига, хээл хахуулийн мөнгийг газар, барилга, банк бус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг, монгол төрийн эрх ашгийг уландаа гишгэн гадны иргэн, аж ахуй нэгжтэй үгсэн хуйвалдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд” байдаг талаар учиргүй урт нэг өгүүлбэр хэлэхэд олон нийт сайн ойлгоогүй.  Тэгвэл Х.Баттулга өөрөө Замын тээврийн болон Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхдаа Сайшандын аж үйлдвэрийн парк байгуулна, төмөр зам барина гэсэн нь юу болсон бэ. Сайшандад аж үйлдвэрийн парк байтугай ширхэг яндан ч босоогүй. Өнөөдөр “Голомт” банкиар бариулж буй төмөр замын мөнгө хаашаа хэний гараар урсаж байна вэ.
Ерөөс хууль хяналтынхан энэ мэдээнүүдийг “шинэ нүд”-ээр олж унших, хуулийнхан “шинээр ажиллах” цаг нь болжээ. Сингапурын засаг төрийн дээрх мэдээллийг санг ухвал өөр бусад асуудал ч нэлээд гарч ирэх бололтой юм. Үүгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорын хөрөнгө ил болж байх шиг байна. Гэхдээ энэ мэдээлэл Монголд цоо шинэ юм бас биш. 2017 оны зургадугаар сард одоогийн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Х.Баттулгыг оффшор дахь хөрөнгөө оруулж ирэхийг шаардаж, дээр нэр дурдсан зарим компанийг ярьж явсан. Тэгэхээр оффшор дахь хөрөнгүүдээ Монгол руу татах цувааг Ерөнхийлөгч анхлахыг ч үгүйсгэхээргүй болж буй бололтой.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

  
2021-02-24  
  

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа
2021-02-10  
  

   Салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд Ерөнхийлөгч төрийн шагнал гардууллаа
2021-02-08  
  

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нартай уулзав
2021-02-08  
  

   Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлыг эхлээд Цэц хэлэлцэнэ
2021-02-08  
  

   Ерөнхийлөгчийн шинэ сайд нарт дайсан үг
2021-01-30  
  

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч
2021-01-29  
  

   АНУ-ын мэдээллийн агентлаг Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн эргэлтэд буруутгагдаж байгаа гэжээ
2021-01-27  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Вакцинжуулалтын гэрчилгээг хэвлэж авах боломжтой

Коронавирусний вакцин хийлгэсэн иргэдийг бүртгэлжүүлж, цахим бүртгэлийг төрийн нэгдсэн систем e-mongolia.mn сайтад холбосон байна. Ингэснээр иргэд дархлаажуулалтын гэрчилгээг хэвлэж авах боломжтой болсон тухай ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.

2021-03-03 14:42:19 | Цааш нь

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдлыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар (АТГ)-т нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдол өнгөрсөн долоо хоногт иржээ. Үүнээс 10 гомдлыг шийдвэрлэж, 54-ийг нь шалгаж байна.

2021-03-03 14:40:32 | Цааш нь

ХДХВ-ийг эсэргүүцэх чадвартай хүмүүсийг судалж байна

Эм хэрэглэхгүйгээр бие нь байгалиасаа ХДХВ-ийг хянах чадвартай хүмүүсийг олж илрүүлснээр ДОХ өвчнийг эмчлэх шинэ аргыг нээх, вакцин гаргах найдвар төрүүлж байгааг эрдэмтэд мэдэгджээ.

2021-03-03 13:14:04 | Цааш нь

"Монголын волейболчид олон улсад амжилт үзүүлэхэд ойрхон байна"

Б.Баярсайхан маань Солонгосын оюутны лигийн шилдэг довтлогч болоод баг нь мөнгөн медаль авсан. Ж.Энх-Эрдэнэ маань ч цахиур хагалах тоглогчдын тоонд ороод байна. Анх 2008 онд Э.Сайханбаатар олон улсын тавцанд гарч, Монголын волейболчдын буухиаг эхлүүлж байлаа.

2021-03-03 12:47:13 | Цааш нь

Сү.Батболд солонгос иргэдтэй ямар холбоотой юм бэ?

УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбогдох шүүх хурал өнгөрсөн сард Сингапур улсад болж өнгөрсөн байна. Энэ нь урьдчилсан шатны хэлэлцүүлэг тул удахгүй гэм хорын асуудал яригдаж эхлэх бололтой. Үүнээс гадна гадаадын зургаан улсын шүүхэд УИХ-ын гишүүн Сү.Батболд болоод түүнтэй хамааралтай гэх хэд, хэдэн солонгос нэр сонгогдох болов.

2021-03-03 12:39:42 | Цааш нь

Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргалаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Ж.Эрдэнэбат нарын гурван хүнийг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн суллахаар шийдвэрлэжээ.

2021-03-03 11:59:00 | Цааш нь

Швейцарь: ОХУ-ын "Спутник V" вакцин нь ЭКСПОРТЫН ХИТ болж байна

Коронавирусын эсрэг гаргаж авсан ОХУ-ын «Спутник V» вакцин нь үр нөлөөнийхөө ачаар экспортын барааны хамгийн ХИТ бараа болж байгаа талаар Швейцарийн “Neue Zurcher Zeitung” сонинд нийтэлжээ.

2021-03-03 11:46:41 | Цааш нь

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй

Улсын Их хурлын гишүүн Сүхбаатарын Батболдыг луйварчин дээрэмчнээр нь дуудаад удаж байна. Өнгөрсөн хавраас эхлээд түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэх бор шувуу ниссэн юм.

2021-03-03 11:32:54 | Цааш нь

SOS: 18 хоног архи уусны улмаас амь насаа алджээ

Өнгөрсөн шөнө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэж, таван хүн амь насаа алджээ.

2021-03-03 11:28:54 | Цааш нь

ЭМЯ: Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.03.02, 11:00 цаг/ ШУУД ДАМЖУУЛАЛТ

2021-03-03 11:22:44 | Цааш нь

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

Хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэн цагаас тэнгэр газар, байгаль дэлхий, уул усаа  шүтэж, амьдчилан харьцаж, тахилгын зан үйлийг хийж ирсэн түүхтэй.

2021-03-03 11:10:43 | Цааш нь

Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ

МАН, МАХН нэгдэхээр яриа хэлэлцээ эхэлсэн тухай сар шинийн битүүний өдөр манай сайт анхлан мэдээлсэн билээ.

2021-03-03 11:08:03 | Цааш нь

БНХАУ-д суралцах оюутныг тодорхой мэргэжлээр элсүүлэх боломжтой

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

2021-03-02 17:09:55 | Цааш нь

“САЙН АХ” АЖИЛЛАГААНУУДЫН ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛ

“Сайн ах” ажиллагаануудыг ажиглахад хөнгөмсөг явдалтай залуу бүсгүйчүүдийг ашиглаж бичлэг хийж, тэрийгээ цацдаг нийтлэг төстэй байдал бий. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг унагах зорилготой явагдсан “Сайн ах” ажиллагааг эргэн саная.

2021-03-02 13:18:27 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот