ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Байгальд ээлтэй ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа хоёр өдрийн турш үргэлжилнэ

Байгальд ээлтэй ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа хоёр өдрийн турш үргэлжилнэ
Байгаль орчин | 2020-10-05 17:44:11 | УНШИСАН: 43 | tuvshee

2013 оноос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ард иргэдийн ногоон технологийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг ойлгуулах, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи” өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Өнөөдөр энэ жилийн “Ногоон технологи 2020” өдөрлөгийн нээлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгөөр ногоон технологийг дэмжих бодлого, татварын хөнгөлөлт зохицуулалт, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, техник технологи бүтээгдэхүүн импортлогчдод учирч буй бэрхшээл болон эрчим хүчний шөнийн хөнгөлөлттэй тариф, ногоон зээлийн талаар танилцуулж, санал бодлоо солилцон, гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Түүнчлэн “Ногоон технологи 2020” өдөрлөгөөр хоёр өдрийн турш байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа үргэлжлэх юм. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, гэр, байшингийн дулаалга, эко жорлон, хог хаягдлыг дахин боловсруулах технологи, химийн аюултай, хортой бодисын хуванцар савыг дахин боловсруулах эко технологи гэх мэт 35 аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа 10 улсын нэг болоод байна. Үүнээс үүдэн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх, бэлчээрийн  доройтол, хуурайшилт, түймэр, усны нөөц, цөлжилт гээд олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд шинэ технологи нэвтрүүлж, аль болох үүнээс урьдчилан сэргийлэх, улмаар дасан зохицох шаардлага бодитоор бий болоод байна. Үүнд ногоон технологи өдөрлөг үр дүнгээ маш их өгдөг. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, шинэ технологийг сурталчлан таниулах, улмаар ард иргэд эдгээрийг хэрэглээндээ нэвтрүүлэх нь бидний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж болох нэг алхам юм”.

“Ногоон технологи 2020” өдөрлөгт оролцож байгаа компаниудын нэг халаалалт, халуун ус, бохирын Герман шийдлийг монголдоо нутагшуулж байгаа “Баухаус” ХХК юм. Тус компани эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан зуух, халуун усны бойлер, нарны энергийн халаагуур, бактер үржүүлэгч гэртэй бохирын систем, хатуу түлшний зуух гэх мэт олон төрлийн эх дэлхийдээ сөрөг нөлөө үзүүлэхгүй, энгийн хэрэглээнд тохиромжтой бүтээгдэхүүнүүд болон технологийг санал болгож байгаа юм.

“Баухаус” ХХК-ын ерөнхий инженер С.Отгончулуун: “Манай Баухаус компани үйл ажиллагаагаа эхлээд 10 гаран жил болж байгаа бөгөөд 2013 оноос өнөөдрийг хүртэл Ногоон технологи үзэсгэлэнд тасралтгүй 8 жил оролцож байна.  Бид дэлхийд танигдсан чанар стандартын халаалт, халуун ус, бохирын герман шийдэл болон бусад бүтээгдэхүүнийг ард иргэддээ хүргэн ажиллаж байна. Европт түгээмэл хэрэглэгддэг шилдэг техник технологи бүхий дэлхийн брэндүүдийг мөн Монголдоо төлөөлөн ажилладаг. Ногоон технологи үзэсгэлэнд оролцсоноор бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, худалдаалах том гарц болдог учраас бид баяртай байдаг”.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алейк Хэйнкс: “Бид монгол хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, аз жаргалтай, цэвэр, тохилог орчинд өсөн бойжиход бүх анхаарал, чиглэлээ хандуулан ажилладаг. Ногоон технологи үзэсгэлэн бидний зорилго, чиглэл нэгтэй учраас НҮБ-ын “Хүүхдийн сан” өнөөдөр энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцож байгаадаа баяртай байна. МУ-ын Засгийн газар, БОАЖЯ хамтран өнгөрсөн жил агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Цаашдаа агаарын бохирдлыг бүр мөсөн арилгах, эх хүүхдэд үзүүлж байгаа хортой нөлөөг үгүй болгоход айл бүр нүүрсний хэрэглээнээс татгалзах, байгальд ээлтэй технологид суурилсан ахуйн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэж занших зайлшгүй шаардлагатай. Тиймээс өнөөдрийн өдөрлөгт иргэн бүр хүрэлцэн ирж, байгаль дэлхийдээ хор хөнөөлгүй, амьдрах ая таатай боломжийг тань нэмэгдүүлэх эдгээр бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, хэрэглэж эхлээсэй гэж хүсч байна”.

Мөн иргэд өдөрлөгт хүрэлцэн ирж байгаль дэлхийд ээлтэй бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцахаас гадна БОАЖЯ, банкуудтай хамтран хэрэгжүүлдэг Ногоон зээлийн талаарх бүх талын мэдээллийг авах боломжтой юм. Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн татаасыг олгон, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жилд 8 хувийн хүүтэй ногоон зээлийн үйлчилгээг Хас банк, Хаан банк, Төрийн банктай хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа.

Энэхүү ногоон зээлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур авах, гэр байшингаа дулаалах, стандартын шаардлага хангасан эко жорлон, ариун цэврийн байгууламж суурилуулахад зориулж 224 иргэн, 43 аж ахуйн нэгжид 6.8 тэрбум төгрөгийн ногоон зээлийг олгоод байна. Энэ ажил энэ жил ч мөн үргэлжлэх юм.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ
2020-10-17  
  

   ЯАГААД ЗААВАЛ ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ХАНАН ПИЙШИНГИЙН БИТҮҮМЖЛЭЛИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ?
2020-10-13  
  

   ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 2000 МОД ТАРИЛАА
2020-10-12  
  

   Байгальд ээлтэй ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа хоёр өдрийн турш үргэлжилнэ
2020-10-05  
  

   Б. ИДЭР-ОД: ИРГЭН БҮР ӨӨРСДИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД БАЙГАЛИА ХАМГААЛЖ ЧАДВАЛ ИРЭЭДҮЙД БИД УСНЫ ХОМСДОЛ, ЦӨЛЖИЛТ, ЗЭРГЭЭС СЭРГИЙЛЖ ЧАДНА
2020-10-05  
  

   АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН ЧУУЛЛАА
2020-09-25  
  

   ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 100 ТОД ТАРЬЛАА
2020-09-25  
  

   Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2020-09-16  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн.

2020-10-17 12:17:58 | Цааш нь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол бодлогоо гаргаж, хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Хөвсгөл аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзав.

2020-10-13 10:02:54 | Цааш нь

Хөвсгөл аймгийн 531 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

2020-10-13 10:00:30 | Цааш нь

"Монгол Улсын өрийн асуудал аюулын харанга дэлдэж байна"

Эдийн засгийн ухааны доктор (PhD) Раднаасэдийн Даваадоржтой ярилцлаа.

2020-10-13 09:14:24 | Цааш нь

Төв, Говьсүмбэр аймгийн 486 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Төв, Говьсүмбэр аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Шагнал гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болов.

2020-10-05 17:47:13 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот