ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН ЧУУЛЛАА

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН ЧУУЛЛАА
Байгаль орчин | 2020-09-25 18:29:27 | УНШИСАН: 41 | tuvshee

Жил бүрийн 9-р сарын 27 өдрийг Дэлхий нийтээр Аялал жуулчлалын өдөр тохиодог. Энэ өдрийг угтан  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” сэдвийн дор аялал жуулчлалын салбарын бүх шатны төлөөллүүдтэй чууллаа. Дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор жуулчдын урсгал хязгаарлагдаж, эдийн засгийн хүндрэлд хамгийн их өртөж байгаа салбарын нэг нь аялал жуулчлал юм. Энэ утгаараа Д.Сарангэрэл сайд аялал жуулчлалын салбарын төлөөлүүдтэй уулзаж өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн байдлаар Монгол улсын аялал жуулчлалын салбар Ковид-19 цар тахлаас үүдэн 400 гаруй саяр долларын алдагдалд ороод байна. Гэхдээ би алдагдалд орлоо гээд гар хумхин суухгүйгээр харин ч боломж болгон ашиглахаар ажиллаж байгаа. Тухайлбал, бид гадны жуулчин хүлээн авах боломжгүй энэ хугацаанд аялал жуулчлалын салбарын бэлтгэл ажлыг хийх, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцөө бэлтгэх гэх мэт олон ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Өнөөдрийн энэхүү уулзалтаар аялал жуулчлалын чиглэлийн мэргэжлийн байгууллага, холбоод, компаниудын төлөөллийг оролцуулан төр, хувийн хэвшлийн түшнлэлийн хүрээнд аялал жуулчлалаа хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, нэг сая жуулчны зорилтод хүрэхэд бид юу хийх вэ гэдэг талаар чөлөөтэй санал солилцож, тодорхой шийдлүүдийг гаргаж байгаа юм.”

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан мэдээллээр 2020 оны 6-р сарын байдлаар жуулчдын тоо дэлхий дахинд 92 хувь, Ази, Номхон далайн орнуудад 99 хувиар тус тус буурч, салбарын алдагдал 910 тэрбум долларт хүрсэн, аялал жуулчлалаас бий болсон 100 гаруй сая ажлын байр эрсдэлд орсон үзүүлэлттэй байгааг мэдээлсэн.

Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр:  “Аялал жуулчлал гэдэг бол олон салбарыг нэгтгэдэг цогц салбар гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаасаа хөдөөг хоттой, малчин ахуйг гадны биенесментэй, цаашлаад Монголыг дэлхий ертөнцтэй холбож байдаг гүүр салбар юм. Ковид-19 цар тахлаас үүдэн гаднаас Монголд жуулчдыг оруулж ирдэг 450 тур компаний өнөөдрийн байдлаар тэг зогсолт хийгээд байна. Эдгээрээс 300 компани хаалгаа барьсан байдалтай байна. Үүнийг дагаад тухайн компаниас гадна зөөж авчирдаг нислэгийн компани, байрлуулдаг зочид буудлууд, хэлмэрч, хөтөч гээд бүгд тэг зогсолтод өртөж маш байдалд байгаа. Өнөөдрийн уулзалтаар салбарын сайд, удирдлагуудтай хамтран энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулах, яаж дасан зохицох, ирээдүйд хэрхэх тухай ярилцлаа. Тодорхой шийдлүүд хэрэгжиж, үр дүнгээ өгнө гэж итгэж байна.”

Цаашид Монголын Аялал жуулчлалын салбарын хувьд хэрхэн богино хугацаанд эргэн сэргэлтийг бий болгох, цар тахлын дараах даван туулах  арга замыг хамтдаа тодорхойлж, ирэх жилүүдэд хүчээ нэгтгэж, ажиллах хэрэгтэйг энэ үеэр салбарын мэргэжилтнүүд хэлсэн юм.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ
2020-10-17  
  

   ЯАГААД ЗААВАЛ ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ХАНАН ПИЙШИНГИЙН БИТҮҮМЖЛЭЛИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ?
2020-10-13  
  

   ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 2000 МОД ТАРИЛАА
2020-10-12  
  

   Байгальд ээлтэй ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа хоёр өдрийн турш үргэлжилнэ
2020-10-05  
  

   Б. ИДЭР-ОД: ИРГЭН БҮР ӨӨРСДИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД БАЙГАЛИА ХАМГААЛЖ ЧАДВАЛ ИРЭЭДҮЙД БИД УСНЫ ХОМСДОЛ, ЦӨЛЖИЛТ, ЗЭРГЭЭС СЭРГИЙЛЖ ЧАДНА
2020-10-05  
  

   АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН ЧУУЛЛАА
2020-09-25  
  

   ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 100 ТОД ТАРЬЛАА
2020-09-25  
  

   Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2020-09-16  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн.

2020-10-17 12:17:58 | Цааш нь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол бодлогоо гаргаж, хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Хөвсгөл аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзав.

2020-10-13 10:02:54 | Цааш нь

Хөвсгөл аймгийн 531 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

2020-10-13 10:00:30 | Цааш нь

"Монгол Улсын өрийн асуудал аюулын харанга дэлдэж байна"

Эдийн засгийн ухааны доктор (PhD) Раднаасэдийн Даваадоржтой ярилцлаа.

2020-10-13 09:14:24 | Цааш нь

Төв, Говьсүмбэр аймгийн 486 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Төв, Говьсүмбэр аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Шагнал гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болов.

2020-10-05 17:47:13 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот