ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 100 ТОД ТАРЬЛАА

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 100 ТОД ТАРЬЛАА
Байгаль орчин | 2020-09-25 18:27:27 | УНШИСАН: 57 | tuvshee

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Манай улсын нийт газар нутгийн 7,9 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 2020-2024 онд энэ тоог 8,6 хувьд хүргэх том зорилтыг салбар яам тавиад байна. Энэ хүрээнд БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж байна.  

Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Мод тарих” өдөрлөгийг “Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан доор зохион байгууллаа. Өдөрлөгт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мшира, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд болон бусад албаны хүмүүс оролцож мод тарьлаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бид 10 дахь жилдээ мод тарьж байна. Нэг хүн 18 мод тарихад амьдралынхаа туршид амьсгалах агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг. Нэг мод өдөрт 10 хүнийг хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Ганцхан эндээс мод тарих, модыг хайрлаж, хамгаалахын ач холбогдлыг ойлгож болно. Бид монгол орны ойн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жил бүр 300 мянган га талбайд мод тарих шаардлагатай. Энэ ажлын эхлэл болгож энэхүү мод тарих өдөрлөгийн зохион байгуулж байна. Мод тарихаас гадна модны хулгай улам бүр гаарсаар байна. Бид Экологийн цагдаагийн албатайгаа хамтраад ард иргэдээ торгох, шийтгэхээс илүүтэй ойлгуулах, соён гэгээрүүлэх, ухамсарт нөлөөлөх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.”

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд: “Цагдаагийн Ерөнхий газар өнгөрсөн жилээс Засгийн газрын дэмжлэгээр Экологийн цагдаагийн албатай болсон. Ингэснээр ургамал амьтан, ус, гол мөрөн, ой мод зэрэг Экологийн гэмт хэргүүдтэй тэмцэх боломж бүрдсэн юм. Энэ удаа бид “Ой модоо хайрлая” нөлөөллийн аяныг улс орон даяар явуулж байгаа. Ой модоо хайрлахын ач холбогдол, цаашлаад ой модоо хамгаалах, тарьж ургуулахыг ард иргэдэд уриалах гэх мэт ажлуудыг энэ хүрээнд хэрэгжүүлж байна. Үүний нэг бол өнөөдөр хийж байгаа мод тарих өдөрлөг юм.”

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ
2020-10-17  
  

   ЯАГААД ЗААВАЛ ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ХАНАН ПИЙШИНГИЙН БИТҮҮМЖЛЭЛИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ?
2020-10-13  
  

   ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 2000 МОД ТАРИЛАА
2020-10-12  
  

   Байгальд ээлтэй ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа хоёр өдрийн турш үргэлжилнэ
2020-10-05  
  

   Б. ИДЭР-ОД: ИРГЭН БҮР ӨӨРСДИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД БАЙГАЛИА ХАМГААЛЖ ЧАДВАЛ ИРЭЭДҮЙД БИД УСНЫ ХОМСДОЛ, ЦӨЛЖИЛТ, ЗЭРГЭЭС СЭРГИЙЛЖ ЧАДНА
2020-10-05  
  

   АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН ЧУУЛЛАА
2020-09-25  
  

   ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 100 ТОД ТАРЬЛАА
2020-09-25  
  

   Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2020-09-16  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
6122 айлын янданг хөөлж, пийшин, зуухыг засварлажээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн.

2020-10-17 12:17:58 | Цааш нь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол бодлогоо гаргаж, хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Хөвсгөл аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзав.

2020-10-13 10:02:54 | Цааш нь

Хөвсгөл аймгийн 531 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

2020-10-13 10:00:30 | Цааш нь

"Монгол Улсын өрийн асуудал аюулын харанга дэлдэж байна"

Эдийн засгийн ухааны доктор (PhD) Раднаасэдийн Даваадоржтой ярилцлаа.

2020-10-13 09:14:24 | Цааш нь

Төв, Говьсүмбэр аймгийн 486 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Төв, Говьсүмбэр аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Шагнал гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болов.

2020-10-05 17:47:13 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот