ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Стресс амьдралыг утга учиртай болгодог

Стресс амьдралыг утга учиртай болгодог
Танин мэдэхгүй | 2020-07-04 13:57:13 | УНШИСАН: 129 | batgur

Амьдралд тулгамдаж буй аливаа асуудал ямар нэг байдлаар стресс үүсгэж байдаг.

Харин бид "Стресс" зөвхөн уур бухимдлаас үүсэж, сөрөг хандлага бий болгодог гэсэн бодлоосоо салах цаг болжээ.

Ikon.mn болон Unlock подкаст хамтран бэлтгэдэг номын тэмдэглэлийнхээ энэ удаагийн дугаарт "The upside of stress" буюу “Стрессийн сайн тал” номыг онцолж байна.

Ямар өнцгөөс харж, хэрхэн хүлээж авахаас бүх зүйл шалтгаална

1998 онд АНУ-ын 30 мянган хүнд найман жилийн турш судалгаа явуулахад стресс ихтэй хүн нас барах магадлал нь энгийн хүнийхээс 43%-иар илүү гэсэн үр дүн гарчээ.

Мөн судалгаанд оролцсон хүмүүсийн тал нь "стрессийг хүнд байх ёстой зүйл" гэж эерэгээр боддог байсан бөгөөд тийм хандлагатай хүмүүст стресстэх явдал олон тохиолдсон ч үхэлд хүргэх шалтгаан огт болохгүй хэмээн үзсэн байна.

Үүнээс эрдэмтэд хүн аливаа асуудал, стрессийг ямар өнцгөөс харж, хүлээж авахаас бүх зүйл шалтгаалдаг гэж дүгнэх болжээ.

Харамсалтай нь ихэнх хүн стресстэх асуудлаас хол байхыг хүсдэг. Энэ нь асуудалтай нүүр тулах, давж шийдвэрлэх, өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг гэж номд бичжээ.

Харин стресс үр бүтээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй гэж боддог хүмүүс стрессээс болж бухимдах, сандрах, айх зэргээ зөвөөр ашиглаж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чаддаг гэсэн байна.

Асуудлыг сэтгэлийн хөөрлөөр бус логиктойгоор хүлээн ав

Сэтгэл зүйн шинжлэх ухаанд хүн Amygdala гэх тархиныхаа нөлөөгөөр сандарсан үедээ өөрийн мэдэлгүй хийдэг гэнэтийн шийдвэр, хариу үйлдлийг "Зугт эсвэл тулалд" гэж тодорхойлжээ.

Хүний биед байгалиас заяагдсан энэхүү хариу үйлдэл нь стрессийг бий болгож байдаг аж.

Тус хариу үйлдэл нь зөвхөн хүнд бус бүх амьд амьтанд байдаг бөгөөд ямар нэг аюул тохиоход өөрийгөө аварч гарахад зориулагдсан.

Өөрөөр хэлбэл, ийм үйлдэл нь хүн төрөлхтний ДНК-д байгалиас байдаг бөгөөд бидний тархины нэг хэсэг нь зөвхөн ийм үйлдэлд зориулан ажилладаг байна.

Тиймээс л бид аливаа асуудлыг "сэтгэлийн хөөрлөөрөө" шийдэх гээд байдаг хандлага түгээмэл оршдог. Гэхдээ орчин цагийн хүмүүс бидэнд байгалийн хариу үйлдэл шаардлагагүй бөгөөд асуудалд илүү логикоор сэтгэж шийдвэр гаргах ёстой.

Стресс амьдралыг утга учиртай болгодог

Утга учиртай амьдрал гэх ойлголтод стресстэй амьдрал зүй ёсоор багтдаг гэсэн санааг номд илэрхийлжээ.

Учир нь 2005 онд 121 улсын 125,000 хүн дээр туршилт хийхэд стрессийн индекс нь дунджаар 33% гэж тодорхойлогджээ. Өөрөөр хэлбэл, 121 улсын иргэдийн стресс харилцан хоорондоо харилцан адилгүй байсан аж.

Түүнчлэн стрессийнх нь индекс өндөр байсан хүмүүсийн харьяалагдах улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь өндөр, иргэд нь урт насалдаг төдийгүй амьдралдаа илүү сэтгэл хангалуун хандлага ажиглагджээ.

Энэ нь иргэд нь стресстэй байх тусам тухайн улс үндэстэн сайн, сайхан амьдрах магадлал нь өндөр байдгийг илтгэж байна гэж Сэтгэл зүйн шинжлэх ухааны багш Келли Макгонигал номдоо өгүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, амьдралдаа олон чухал зүйлтэй, түүнийхээ төлөө бие, сэтгэлээ зориулж чаддаг хүмүүс илүү их стрессдэг аж.

Нөгөө талаар амьдралдаа олон чухал зүйлээс болж стрессдэг хүмүүс бусдаас илүү утга учиртай амьдардаг гэж тодорхойлжээ.

Стрессгүй амьдрал сэтгэл гутрал авчирна

Стрессгүй амьдралыг ихэнх хүн амгалан тайвнаар төсөөлдөг.

Гэтэл амар тайван нөхцөлд буюу огт стресстэх асуудалгүй орчинд хүн удаан байх нь амархан сэтгэл гутралд орох аюултай.

Тухайлбал, дэлхийн хөгжингүй орнуудын тэтгэвэрт гарсан өндөр настнууд тэтгэврийн мөнгөөрөө аялж зугаалж, амраад явах боломжтой бөгөөд тэтгэвэрт гарснаар олон сэтгэл зовоосон асуудлаас ангид болдог. 

Гэсэн хэдий ч тэд сэтгэлийн хямралд орж, гутрах магадлал нь энгийн хүнийхээс 40 хувиар өссөн байдаг гэсэн судалгаа гарчээ.

Тиймээс магадгүй стресс биднийг сэтгэлийн хямралаас авардаг өөр нэг хүчин зүйл байж болох юм.

Эрүүл мэнд талаасаа ч стресс хүний биед сайнаар нөлөөлөх боломжтой. 

Тухайлбал, хүмүүс бие биеэ тэвэрч, үнсэх үед эсвэл хүүхэд ээжийнхээ хөхөөр хооллож байх үедээ хайрын гормон ялгаруулдаг. Энэ нь эргээд зүрхтэй холбоотой эрхтэн системд гарсан саатлыг засаж, зүрхний хэвийн ажиллагаанд тус дэм болдог байна.

Үүний адилаар стрессдэх үед ялгарах гормон ч тухайн хүнийг олон зүйлийг зэрэг сурч, хөгжихөд чухал нөлөө үзүүлж байдаг гэж номд бичжээ.

Учир нь стрессдэх үед хүнээс олон төрлийн гормон ялгарч бусадтай ярилцах, өрөвдөх, илүү зоригтой ухаантай байлгах талаас тархи ажилладаг байна.

Стресст үзүүлэх хариу үйлдлээ ажилдаа зарцуулах хэрэгтэй

Бид санаа зовж, сэтгэл түгшиж, сандарсан үедээ өөрийгөө даваад гарч чадна гэж тайтгаруулах нь элбэг.

Харин зохиолчийн зүгээс өөрийгөө ингэж тайтгаруулах нь алдаа гаргах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс өөрийгөө тайвшруулах гэж хичээхдээ зарцуулж буй энергиэ хийх үйлдэлдээ зарцуулах нь амжилт авчирна гэж зөвлөжээ.

Тодруулбал, сандрах үед зүрх хурдан цохилох, хөлс гоожих зэрэг нь стресст үзүүлж буй хүний биеийн хариу үйлдэл юм. Тэрхүү хариу үйлдлийг нь эрч хүчтэй байхдаа ашиглаж чадах нь илүү үр дүн авчирна.

Түүнчлэн жирэмсэн эмэгтэй ямар нэг байдлаар стресстэх нь гэдсэн дэх хүүхдийн биеийн хөгжил хурдан явагдахад тусалдаг бөгөөд ингэх нь хүүхдийн амьдралыг даван туулах чадвар нь тэр чинээгээр нэмэгддэг.

Хүнд цаг үе илүү хүчирхэг болоход тусална

Амьдрал маш олон зүйлээр баялаг учраас хүнд хэцүү эсвэл баяр жаргалтай үйл явдал ээлжлэн тохиолдох нь цаг хугацааны асуудал.

Харин хүнд хэцүү цаг үеүд нь тухайн хүнийг амьдралд сэтгэл хангалуун байх шалгуурыг багасгаж, илүү их сэтгэлийн хаттай болгодог.

Иймд "Стрессийг суралцах болох зүйл гэж харж чадвал маш хурдан амжилт олно. 

Учир нь стрессээс болж таны биед ялгарах биологийн гормонуудыг зөв ашиглаж чадвал бусадтай дотно харилцаа үүсгэж, одоо байгаагаасаа илүү хүчтэй хүн болох боломж.

Хамгийн чухал нь стресст ямар хариу үйлдэл үзүүлэхээ өөрөө сонгож, сайтар сэтгэл зүйгээ хянах хэрэгтэй" гэж зохиолч зөвлөж байна.

Эх сурвалж: ''ikon.mn''



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
2020-07-22  
  

   Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй.
2020-07-19  
  

   Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй
2020-07-18  
  

   ЗУРХАЙ: Сэвлэг үргээх буюу үс засуулбал өлзийтэй сайн
2020-07-17  
  

   Сэвлэг үргээх, үс засуулахад тохиромжгүй
2020-07-14  
  

   Эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ
2020-07-11  
  

   Төрөхөд нь шийдсэн хувь тавилан буюу Спарта
2020-07-08  
  

   Эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэхэд сайн хэмээжээ
2020-07-08  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
ХУСТАЙН НУРУУНЫ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

-Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД-

2020-08-05 16:18:47 | Цааш нь

Монгол, Хятадын Стратегийн яриа хэлэлцээ цахимаар болов

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 5 дахь удаагийн уулзалтыг цахим видео хурлын хэлбэрээр өнөөдөр зохион байгуулав.

2020-08-05 15:39:11 | Цааш нь

Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

Монгол Улс энэ оны эхний 7 сарын хугацаанд 11.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн хугацааныхаас 46.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

2020-08-05 15:37:14 | Цааш нь

Саудын Арабт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх томоохон төсөл эхлүүлэв

Саудын Арабын Мэхд спортын академаас өөрийн орны хөл бөмбөгийн спортод авьяас сонирхолтой, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх шинэ төслийг энэ оны долоодугаар сарын 20-нд эхлүүлжээ.

2020-08-05 15:36:13 | Цааш нь

АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр хуваарийн дагуу 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

2020-08-05 15:34:33 | Цааш нь

Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгана

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болжээ.

2020-08-05 15:32:15 | Цааш нь

“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд, Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийв.

2020-08-05 15:31:16 | Цааш нь

Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй

Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хэвлэлийн хурлынхаа үеэр залруулав.

2020-08-05 15:30:11 | Цааш нь

Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэл хийнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

2020-08-05 15:29:18 | Цааш нь

Ч.Хүрэлбаатар: Иргэдийн амьжиргааг дэмжих зарим арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ

Сангийн яамнаас Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийлээ.

2020-08-05 15:27:46 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот