ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
Гоо сайхан | 2020-07-04 13:39:02 | УНШИСАН: 128 | batgur

НАРНЫ ТОСЫГ ЯАГААД ТҮРХЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Нарны тосны гол үүрэг нь арьсыг нарнаас ирэх хэт ягаан туяанаас хамгаалах зорилготой билээ. Хэт ягаан туяа нь арьс түлэгдэх болон арьсны хөгшрөлтөд маш ихээр нөлөөлөхийн зэрэгцээ нөсөө толбо үүсгэдэг. Тэр ч бүү хэл арьсны хорт хавдар тусахад маш том нөлөө үзүүлдэг. Тиймээс арьсаа залуу хэвээр нь хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол нарны тосыг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй. Судалгаагаар хүн нарны тос түрхэлгүйгээр 5 минутын турш наранд зогсоход л арьс нь гэмтэж эхэлдэг байна. 

Хэрэв та нарны тос яг хамгаалж чаддаг болов уу хэмээн эргэлзэж байвал дараах бичлэгийг үзээрэй. 

Бүсгүй нарны тос түрхсэний дараа тос түрхсэн хэсгүүд хэт ягаан туяаны камераар нарны харлаж харагдаж байгаа биз? Нарны тос нарнаас ирэх хэт ягаан туяаг өөртөө шингээн авдаг учир ийн харагддаг байна. Мөн бидний хэлж заншсанаар нунтаг пудр ч арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж чаддаггүй. Ерөнхийдөө SPF агуулсан бүтээгдэхүүнүүд бүгд хэт ягаан туяаны камерт харлаж харагдаж байна. 

НАРНЫ ТОСОН ДЭЭРХ ТОО ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Нарны тос дээрх SPF хэмээх үг нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйл хэмээх үгийн товчлол юм. Нарнаас UVA, UVB гэх хоёр төрлийн хорт туяа ялгардаг ба SPF нь эдгээр туяанаас хамгаалж өгдөг билээ.

1. “SPF 15” төрлийн нарны тос нь таны арьсыг хорт туяанаас 93 хувь хамгаалж чадах бөгөөд арьсан дээр түрхсэнээс хойш 150 минутын турш үйлчилгээгээ үзүүлдэг.

2. “SPF 30” төрлийн нарны тос нь таны арьсыг хорт туяанаас 97 хувь хамгаалдаг.

3. “SPF 50 болон SPF 100” тай нарны тос нь таныг хорт туяанаас 99 хувь хамгаалж чаддаг. Гэвч эрдэмтэд SPF 50-аас дээш хувьтай нарны тосыг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Ихэнх хүмүүс SPF-ийн хувь их байх тусмаа арьсыг нарны хорт туяанаас илүү удаан хамгаалж чадна гэж эндүүрснээр арьсаа гэмтээдэг. Нарны тос хэдэн ч хувийн SPF хамгаалалттай байсан 2 цаг тутамд нүүрээ цэвэрлээд дахин түрхэж байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. 

НАРНААС ИРЭХ UVA, UVB ТУЯА ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

UVA болон UVB туяа нь хоёулаа арьсны өнгөн давхаргад нөлөөлж чадах хэт ягаан туяа юм. UVA нарны туяа нь арьсны гүн давхаргад нөлөөлж чаддаг тул хөгшрөлт, үрчлээ, дархлаа зэрэгт нөлөөлдөг. Харин UVB нарны туяа нь арьс түлэгдэх, арьсны хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

НАРНЫ ТОСЫГ ХЭРХЭН ЗӨВ ТҮРХЭХ ВЭ?

Нарны тосыг гадагш гарахаасаа 30 минутын өмнө түрхдэг. Мөн ихэнх хүмүүс нарны тосоо түрхэхдээ маш бага хэмжээгээр түрхэж байгаа харагддаг. Энэ нь буруу юм. Бид арьсаа хамгаалах ёстой болохоос биш нарны тосоо гамнах гээгүй шүү дээ. Тиймээс дараах бичлэгийг үзээд нарны тосоо "зөв" түрхэж хэвшээрэй. 

Нарны тос их өтгөн бүтэцтэй тул зарим хүмүүс алган дээрээ түрхэж байгаад нүүрэндээ хэд хэд товшчихдог. Гэвч ингэж түрхэх нь нарны тос арьсны гадаргууд жигд тарах нөхцөлийг бүрдүүлдэггүй. 

Тиймээс бичлэгээр харуулсан шиг нүүрний бүхий л хэсэгт сайтар түрхээрэй. Мөн дух, хамар, нүдний доод зовхи зэрэг нарны тусгал илүүтэйгээр тусдаг газруудад давхарлан түрхэх нь зөв гэнэ. 

НАРНЫ ТОС НЬ АРЬСЫГ D ВИТАМИНЫГ Ч МӨН ХАМГААЛДАГ

Хүний биед зайлшгүй шаардлагатай байдаг витаминуудыг нэг бол D витамин. Хүн D витаминийг нарнаас л хамгийн ихээр авдаг. Гэвч нарны тос түрхсэнээр нарнаас ирэх D витаминийг ч арьсанд нэвтрүүлэхгүйгээр хамгаалж чаддаг. Тиймээс хэрэв та тогтмол нарны тос түрхдэг бол загас, өндөг, үхрийн элэг, сүү, жүржийн шүүс зэрэг D витамин агуулсан бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй. 

Эх сурвалж: Healthline, Business Insider, Very Well Health



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
2020-07-04  
  

   Нүүрээрээ турах хялбар арга
2020-06-28  
  

   Арьсыг цайруулж, торгомсог болгох маскыг хэрхэн хийх вэ?
2020-06-27  
  

   Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан
2020-06-21  
  

   Нүүрэн дээр яагаад батга гардаг вэ?
2020-06-20  
  

   Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ?
2020-06-13  
  

   Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?
2020-06-06  
  

   Маскне буюу шинэ төрлийн батга: Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэv
2020-06-06  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
ХУСТАЙН НУРУУНЫ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

-Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД-

2020-08-05 16:18:47 | Цааш нь

Монгол, Хятадын Стратегийн яриа хэлэлцээ цахимаар болов

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 5 дахь удаагийн уулзалтыг цахим видео хурлын хэлбэрээр өнөөдөр зохион байгуулав.

2020-08-05 15:39:11 | Цааш нь

Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

Монгол Улс энэ оны эхний 7 сарын хугацаанд 11.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн хугацааныхаас 46.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

2020-08-05 15:37:14 | Цааш нь

Саудын Арабт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх томоохон төсөл эхлүүлэв

Саудын Арабын Мэхд спортын академаас өөрийн орны хөл бөмбөгийн спортод авьяас сонирхолтой, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх шинэ төслийг энэ оны долоодугаар сарын 20-нд эхлүүлжээ.

2020-08-05 15:36:13 | Цааш нь

АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр хуваарийн дагуу 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

2020-08-05 15:34:33 | Цааш нь

Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгана

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болжээ.

2020-08-05 15:32:15 | Цааш нь

“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд, Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийв.

2020-08-05 15:31:16 | Цааш нь

Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй

Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хэвлэлийн хурлынхаа үеэр залруулав.

2020-08-05 15:30:11 | Цааш нь

Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэл хийнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

2020-08-05 15:29:18 | Цааш нь

Ч.Хүрэлбаатар: Иргэдийн амьжиргааг дэмжих зарим арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ

Сангийн яамнаас Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийлээ.

2020-08-05 15:27:46 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот