ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Насан туршийн Ерөнхийлөгч Путин

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
Ерөнхийлөгч | 2020-07-04 13:24:56 | УНШИСАН: 171 | batgur

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Орос гүрнийг удирдсан Путины бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусах байсан ч дахин 12 жилээр сунгагдах төлөвтэй байна.  

Учир юу гэвээс ОХУ-ын Үндсэнд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга энэ сарын 25-наас долдугаар сарын 1-нийг хүртэл Орос орон даяар явагдаж байна. Хэрэв олон нийтийн санал асуулгаар дэмжигдвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тоо хязгаарлалтгүй болно. Ингэснээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан болон хашиж буй хүн бүрэн эрхээ хэдэн удаа эдэлснээс үл хамааран дахин Төрийн тэргүүн болох боломж бүрдэх юм. Тодруулбал бүх нийтийн санал асуулгаар Оросын ард түмэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзвэл Путин 2024 он гэхэд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад дахин 2036 он хүртэл буюу 83 нас хүртлээ Орос орныг удирдах боломж нээгдэнэ.  

БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ДҮН АЛЬ ХЭДИЙНЭ ТОДОРХОЙ БОЛСОН 

Оросын Үндсэн хуулийн цэц болон Төрийн Думын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг санал нэгтэйгээр дэмжсэн. Гэсэн хэдий ч иргэдийн дунд бүх нийтийн санал асуулга явуулан эцэслэн шийдвэрлэхээр товлосон юм. Бүх нийтийн санал асуулга өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд болох ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан. Үндсэн хуулийг баталсны дараа буюу 26 жилийн дараа анх удаа Орос орон даяар бүх нийтийн санал асуулга явагдаж байна. 

Путины улс төрийн бодлогын эсрэг хүчтэй тэмцэгч Алексей Навальный, Евгений Чичваркин, Сергей Шахрай, Ирина Шихман, Владимир Жаринов зэрэг нийгмийн идэвхтэн тэмцэгч, улс төр судлаач, сэтгүүлчид энэхүү бүх нийтийн санал асуулгын дүн аль хэзээний тодорхой болсон гэдгийг хэлж буй юм. Вести телевизийн сэтгүүлч Владимир Жаринов Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгыг түүхэн гэмт хэрэг хэмээн нэрлэж, өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгчээ. Энэ талаар тэрбээр “Би долоон жилийн турш нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, дундыг барьж ажиллахыг хичээсэн. Гэхдээ одоо энэ улс оронд болж байгаа явдлыг түүхэн гэмт хэрэг гэхээс өөр юу гэх вэ. Би үүний нэг хэсэг баймааргүй байгаа учир ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдаж байна” гэжээ.  

Түүнчлэн Оросын залуу сэтгүүлчдийн нэг Ирина Шихман Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгын талаар нэвтрүүлэг хийж байх явцад шинэ Үндсэн хуулийн товхимол аль хэдийнээ хэвлэгдэн гарч номын дэлгүүрүүдээр зарагдаж эхэлснийг илрүүлжээ. 

БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХАД 17 ТЭРБУМ РУБЛЬ ЗАРЦУУЛСАН 

Улс орон даяар 96.5 мянган санал авах байр гаргасан бөгөөд Москва болон Нижний Новгород мужийн иргэдэд зориулан цахимаар санал хураалт авах юм байна. Бүх нийтийн санал асуулга явуулахад улсын төсвөөс 17 тэрбум рубль хуваарилжээ. 

144 сая хүн амтай ОХУ-ын хувьд бүх нийтийн санал асуулгын ирц таван өдрийн хугацаанд дөнгөж 38 хувьд хүрнэ гэдэг маш муу үзүүлэлт. 

Цар тахлын улмаас эдийн засаг нь уналтад ороод буй энэ үед бүх нийтийн санал асуулгад ийм их хэмжээний мөнгө зарцуулж байгаад нийгмийн идэвхтнүүд маш ихэд дургүйцэж буй юм.  

РИА Новости агентлагийн мэдээлж буйгаар эхний дөрвөн өдрийн байдлаар ирц 38 гаруй хувьтай байгаа аж. Санал асуулгад оролцсон 40 гаруй сая хүний 76 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө саналаа өгсөн бол 23.6 нь үгүй хэмээн хариулжээ. Түүнчлэн 0.4 хувь нь саналын хуудсаа устгасан байна.  

144 сая хүн амтай ОХУ-ын хувьд бүх нийтийн санал асуулгын ирц таван өдрийн хугацаанд дөнгөж 38 хувьд хүрнэ гэдэг маш муу үзүүлэлт. Гэсэн хэдий ч бүх нийтийн санал асуулгатай холбогдуулан ирэх долдугаар сарын 1-нийг бүх нийтээр амрах өдөр болгон зарласан. Тэгвэл энэхүү амралтын өдөр иргэдийн ихэнх нь саналаа өгөхөөр хүлээж байна хэмээн төрийн мэдлийн ИТАР ТАСС агентлагийн мэдээллээ. 

ИРГЭДИЙН ИРЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД БАЙР, МАШИННЫ СУГАЛААТ ХОНЖВОР ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ 

Москва хотын эрх баригчид иргэдийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд 2 рублийн өртөг бүхий “1000 шагнал” аянг эхлүүлсэн бөгөөд бүх нийтийн санал асуулгад оролцсон хүмүүст хүнс, бэлэгний талон, сертификат бэлэглэжээ.  

Мөн Екатеринбург хотод “Ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе” аянг өрнүүлж, бүх нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн дунд автомашины сугалаа зохион байгуулжээ.  

Харин баруун өмнөд Сибирьт орших Омск мужид “Миний нутаг” аяны хүрээнд 50 мянган шагналыг сугалаагаар тараана. Үүн дотор хоёр өрөө байр, автомашин, гэр ахуйн хэрэгсэл зэрэг багтаж байгаа аж.  Омск хотын иргэн 59 настай Анна Ганева сугалаагаар байр хожсон байна. Хамгийн хачирхалтай нь тэрбээр санал авах байранд ажиглагчаар ажилладаг байжээ.  

Байр хожсон Анна Ганева

Байр хожсон Анна Ганева

ПУТИН МӨНХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БУЮУ ОРОСУУДЫН “ХАР ДАРСАН ЗҮҮД”  

Үндсэн хуулийн нийт 206 заалтад нэмэлт өөрчлөлт оруулах бөгөөд тухайлбал тэтгэврийн насанд өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн засаглалаас Парламентын засаглалд шилжих зэрэг өөрчлөлтүүдийг хийнэ.  

Гэхдээ энэ бүх 206 өөрчлөлт зөвхөн Ерөнхийлөгчийн дахин сунгагдах эрхийг нээж өгөхийн төлөө хийж буй үйлдэл хэмээн улс төр судлаачид үзэж буй юм.  

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулиар ерөнхийлөгч дараалан хоёр удаа л сонгогдох боломжтой. Энэ талаар сэтгүүлчид Путинээс тодруулахад тэрбээр 2003, 2008, 2012 онуудад сэтгүүлчидтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Миний бие энэ албанд ирсэн анхны өдрөөс эхлэн Ерөнхийлөгчөөр хоёроос дээш удаа сонгогдон ажиллахгүй гэж шийдсэн. Тиймээс би Үндсэн хуульд хэзээ ч нэмэлт өөрчлөлт оруулахгүй” гэж хэлж байжээ.  

Өдгөө 67 настай Владимир Путин 2000 оноос өдийг хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн албан тушаалыг хашсан. Тэрбээр ОХУ-ын түүхэнд Сталинаас хойш хамгийн урт хугацаанд Төр барьсан улс төрч болоод байгаа юм. 

Эх сурвалж: ''gogo.mn''



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах дургүйгээ илэрхийлж байжээ
2020-07-18  
  

   Ерөнхийлөгч Х.Баттулгад Беларусийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүлэв
2020-07-10  
  

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
2020-07-10  
  

   Шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа
2020-07-09  
  

   Дональд Трамп их сургуулийн элсэлтийн шалгалтад өмнөөсөө хүн оруулж байжээ
2020-07-08  
  

   Насан туршийн Ерөнхийлөгч Путин
2020-07-04  
  

   Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
2020-07-03  
  

   Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа
2020-07-01  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
ХУСТАЙН НУРУУНЫ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

-Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД-

2020-08-05 16:18:47 | Цааш нь

Монгол, Хятадын Стратегийн яриа хэлэлцээ цахимаар болов

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 5 дахь удаагийн уулзалтыг цахим видео хурлын хэлбэрээр өнөөдөр зохион байгуулав.

2020-08-05 15:39:11 | Цааш нь

Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

Монгол Улс энэ оны эхний 7 сарын хугацаанд 11.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн хугацааныхаас 46.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

2020-08-05 15:37:14 | Цааш нь

Саудын Арабт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх томоохон төсөл эхлүүлэв

Саудын Арабын Мэхд спортын академаас өөрийн орны хөл бөмбөгийн спортод авьяас сонирхолтой, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх шинэ төслийг энэ оны долоодугаар сарын 20-нд эхлүүлжээ.

2020-08-05 15:36:13 | Цааш нь

АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр хуваарийн дагуу 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

2020-08-05 15:34:33 | Цааш нь

Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгана

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болжээ.

2020-08-05 15:32:15 | Цааш нь

“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд, Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийв.

2020-08-05 15:31:16 | Цааш нь

Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй

Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хэвлэлийн хурлынхаа үеэр залруулав.

2020-08-05 15:30:11 | Цааш нь

Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэл хийнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

2020-08-05 15:29:18 | Цааш нь

Ч.Хүрэлбаатар: Иргэдийн амьжиргааг дэмжих зарим арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ

Сангийн яамнаас Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийлээ.

2020-08-05 15:27:46 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот