ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Ээлжит сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барив

Ээлжит сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барив
УИХ | 2020-06-29 14:36:25 | УНШИСАН: 84 | batgur

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулсан талаарх дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.06.29) өргөн барив.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудын дагуу хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргаж хуралдаанаараа хэлэлцээд хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож өнөөдөр үнэмлэхийг нь олголоо гээд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнг Улсын Их Хурлын даргад гардуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар найм дахь Улсын Их Хурлыг сонгох ээлжит сонгуулийг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хорооны бүх гишүүд, нийт хамт олон талархал илэрхийлэв.

Улсын Их  Хурлын дарга энэ үеэр сонгуулийн зарим хэсэгт хийсэн хяналтын тооллогын үр дүнгийн талаар тодруулж асуусан юм.

Гомдол гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын даргын асуултад өгсөн хариултдаа, санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголтын аргаар сонгож, хяналтын тооллого хийхээр хуульд заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22:00 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харьяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.  

Улсын хэмжээний сонгуулийн 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод мэдээлсэн.

Харин Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу сонгуулийн 12 тойргийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллого хийхэд санал хураалтын дүнтэй тохирсон. Ямар нэг зөрүү гараагүй.

Нэмэлт хяналтын тооллогыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн 645 ажиглагчийг оролцуулан цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтын дор зохион байгуулсан.

Гомдол гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан.

Мөн сонгуулийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллогыг зохион байгуулах ажилд төрийн 2,247 албан хаагч оролцож ажилласныг дурдлаа.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
2020-07-02  
  

   Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо
2020-07-02  
  

   УИХ эмэгтэй дэд даргатай боллоо
2020-07-01  
  

   Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо
2020-06-30  
  

   Ээлжит сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барив
2020-06-29  
  

   Швейцарын прокурорт хэрэг нь шалгагдаж байгаа хоёр хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тухай мэдээлжээ
2020-06-26  
  

   УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно
2020-06-26  
  

   МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭНГИЙН СОНГОГЧДОД ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ
2020-06-25  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот