ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Хуульчдыг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Хуульчдыг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Хууль | 2020-06-29 12:58:00 | УНШИСАН: 78 | batgur

  “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа хуульчдыг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

   Шагнал гардуулах ёслол өнөөдөр “Хуульчдын танхим”-д болсон бөгөөд ёслолд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Сургалтын хорооны дарга, Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Батболд, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны дарга, өмгөөлөгч Л.Энхсайхан нар оролцсон.

   Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөж, Монголын Хуульчдын холбоо болон хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монголын Хуульчдын холбооны гишүүн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Гочоогийн Банзрагч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Осордэлэгийн Жанчивнямбуу, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дарамын Мягмаржав, Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Базаргарьдын Сүхгомбо, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ноостын Хонинхүү, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Эрдэнэчимэгийн Энэбиш, Өмнөговь аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Цолмонбаатарын Ариунжаргал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Мягмарсүрэнгийн Алтанцэцэг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Батбаярын Батжаргал, Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ходройн Батчимэг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Доржийн Ганчимэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Нэргүйн Дамбадаржаа, Багануур дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Нямаагийн Энхтуяа, Хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн, өмгөөлөгч Лхагваагийн Мөнхсайхан, Хуульчдын холбооны Төв аймаг дахь салбарын зохицуулагч, өмгөөлөгч  Баярхүүгийн Баярмагнай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Лхагвасүрэнгийн Галбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Дангаасүрэнгийн Хэрлэнчимэг нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.

   Мөн энэ үеэр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Дашийн Эрдэнэтөгсийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Хуульчдыг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
2020-06-29  
  

   НҮБ-ын төрийн албаны өдөр тохиож байна
2020-06-22  
  

   Энэ сарын 23-25-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй
2020-06-22  
  

   Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов
2020-06-08  
  

   НӨАТ-ын тухай хуулийг хүчингүй болгуулахаар ҮХЦ-д хандав
2020-06-08  
  

   Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу?
2020-06-02  
  

   Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
2020-05-28  
  

   ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ АЛБАН ЁСООР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2020-05-25  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот