ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Анжелина Жоли нөхрөөсөө салсан шалтгаанаа ярилаа

Анжелина Жоли нөхрөөсөө салсан шалтгаанаа ярилаа
Улаанбаатар хот | Сонин хачин | 2020-06-22 16:57:12 | УНШИСАН: 167 | batgur

Дэлхийн хамгийн алдартай хос Анжелина Жоли, Брэд Питт нар 2016 онд хоёр тийш болсноосоо хойш одоо болтол нууцлаг, чимээгүй амьдарч байгаа билээ. Гэхдээ Жолигийн хувьд нуугдах цаг дууссан бололтой. Тэрбээр Английн Vogue сэтгүүлд ярилцлага өгөхдөө Брэд Питтээс салах болсон шалтгаанаа тайлбарлажээ.

45 настай үзэсгэлэнт жүжигчин тэрбээр “Би гэр бүлийнхээ тав тухын тулд Питтээс салсан. Би хүүхдүүдээ эрүүл орчинд байлгахыг хүссэн” хэмээн ярьжээ.

Тэрбээр мөн салалтын тухай элдэв цуу яриа өөрт нь болон зургаан хүүхдэд нь хэрхэн нөлөөлсөн тухай сэтгэгдлээ хуваалцжээ. “Зарим хүмүүс намайг чимээгүй байхыг далимдуулж олон юм ярьсан. Хүүхдүүд маань өөрсдийнх нь тухай худал зүйлийг хэвлэл мэдээллээс үргэлж хардаг болсон. Гэхдээ би тэдэнд өөрсдийнхөө үнэнг хэрхэн хадгалах, хэрхэн өөртөө итгэхийг зааж өгсөн. Үнэн хэрэгтээ миний зургаан хүүхэд маш зоригтой, хүчтэй” хэмээн Жоли ярьсан байна.

Анжелина Жоли өмнө нь Базаар сэтгүүлд хүүхдүүд нь хэрхэн өөрийгөө дахин олж авахад нь тусалсан талаар “Миний хүүхдүүд намайг хэн гэдгийг маш сайн мэддэг. Тиймдээ ч тэд намайг өөрийгөө дахин олж авч, хүчирхэгжихэд хамгийн их тусалсан. Миний хүүхдүүд маш их зүйлийг даван туулсан. Би тэднээс зарим зүйлийг суралцдаг” хэмээн ярьж байжээ.

Тэрбээр ойрын хугацаанд АНУ-аас нүүх төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ талараа Жоли “хүүхдүүд минь 18 хүрч байгаа энэ үед би гадаадад амьдрахыг маш их хүсч байгаа. Гэхдээ одоогоор хүүхдүүдийн аав хаана амьдрахыг шийдтэл түр хүлээж байна” хэмээн ярив. Жоли, Питт хоёр салсан ч хүүхдүүдийнхээ хувьд сайн эцэг эх байсаар байгаа юм.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
2020-07-22  
  

   Соёлын яамыг долоон газар, 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ
2020-07-17  
  

   Жак Ма хувьцаагаа зарж их ашиг олжээ
2020-07-14  
  

   Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа
2020-07-10  
  

   Цахим хаягаа бусдад алдвал ХААНА хандах вэ
2020-07-09  
  

   Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
2020-07-02  
  

   Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
2020-07-01  
  

   Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль нь нөхцөл байдал, олон нийтийн хүсэлд нийцсэн
2020-06-29  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
ХУСТАЙН НУРУУНЫ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

-Зүлгэн дээр байраа бариад зүгээр л нэг амьдарч буй БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД-

2020-08-05 16:18:47 | Цааш нь

Монгол, Хятадын Стратегийн яриа хэлэлцээ цахимаар болов

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 5 дахь удаагийн уулзалтыг цахим видео хурлын хэлбэрээр өнөөдөр зохион байгуулав.

2020-08-05 15:39:11 | Цааш нь

Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

Монгол Улс энэ оны эхний 7 сарын хугацаанд 11.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн хугацааныхаас 46.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

2020-08-05 15:37:14 | Цааш нь

Саудын Арабт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх томоохон төсөл эхлүүлэв

Саудын Арабын Мэхд спортын академаас өөрийн орны хөл бөмбөгийн спортод авьяас сонирхолтой, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх шинэ төслийг энэ оны долоодугаар сарын 20-нд эхлүүлжээ.

2020-08-05 15:36:13 | Цааш нь

АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр хуваарийн дагуу 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

2020-08-05 15:34:33 | Цааш нь

Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгана

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болжээ.

2020-08-05 15:32:15 | Цааш нь

“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд, Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийв.

2020-08-05 15:31:16 | Цааш нь

Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй

Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хэвлэлийн хурлынхаа үеэр залруулав.

2020-08-05 15:30:11 | Цааш нь

Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэл хийнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

2020-08-05 15:29:18 | Цааш нь

Ч.Хүрэлбаатар: Иргэдийн амьжиргааг дэмжих зарим арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ

Сангийн яамнаас Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийлээ.

2020-08-05 15:27:46 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот