ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Цаг үе | 2020-05-29 17:23:19 | УНШИСАН: 109 | batgur

Нийслэлийн Засаг даргын А/1343 дугаар захирамжаар “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааныг зарласан. Тус уралдаанд хариуцлагатай, идэвхтэй оролцсон хороо, хэсгийн ахлагч нар өнөөдөр шагналаа гардан авлаа.Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 22 дугаар хорооны хэсгийн ахлагчийн баг болон Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороод, 14, 15 дугаар хэсгийн ахлагч нарын багт гурван сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Түүнчлэн шагнал авсан хороодод Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 3000 орчим нэг удаагийн амны хаалтыг өгсөн. Энэ үеэр Азийн Хөгжлийн Банкнаас Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх ажлын саналд идэвхтэй оролцсон дүүрэг тус бүрээс нэг хороонд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

“Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны зорилго нь дүүрэг, хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарын олон улсын болон үндэсний стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх замаар хотын стандарт, норм, дүрэм хэм хэмжээ мөрдүүлэхэд дүүрэг, хороодын Засаг  дарга, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд стандарт, холбогдох хууль тогтоомж, норм,  дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих замаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байв.

Мөн тус уралдааны хүрээнд албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадваржуулах зорилгоор хороо бүрийн төлөөлөл болох 350 хэсгийн ахлагч, 171 хорооны зохион байгуулагч, 171 хорооны Засаг дарга, дүүргүүдийн 105 удирдах албан тушаалтан, нутгийн захиргааны байгууллагуудын 60 удирдах албан тушаалтанд 52 удаагийн сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулж, 232 төрлийн зөрчлийн хэрхэн таних, илрүүлэх талаар цахим гарын авлага боловсруулж хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарт хүргэж ажилласан билээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан тус уралдаанд өөрчлөлт орж, хороод, хэсгийн ахлагч нар зөрчил илрүүлэх, мэдээлэх, стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, арилгах, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр ажилласан юм. Тухайлбал: Түүхий нүүрс, угаарын хий болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр тандалт, хяналт хийсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
2020-07-04  
  

   Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
2020-07-04  
  

   Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
2020-07-04  
  

   Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
2020-07-02  
  

   ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
2020-07-02  
  

   Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
2020-07-02  
  

   Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
2020-07-01  
  

   ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүллээ
2020-07-01  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот