ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо

Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Цаг үе | 2020-05-29 16:51:05 | УНШИСАН: 110 | batgur

Монгол Улсын Засгийн газар, Европын Комисс хоорондын төсвийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Траян Христеа нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

 
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд орлогын хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан Европын Холбооноос Монгол Улсын Засгийн газарт 2020-2024 оны хооронд 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгох юм.

Үүнээс 43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр олгох бол 7.8 сая еврог дээрх бодлогын арга хэмжээг дэмжих техник туслалцааны төслийг Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран  хэрэгжүүлэхэд зарцуулах аж. 

Европын Холбооноос Монгол Улсад анх удаа төсвийн дэмжлэг олгож байгаа бөгөөд Засгийн газраас COVID-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор 16 сая еврогийн эхний ээлжийн санхүүжилтийг нэн даруй хийхээр төлөвлөж байна.

Монгол Улс Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны түүхэн чухал үеийн талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Траян Христеа дараах асуултад хариулт өглөө. 

- Яагаад Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлэх болсон бэ?

- Та бүхний санаж байгаачлан Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлэхээ Европын Холбооны Хөгжлийн Хамтын ажиллагаа хариуцсан сайд Монгол Улсад 2018 онд айлчлах үеэрээ амласан.

Төсвийн дэмжлэг нь Европын Холбооны зүгээс түнш орнуудаа дэмжих гол арга хэрэгсэл юм. Энэхүү дэмжлэг нь зээл биш харин буцалтгүй тусламж бөгөөд тухайн түнш орны төсөвт шуүд шилжүүпэг хэлбэрээр орно.

Төсвийн дэмжлэг нь бодит түншлэлд суурилж, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад /ТХЗ/ хүрэх шинэчлэлийн үйл явцыг тэнцвэртэй, нээлттэй бодлогын яриа хэлэлцээр хийх замаар дэмжин, үр дүнд хүрсэн тохиолдолд нэмэлт дэмжлэг үзүүлдэг арга хэрэгсэл юм. Төсвийн дэмжлэг нь хөгжлийн бодлого, шинэчлэлд түлхэц болох төдийгүй ил тод байдал, хариуцлага, гүйцэтгэл, эрсдэлийн менежментэд тулгуурлан бидний хөгжлийн хамтын ажиллагааны дүнг нэмэгдүүлэх зорилготой.

- Европын Холбоо юуг хэрхэн дэмжиж байгаа вэ?

- Энэхүү буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь Монголын төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, төсөв, санхүүгийн удирдлага, түүний дотор татварын шинэчлэл зэрэгт дэмжлэг үзүүлэх болно. Түүнчлэн хөдөлмөрийн чанарыг дээшлүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт, дотоод нөөц ашиглалт, төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөв, санхүүгийн удирдлагад тавих хяналтыг бэхжүүлнэ.

Европын Холбооноос Монгол Улсын Засгийн газарт ирэх дөрвөн жилийн хугацаанд сая еврогийн буцалтгүй тусламжийг олгох юм. Үүнээс 43.0 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр олгох бол 7.8 сая еврог дээрх бодлогын арга хэмжээг дэмжих техник туслалцааны төслийг Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлэхэд зарцуулна Техник туслалцааны төслийн хүрээнд төсөв, санхүүгийн ил тод байдал, уул уурхайн бус салбарт залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр бий болгох чиглэлд гол анхаарлаа хандуулна.

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор 16.0 сая еврогийн /буюу 49 тэрбум төгрөг/ эхний ээлжийн санхүүжилтийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна.

КОВИД-19-ийн улмаас олон салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсох буюу удааширч, ашиг орлого нь мэдэгдэхүйц буурч, ажилчдаа цомхтгож байна Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох шаардлагатай байна. Тийм ч учраас бид Европын Сэргээн Босголт, Хөгжпийн Банктай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг үргэлжлүүлэн дэмжих зорилгоор төслийн дараагийн үе шатыг 11 сая еврогийн төсөвтэй эхлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь КОВИД-19-ийн үзүүлж буй үр нөлөөг багасгахад түлхүү анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацаанд дэмжлэг болох зорилготой байх юм.

Эх сурвалж: ''ikon.mn



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
2020-07-04  
  

   Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
2020-07-04  
  

   Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
2020-07-04  
  

   Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
2020-07-02  
  

   ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
2020-07-02  
  

   Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
2020-07-02  
  

   Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
2020-07-01  
  

   ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүллээ
2020-07-01  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот