ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан

Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
Улаанбаатар хот | Нийслэл | 2020-05-29 15:07:42 | УНШИСАН: 110 | batgur

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт энэ сарын 27-нд дөрвөн хүүхэд тогтоол усанд живж, амь эрсэдсэн. Уг хэргийн талаар өнөөдөр /2020.07.29/ НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид санал, зөвлөмж гаргаж, хотын удирдлагад хүргүүллээ.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга М.Тулгат “Сөрөг хүчний төлөөлөгчдийн зүгээс Хотын дарга, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар албан бичиг илгээж өөрийн биеэр хүрэлцэн ирэхийг хүссэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уржигдар дөрвөн хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алдсан эмгэнэлт хэрэг боллоо. Хэдийгээр хууль хяналтын байгууллага хэргийг тогтоож, хариуцлага тооцох боловч энэ харамсалтай явдалд насанд хүрэгчид бид буруутай. Өнөөдөр хүүхдэд ээлгүй, аюултай орчин нөхцөл нүүрлэсээр байгаа нь бодит үнэн юм. Үүнд, нийслэлд удирдах албан тушаал хашиж байсан үе үеийн удирдлагууд, өнөөдөр төлөөлөгчөөр ажиллаж байгаа бидний ч алдаа байгааг хүлээн зөвшөөрч байна. Хотын дарга нэн яаралтай дөрвөн хүүхдийн ар гэртэй уулзаж, уучлалт хүсэх нь зүйтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээр холбогдох албаныхан “Бид ажлаа хийж, шалгалт явуулсан боловч хариуцлагагүй этгээдээс боллоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг зургаан жилийн өмнө тухайн үеийн хотын дарга олгож байсан юм байна” гэх мэтээр асуудлыг улстөржүүлж, хариуцлагаас зайлсхийж байгаа нь анзаарагдлаа. Өмнө нь 2012-2016 онд нэг ч  газар олголт явагдаагүй. Зөвхөн газар өмчлөх асуудал НИТХ-аар орж байсан. Энэ осол болсон газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газар бөгөөд тухайн үеийн захирал, одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санал болгосны дагуу наран шарлагын газар байгуулах хүсэлтийг  тухайн үеийн Засаг дарга хүлээн авч дэмжсэн албан бичиг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, тэр нь газар олгох захирамж бол биш гэсэн үг. Энэ асуудлыг зориуд мушгин гуйвуулж байгаа учраас залруулахыг шаардаж байна. Холбогдох байгууллагууд ажлаа хийгээд явж байсан бол сайн. Гэхдээ өнөөдөр хүүхдүүдээ хамгаалж чадсангүй” гэв.

“НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ “ХАНТАЛСТ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ АКТ ГАРГАСАН”

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 оны наймдугаар сарын  23-нд газар ашиглуулах зөвшөөрлийг тухайн үеийн Засаг дарга олгосон. Энэ зөвшөөрөл нь Газрын тухай хуулийн 35.1.6 зүйлийг зөрчиж байна, Хотын дарга төрийн өмчийн газрыг түрээслүүлэх болон ашиглуулж болохгүй гэдэг заалттай учраас тухайн үед Авлигатай тэмцэх газарт хандсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт сүүлийн дөрвөн жил хоёр төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус зургаа, өргөдөл гомдлоор зургаа, зөвлөн туслах ажиллагаа гээд нийт 18 удаагийн шалгалтыг хийсэн. Энэ шалгалтын хүрээнд 15 мэдэгдэл зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн дөрвөн удаагийн арга хэмжээгээр Зөрчлийн тухай хуулиар хэрэг үүсгэж, 2.400 мянган төгрөгийн торгууль тавьсан. Бид нэг жилийн өмнө тавдугаар сарын 22-нд “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоох акт гаргаж өгсөн. Тухайн компани өнгөрсөн хугацаанд төрийн өмчит газар дээр 20 гаруй аж ахуй нэгжид түрээсэлж байсан гэв.

Эх сурвалж: А.Сүрэн (new.mn)



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
2020-07-04  
  

   Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
2020-07-03  
  

   Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
2020-07-03  
  

   Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
2020-07-03  
  

   Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
2020-07-03  
  

   О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
2020-07-02  
  

   Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
2020-07-01  
  

   Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
2020-07-01  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот