ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
Улаанбаатар хот | Банк, санхүү | 2020-05-29 14:59:29 | УНШИСАН: 135 | batgur

Европын холбоо Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэ хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христе болон Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христе: Европын холбоо Монгол Улстай 1989 онд дипломат харилцаа тогтоож, 2018 онд суурин төлөөлөгчийн газраа нээсэн. Өнөөдөр Европын холбоо Монгол Улсад анх удаа төсвийн дэмжлэг олгож байна. Төсвийн дэмжлэг үзүүлэх асуудал 2018 онд Еврокомиссын Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан сайд Монгол Улсад айлчлах үеэр анх хөндөгдсөн.

Төсвийн дэмжлэг гэдэг бол зээл биш буцалтгүй тусламж гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү буцалтгүй тусламж нь тухайн улсын төсөв рүү шууд орно.

Энэ буцалтгүй тусламжийн үр дүн Монгол Улсын төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, төсөв санхүүгийн удирдлага, түүний дотор татварын шинэчлэл зэрэгт дэмжлэг болно. Мөн буцалтгүй тусламжийн үр дүн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт дотоодын нөөц ашиглалт, төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөв санхүүгийн удирдлагад тавигдах хяналтыг бэхжүүлэхэд оршино.

Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Европын холбооноос буцалтгүй тусламжаар 43 сая еврог төсвийн дэмжлэг болгон олгож байна. Мөн нэмэлтээр 7.8 сая еврог бодлогын арга хэмжээнд техникийн туслалцаа үзүүлэх төслийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, олон улсын хөдөлмөрийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх юм. Техникийн туслалцаа үндсэндээ төсөв санхүүгийн ил тод байдал, уул уурхайгаас бусад салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. Эхний ээлжид Европын холбооноос 16 сая евро буюу 49 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд шилжүүлнэ. Үүнийг үндсэндээ Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжих, нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөг бууруулах чиглэлд зориулан олгож байна. Covid-19 дэлхийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж, дэлхий даяар бизнесүүд зогсонги байдал байна. Иймээс жижиг, дунд үйлдвэрлэлүүдийн яаралтай дэмжих, тэдний бизнесийг нь сэргээх чиглэлд энэ дэмжлэг үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хоёр дахь шатыг үргэлжлүүлэхээр боллоо. Энэхүү хоёр дахь шатны төсөл нь нийт 11 сая еврогийн төсөвтэй. Энэ 11 саяын евро энэ төслийг цаашид хэрэгжихэд дэм болно.

Европын холбоо Монгол Улсыг “Өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалт”-д оруулсан. Европын холбоог төлөөлж байгаа хүний хувьд хэлэхэд ямар нэгэн байдлаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, Монгол Улсын санхүү эдийн засгийн чиглэлээр явуулж байгаа бодлого, гадаад харилцааны бодлогод огт хамааралгүйгээр Европын холбоо хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд FATF жагсаалтад байгаа улс орнуудыг өөрийн жагсаалтдаа оруулахаас өөр аргагүй байдаг. Иймээс бид Монгол Улсыг “Өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалтад оруулсан. Энэхүү жагсаалтад орсноор Монгол Улсын хувьд Европын холбооноос үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хамтын ажиллагааны дэмжлэг, худалдаа эдийн засгийн харилцаанд ямар нэгэн нөлөө байхгүй. Ямар нэгэн хориг арга хэмжээ, хязгаарлалт тавигдахгүй гэдгийг дахин хэлье. Европын холбооноос Монгол Улсад үзүүлэх дэмжлэг, бидний харилцаа хамтын ажиллагаа улам бүр цаашид эрчимжин, хөгжинө гэдгийг нэгэн нотолгоо бол өнөөдрийн зурсан хэлэлцээр юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Улсын төсөв дээр дэмжлэг болгож, 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан талархал илэрхийлж байна. Монгол Улсын хөгжлийн түншүүдэд гүн талархал илэрхийлж байна. Covid-19-н цар тахал улс орон, эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Энэ цагт Монгол Улсад Европын холбооноос тусламжийн гараа сунгаж, төсөвт дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж байна. Монгол Улсын төсөв ил тод байдлын индексээр дэлхийд 15 байраар урагшилж, 45 дугаарт эрэмбэлэгдэж байна. Төсөвт олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Европын холбооны гишүүн улсуудын ард иргэдийн татвараас бүрдсэн энэ тусламжийг хөрөнгийг үр дүнтэй хариуцлагатай зарцуулна.

Эх сурвалж: News.mn



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Монгол Улсын банкны системийн нөлөө бүхий Худалдаа Хөгжлийн банк болон Улаанбаатар Хотын банкууд нэгдлээ
2020-06-29  
  

   "Баянгол Зочид буудал" "Махимпекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв
2020-06-26  
  

   Монголбанк 114.4 сая ам.долларыг зах зээлд нийлүүлэв
2020-06-26  
  

   "Мэргэжлийн бус хүмүүс санхүүгийн тайлан гаргадаг байсныг зогсоосон"
2020-06-19  
  

   Буцаан олголтоо аваагүй бол энэ сарын 20-ны дотор баталгаажуулаарай
2020-06-18  
  

   Орон сууцны зээл авах шат дарааллыг хөнгөвчлөх үнэтэй зөвлөмжүүд
2020-06-16  
  

   Валютын орох урсгалыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатай
2020-06-10  
  

   Банкнууд 500 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэжээ
2020-06-10  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот