ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна

Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
Улаанбаатар хот | Нийслэл | 2020-05-29 13:11:17 | УНШИСАН: 130 | batgur

Дэлхий даяар тархаж буй Сovid-19 хаалга тогшиж байгаа энэ үед хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарт зориулсан “Амьсгалын цочмог хүнд халдваруудын эмнэлзүйн менежмент” сэдэвт сургалтыг эхлүүллээ. Энэ удаагийн сургалтыг ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр онол, дадлага хослуулсан байдлаар нэг сарын хугацаанд ЭХЭМҮТ-д зохион байгуулна. Сургалтад 200 эмч, сувилагч нарыг хамруулах бөгөөд нэг ээлж нь 40 хүний бүрэлдхүүнтэй байх юм. Эхний ээлжийн сургалтад аймгийн нэгдсэн эмнэлгүүд, БОЭТ-үүдийн эмч, сувилагч нар оролцож байна.

Манай улс “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, энэ чиглэлд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа билээ. Салбар яам болон холбогдох байгууллагаас нийслэл болон орон нутгийн эмнэлгүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, тэр хэрээр оношилгоо, эмчилгээний чадавх дээшилж байна. Ялангуяа аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, лавлагаа шатлалын эмнэлэг амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг эх, хүүхдэд үзүүлэхэд нэн шаардлагатай амьсгал дэмжих, орлуулан удирдах, хүчилтөрөгч өгөх, соруулах, эрчимт эмчилгээ, сувилгаа хийх, найдвартай хянах зориулалт бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, амьсгалын аппарат болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ. Иймд шинээр суурьлуулж буй тоног төхөөрөмжийг эмч, мэргэжилтнүүд бүрэн дүүрэн ашиглаж сурснаар хүүхэд амьсгалын дутагдлаар хүндэрсэн үед яаралтай тусламж үзүүлж, тэр хэрээр хүүхдийн эндэгдэл буурна.

Сургалтад хамрагдаж буй хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нар хүүхэд амьсгалын дутагдлаар хүндэрч, амьсгалахад бэрхшээлтэй болж, амь тэнссэн үед хүүхдэд хүчилтөрөгч өгөх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ хийх, амьсгалыг нь аппаратаар тэтгэн дэмжихээс эхлээд бүрэн орлуулах хүртэлх эмчилгээ хийх, аппаратын амьсгалтай байгаа хүүхдийн асаргаа, сувилгаа, хяналт ажиглалт хийх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх юм. ЭМЯ эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч ажилладаг. Түүнчлэн улс орон СOVID-19 халдварын хүндэрсэн үед тусламж үзүүлэх хүний нөөц, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү сургалт юм. 

Эх сурвалж: dnn.mn 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
2020-07-04  
  

   Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
2020-07-03  
  

   Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
2020-07-03  
  

   Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
2020-07-03  
  

   Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
2020-07-03  
  

   О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
2020-07-02  
  

   Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
2020-07-01  
  

   Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
2020-07-01  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот