ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
COVID-19-ийн вакцины туршилтад орсон 8 хүний цусанд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийнхээс илүү их эсрэг биет үүсжээ

COVID-19-ийн вакцины туршилтад орсон 8 хүний цусанд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийнхээс илүү их эсрэг биет үүсжээ
Гадаад мэдээ | 2020-05-27 15:24:35 | УНШИСАН: 98 | batgur

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн улс, орнуудад хийгдэж буй COVID-19 халдварын эсрэг вакцины туршилтын судалгаа, шинжилгээг тоймлон мэдээлснийг хүргэж байна.

ДЭМБ улс орнуудад хийгдэж буй 120 гаруй вакцин бүтээх туршилт судалгааны үр дүнг дараах таван шалгуураар эрэмбэлэн дүгнэхээр болжээ.

Үүнд:

  1. Аюулгүй байдал: вакцин хийлгэсэн иргэдийн бие махбодод сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх
  2. Үр дүн: коронавирусээс хамгаалах дархлаа хүний биед үүсгэж байгаа эсэх
  3. Тогтвортой байдал: энгийн орчинд хадгалахад вакцин чанараа алдах эсэх
  4. Вакцин хийлгэх явц: хэдэн удаа, ямар тунгаар хийх эсэх
  5. Хүчин чадал: вакцин их хэмжээгээр үйлдвэрлэх, түгээх чадвартай эсэх багтаж байна.

Туршилт судалгааны тойм

Вакцины туршилтад орсон хүмүүсийн цусанд үүсэх эсрэг биетийн хэмжээ тунгаас нь хамаарч байна.

АНУ-ын “Modern Inc” компани гуравдугаар сараас эхлэн COVID-19-ийн эсрэг вакциныг хүнд туршиж эхэлсэн. 

Туршилтад орсон найман хүнд 100 болон 25 микрограмм тунгаар вакцин хийхэд эдгээр иргэдийн цусанд COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүсийн цусанд үүссэнээс илүү хэмжээний эсрэг биет үүсжээ.

Вакцин хийлгэсэн хүмүүст гаж нөлөө гараагүй давуу тал байгаа аж. 

Мөн цусанд үүсэх эсрэг биетийн хэмжээ вакцины тунгаас хамаарч буйг тогтоосон байна. 

Чухам хэдий хэмжээний эсрэг биет шинэ төрлийн коронавирусээс бүрэн хамгаалах болон уг эсрэг биет хүний биед хэр удаан хадгалагдах боломжтойг судалж байна. 

“Modern Inc” компани хоёр дахь шатны туршилтын эрхээ авсан бөгөөд энэ удаад 50 болон 250 микрограмм тунг ашиглах юм байна. 

Харин гурав дахь шатны туршилтыг долдугаар сард эхлүүлж, 2021 оны эцэс гэхэд 50 микрограмм тун бүхий нэг тэрбум нэгж вакцин үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Их Британийн эмийн компани есдүгээр сар гэхэд 30 сая тунг бэлэн болгоно

Их Британи Улсын Оксфордын их сургуулийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилт амжилттай явагдаж байгаа учраас нэмэлт санхүүжилт олгожээ. 

Уг вакциныг үйлдвэрлэх эрхийг Astra Zeneca эм үйлдвэрлэлийн компани вакцины үйлдвэрлэлийн эрхийг авч, Засгийн газартай гэрээ байгуулж, 30 сая тунг есдүгээр сард бэлэн болгохоор ажиллаж байна.

COVID-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэх ажиллагаанд АНУ, БНХАУ хүчтэй өрсөлдөж байна

Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэх ажиллагаа нь АНУ, БНХАУ-ын хооронд хүчтэй өрсөлдөөн болж байна. 

АНУ-ын Модерн компани ирэх долдугаар сараас шинэ төрлийн коронавирусийн эсрэг “mRNA-1273” вакциныг хэдэн мянган ширхгийг үйлдвэрлэн туршилтад оруулахаар төлөвлөж буй юм.

Харин БНХАУ-ын нэлээдгүй эмийн үйлдвэрүүд энэ намраас коронавирусийн эсрэг вакциныг хэрэглэхээр төлөвлөн туршилтыг яаравчлан хийж эхлээд байгаа аж.

АНУ-ын компани туршилт амжилттай болвол аравдугаар сар гэхэд 300 сая тун вакцин үйлдвэрлэнэ

АНУ-ын Модерна компанид 483 сая, “Жонсон ба Жонсон” компанид 500 сая, Францын “Санофи” компанид 50 сая ам.долларын санхүүжилт олгоод байсан бол энэ удаад “АстраЗанека” компанид COVID-19-ийн эсрэг вакцин бүтээхэд зориулж 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон тухайгаа мэдэгдэв. 

Тус компани клиник туршилт амжилттай болбол энэ оны аравдугаар сар гэхэд 300 сая тун вакцин үйлдвэрлэнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
2020-07-05  
  

   Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
2020-07-04  
  

   АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
2020-07-04  
  

   Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
2020-07-04  
  

   АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
2020-07-02  
  

   Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
2020-07-02  
  

   Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
2020-07-01  
  

   Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
2020-07-01  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот