ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Цэргийн сургуулийн 1 оюутны давтан шинжилгээ эерэг гарлаа

Цэргийн сургуулийн 1 оюутны давтан шинжилгээ эерэг гарлаа
Эрүүл мэндийн яам | Эрүүл мэнд | 2020-05-22 11:56:56 | УНШИСАН: 64 | batgur

Эрүүл мэндийн яамнаас  “Covid-19” халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.05.22/ цаг үеийн ээлжит мэдээлэл  хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  1656  хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт гурван хүн тусгаарлах байранд орсон байна. Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын эрсдэлийн найм дахь үнэлгээг өчигдөр хийжээ. Энэ үнэлгээгээр  Монгол Улсад коронавирусийн халдвар хүн амын дунд тархах өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн шуурхай 119 утсанд иргэдээс хүмүүс амны хаалт зүүхгүй байна, АТМ ариутгах шаардлагатай гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. Мөн 119 утасны шуурхай аппликэйшнд гадаадын  улсаас АНУ, Швед, Белги, Ирак  улсаас 10 иргэн холбогдож коронавирусийн халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө, мэдээлэл авчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-2020 оны тавдугаар сарын 21-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 403 хүн шинжилгээ хийж, 402-т нь коронавирус илрээгүй бөгөөд нэг хүнээс коронавирус илэрлээ.  Илэрсэн нэг тохиолдол нь тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сургуулийн оюутан бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан. Ингэснээр нийт тохиолдол 141 болж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр өчигдрийн шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн оюутан бөгөөд давтан шинжилгээний хариугаар ийнхүү батлагджээ. Тус оюутан тавдугаар сарын 13-нд эх орондоо ирсэн байна. Мөн тандалт судалгааны зорилгоор Интермед эмнэлэг болон нийслэлийн дүүргүүдийн эмнэлгээс 13 хүнийг сонгон авч, шинжилгээний сорьцоос нь коронавируст халдвар илрээгүй байна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн ХӨСҮТ-ийн салбар лабораторит 42 хүний шинжилгээг хийжээ. Тодруулбал, ачаа тээврийн 27 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж буй 15 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-өөс өнөөдөр /2020.05.22/  коронавируст халдвар батлагдсан хоёр иргэн эдгэрч, сувилалд шилжлээ. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд халдварын тохиолдол батлагдсан хүмүүсийн эмчлэгдэж буй хугацаа нь дунджаар 30-40 хоног хэмээн тодорхойлжээ. Хамгийн урт хугацаа нь 56 хоног болсон тохиолдол байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан  гадаадын 141 тохиолдлоос 26 нь эдгээд байна.

Өчигдөр /2020.05.21/ ДЭМБ-ын  баруун эргийн бүс нутагт хамаарагддаг 37 орон бүс нутаг цахимаар хуралдсан байна. Энэ үеэр Монгол Улс халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг маш сайн авч хэрэгжүүлсэн хэмээн үзэж, ирэх даваа гаригт туршлагаа хуваалцах танилцуулга хийхийг уриалжээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Манай олон аймагтай хил залгаа Тува, Чит, Эрхүүд өвчлөл нэмэгдэж байгаа тул Увс, Хөвсгөл аймгийн иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барьж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Коронавируст халдварын голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн орон сууцанд хамруулах саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл санаачилсан. Орон сууцанд орох шаардлагатай эмнэлгийн ажилчдын судалгааг гаргаж байна. Монгол Улсын найм дахь эрсдэлийн үнэлгээгээр халдвар хүн амын дунд тархах өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн гэлээ.

Эх сурвалж: ЭМЯ (news.mn)



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ
2020-05-27  
  

   COVID-19 халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй АУ-ны доктор Ц.Чинбаярын цахим илтгэлийг хүргэж байна
2020-05-26  
  

   Хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг Японы эмч нар анхааруулжээ
2020-05-26  
  

   ОХУ-аас өглөө ирсэн хүмүүсээс сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ
2020-05-26  
  

   Эрүүл мэндийн салбарыг дэмжих аянаа улс даяар баталгаажууллаа
2020-05-26  
  

   Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 33 боллоо
2020-05-25  
  

   Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-д шилжжээ
2020-05-25  
  

   ОХУ-аас иргэдийг татан авх бэлтгэлээ хангаж байна
2020-05-25  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Цаг агаар

2020-05-27 07:03:45 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот