ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
УНТЭ: Цусны хавдрыг молекул генетикийн түвшинд оношилж байна

УНТЭ: Цусны хавдрыг молекул генетикийн түвшинд оношилж байна
Эрүүл мэнд | 2020-05-21 16:22:55 | УНШИСАН: 56 | tuvshee
 
УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг ахлагчтай, эмч Б.Оюунбилэг, лаборант Д.Одгэрэл, О.Болормаа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Иммуногематологи болон эд нийцэл молекул генетикийн баг нь Изоагглютинины титрийг тодорхойлох болон хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээний шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлээд байна.

Тухайлбал,

Хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээг Монгол улсад анх удаа /2020.01.20/ нэвтрүүлснээр цусны хавдрыг молекул генетикийн шинжилгээгээр оношлох боломжтой болов.

Энэ нь цус төлжүүлэх болон лимфойд эдийн хавдрын үед хавдрын эсүүдэд илрэх хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээ юм.

Цусны эмгэгтэй хэмээн сэжиглэж буй 15 үйлчлүүлэгчид уг шинжилгээг хийхэд хоёр тохиолдол нь t(8;21)(q22;q22)(RUNX1-RUNX1T1), хоёр тохиолдол нь inv(16)(p13;q22)(CBFB-MYH11), таван тохиолдолд t(9;22)(q34;q11)(BCR-ABL) илрэв. Зургаан үйлчлүүлэгчийн хариу сөрөг гарав. Уг оношилгоог нэвтрүүлснээр оношийг нарийвчлан тогтоох, хавдрыг ДЭМБ-н ангиллаар ангилах, тавиланг урьдчилан таамаглах, эмчилгээг зөв төлөвлөх болон эмчилгээний дараах хүндрэлийг хянах зэрэг маш өндөр ач холбогдолтой юм.

Изоагглютинины титрийг Монгол улсад анх удаа /2019.04.12 /нэвтрүүлснээр цусны бүлэг тохироогүй эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой болов.

Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх гол үндэс болдог цусны А, В антигены эсрэгбие изоагглютинины титрийг хэмжих аргыг нэвтрүүлж, ритуксимаб, симулект, сийвэн солих эмчилгээ бүхий мэдрэггүйшүүлэх эмчилгээний протокол гаргадаг.

2019 оны 3 сард О бүлэгтэй 55 настай HBV, HDV, HCV-н халдвартай, элэгний хатуурал, дахисан хавдартай, үйлчлүүлэгчид донор B+ цусны бүлэгтэй төрсөн охиноос нь элэг шилжүүлэн суулгах хагалгааны өмнөх изоагглютинины титрийг хэмжин IgM 1:64 ба IgG 1:128 байснаас сийвэн солих эмчилгээг 5 удаа хийлгэсний дараа эсрэгбиеийн титр IgM 1:4 ба IgG 1:8 бай хэмжээ хүртэл бууруулах хяналтын шинжилгээг хийж, хагалгааны өдрөөс хойш 21 хоногийн турш өдөр бүр, цааш 1 жилийн турш амжилттай хянан, ховхролт үүсэхээс амжилттай сэргийллээ.

Изоагглютинины хэмжээг тодорхойлж, хянах шинжилгээг нэвтрүүлснээр цусны АВО бүлэг үл тохирох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх боломжтой юм.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   COVID-19 халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй АУ-ны доктор Ц.Чинбаярын цахим илтгэлийг хүргэж байна
2020-05-26  
  

   Хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг Японы эмч нар анхааруулжээ
2020-05-26  
  

   ОХУ-аас өглөө ирсэн хүмүүсээс сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ
2020-05-26  
  

   Эрүүл мэндийн салбарыг дэмжих аянаа улс даяар баталгаажууллаа
2020-05-26  
  

   Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 33 боллоо
2020-05-25  
  

   Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-д шилжжээ
2020-05-25  
  

   ОХУ-аас иргэдийг татан авх бэлтгэлээ хангаж байна
2020-05-25  
  

   Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д шилжүүлсэн
2020-05-24  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Цаг агаар

2020-05-27 07:03:45 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот