ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Н.ЦЭРЭНБАТ: ИРГЭН, ААН-ҮҮДЭД ЗОРИУЛСАН НОГООН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Н.ЦЭРЭНБАТ: ИРГЭН, ААН-ҮҮДЭД ЗОРИУЛСАН НОГООН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Байгаль орчин | 2020-05-20 11:29:09 | УНШИСАН: 39 | tuvshee

БОАЖЯ-наас Монголын банкны холбоотой хамтран ногоон зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, дулаалга болон халаалтын асуудал, нүхэн жорлон, зуухаа  шинэчлэх хүсэлтэй иргэдэд зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй олгож эхэлсэн. Мөн ариун цэврийн байгууламж болон дулааны асуудлаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 9 хувийн хүүтэйгээр Төрийн, ХААН, ХАС банкнаас авах боломжтой болоод байгаа билээ.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан банкуудын ногоон зээлийн үйлчилгээ идэвхжиж, энэ оны эхний байдлаар нийт 100 орчим иргэн, ААН 700 орчим сая төгрөгийн ногоон зээлийг дээрх банкиудаас авсан байна.

Олон улсын байгууллагууд байгальд ээлтэй техник, тенологийг амьдралд нэвтрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлж буй банкуудад илүү боломж олгож, хөнгөлөлт эдлүүлж эхэлсэн. Тиймээс  Монгол Улсад ногоон зээлийн үйлчилгээг бий болгоход хамгийн их дэмжлэг үзүүлж, иргэд болон ААН-үүд банкуудад хөнгөлөлттэй зээл авах боломж олгож буй БОАЖЯ-ны хамт олонд Монголын банкуудын холбооноос талархал илэрхийлж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай уулзлаа.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд “Монголын банкны холбоо түүний гишүүн банкууд нь 2013 оноос Монгол Улсын тогтвортой санхүүгийн хөтөлбөр (ТоС Хөтөлбөр)-ийг санаачилсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тасралтгүй бодлогоор дэмжсээр ирсэн. Монгол Улсад Үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо бий болгох ажлыг эхлүүлж, ногоон зээлийг санаачлан, хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган, тууштай хамтран ажиллаж байгаа явдалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танд болон танай хамт олонд МБХ, ТоС Холбоо, гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна” хэмээсэн юм.

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Монгол Улс байгаль орчинд ээлтэйгээр эдийн засгаа хэрхэн хөгжүүлж болдгийн жишээ болно гэдэгт итгэж байна. Цар тахлаас үүдэлтэйгээр санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн ч энэ оны эхний байдлаар 100 гаруй иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээл олгосон гэсэн тооцоо гарсан байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олгож буй энэхүү ногоон зээлийг үйлчилгээг цаашид үргэлжлүүлж, Монголбанктай хамтран шалгуур үзүүлэлтийг бууруулах чиглэлээрх яриа хэлэлцээрийг хийж байгааг дуулгахад таатай байна. Нүхэн жорлон, зуухаа шинэчлэх, гэр байшингаа дулаалах, цэвэр бохирын асуудлаа сайжруулах, халаалтаа шинэ технологи ашиглан шийдэх хүсэлтэй иргэн бүрт энэхүү ногоон зээлийг хүргэж ажиллаарай гэж банкуудаасаа хүсэж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Н.ЦЭРЭНБАТ: ИРГЭН, ААН-ҮҮДЭД ЗОРИУЛСАН НОГООН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
2020-05-20  
  

   БОАЖЯ-НЫ ХАМТ ОЛОНД “НОЁН УУЛАА АВРАХ” ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН О.ЦЭРЭННАДМИД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2020-05-18  
  

   Халиун бугыг Хустайгаас Богдхан ууланд шилжүүлэн нутагшуулав
2020-05-14  
  

   УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ: 2070 ОН ГЭХЭД 3 ТЭРБУМ ГАРУЙ ХҮН ХЭТ ХАЛУУНД АМЬДРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2020-05-14  
  

   Ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна
2020-05-11  
  

   БОАЖЯ ШИЛДЭГ 3 ЯАМНЫ НЭГЭЭР ШАЛГАРЛАА
2020-05-08  
  

   Ноён уулыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа
2020-05-07  
  

   Н.ЦЭРЭНБАТ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛСНООР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ ШИНЭ ШАТАНД ГАРНА
2020-05-06  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Цаг агаар

2020-05-27 07:03:45 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот