ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулна

Шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулна
Ашигт малтмал, газрын тосны газар | Ашигт малтмал | 2020-05-19 16:19:30 | УНШИСАН: 88 | batgur

Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл өнөөдөр /2020.05.19/  хуралджээ.

Хуралдаанд Үндэсний зөвлөлийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, зөвлөлийн бүрэлдэхүүн болох МҮЭХ, МАОЭНХ, АМГТХЭГ, ШӨХТГ, ЗТЯ, ХЭАХН, Сангийн яам, ТЕГ, МХЕГ, ГЕГ, Шатахуун импортлогч компаниуд зэрэг байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл оролцсон байна.

Зөвлөлийн хурлаар дараах шийдвэрүүдийг олонхийн саналаар дэмжин, зөвлөмж гаргалаа. 

1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууны үнийг  энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр бууруулах/, цаашид зургаан сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих шийдвэрийг гаргав.

2. Мөн 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу аж ахуйн нэгж байгууллагуудын зардлын өртгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар тав хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэжээ.

3. Шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурсантай холбогдуулан мөн дахин бууруулах болж байгаа тул бусад шатахууны үнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар болсон байна.

Сануулахад, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дөрөвдүгээр дунд үеэс шатахууны үнэ буурна гэж мэдэгдэж байсанчлан тухайн сарын 13-ны өдрөөс эхлэн түлшний үнэ 150-320 төгрөгөөр буурсан юм.

Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, Аи-92 автобензин 280-310 төгрөг, Аи-95 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 автобензин 270 төгрөг, Аи-92 автобензин 250 төгрөг Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан, Зүүн бүсийн Дорнод аймаг дахь А-80 болон Аи-92 автобензин тус бүр 300 төгрөг, Аи-95 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр буурч байв. 

Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийг тодотгоход:

"Сод Монгол" ХХК , "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн А-80 автобензин 270-310 төгрөг

"Шунхлай групп" ХХК, "Сод Монгол" ХХК", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн Аи-92 автобензин 250-300 төгрөг, Аи-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурчээ. 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 955 машин нүүрс экспортлогджээ
2020-05-25  
  

   Шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулна
2020-05-19  
  

   Covid-19-ийн үед дэлгүүр хэсэх зөвлөгөө
2020-04-27  
  

   Тавантолгойн нүүрсний ордыг үнэхээр 60 жилээр гадныханд өгөх гэж байв уу
2020-04-16  
  

   М.Энхсайханы "худалдах гэсэн" Тавантолгойн ноотой заалт гэж юу байв
2020-04-16  
  

   М.Энхсайхан гадныхны гар хөл болж Тавантолгойн ордыг 60 жилийн хугацаатайгаар өмчлүүлэх гэж байв
2020-04-16  
  

   АМГТГ: Өнөөдөртөө багтаж бүх ШТС үнээ 300 төгрөгөөр бууруулна
2020-04-15  
  

   МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин:  Нүүрсний “чингэлэг тээвэр” хийх журам дээр хоёр улс тохиролцож чадлаа. Цаашид автомашины тоог нэмэгдүүлнэ
2020-03-24  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Цаг агаар

2020-05-27 07:03:45 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот