ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ОУВС: Монгол Улсын Засгийн газар гэрээгээ зөрчлөө

ОУВС: Монгол Улсын Засгийн газар гэрээгээ зөрчлөө
Гадаад мэдээ | 2020-01-10 17:52:20 | УНШИСАН: 937 | atumur

Монгол Улсын Засгийн газар 230 ахмад настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төсөл санаачилсныг УИХ-аар өнөөдөр /2020.01.10/  баталсан. Тэтгэврийн зээлийг чөлөөлөхөд нийт 776 тэрбум төгрөг зарцуулах болж байгаа ба энэ асуудлаар Олон улсын валютын сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб "Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС -тай хийсэн гэрээгээ зөрчиж байна" хэмээн өнөөдөр мэдээллээ.

Популист бизнесмэн, бөх, 2017 онд сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн долоо хоногт тохиосон шинэ жилийн үдэш "Бүх тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн мэдэгдсэн билээ.
 
Тэрбээр энэ алхам нь "Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бүх насаа зориулсан ахмадуудыг өрийн дарамтаас чөлөөлөх зорилготой" хэмээн хэлсэн юм.
 
Ерөнхийлөгч энэ ажлаа гүйцэлдүүлэхийн тулд 2018 оны сүүл үед гүйцэтгэх ажиллагаа хийн,  Хятадын хувийн хөрөнгө оруулагчдаас хурааж авсан Салхитын мөнгөний уурхайг ашиглана гэв.
Мөн өчигдөр буюу пүрэв гаригт түүний энэхүү төлөвлөгөөг парламентаар хэлэлцэн дэмжсэн ба төв банкнаас 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн арилжааны банкуудыг шинээр тэтгэврийн зээл олгохыг хориглосон билээ.
 
 
"Тэтгэврийн зээлийг тэглэх тухай энэ санал нь 2017 онд ОУВС-гаас дэмжин баталсан эрх баригчдын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна" хэмээн ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб Reuters агентлагт илгээсэн захидалдаа дурджээ.
 
Тэрбээр "Энэ нь нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болоод зогсохгүй түүнд Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Баасан гаригт энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй" хэмээжээ.
 
Монгол Улс 2017 онд гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, түүхий эдийн экспортын орлого буурснаас төгрөгийн ханш унаж, эдийн засгийн хямралаас гарах зорилгоор 5.5 тэрбум ам.долларын багц саналыг ОУВС болон бусад түншүүдэд гаргасан юм.
 
Мөн энэхүү саналын хүрээнд Монгол Улсын Засгийн газар зарлагаа бууруулж, татварыг нэмэхээр тохиролцон, төсвийн шинэчлэл хийн сахилга батыг сахиулан, банк санхүүгийн салбарт тавих хяналтаа сайжруулахаа амлаж байжээ.
 
Эх сурвалж: kfgo.com


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
2020-02-21  
  

   Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
2020-02-20  
  

   ДЭМБ-ын ажилтнууд “Facebook”, “Google” компанийн төлөөлөгчидтэй уулзжээ
2020-02-15  
  

   Египет улсад коронавирусний анхны тохиолдол бүртгэгджээ
2020-02-15  
  

   “Westerdam” хөлөг онгоцыг Камбожийн боомтод зогсохыг зөвшөөрчээ
2020-02-13  
  

   Си Жиньпин “эерэг өөрчлөлтүүд” гарч буйг онцолжээ
2020-02-13  
  

   Коронавирусний вакциныг 3-4 сарын дараа хүн дээр туршиж магадгүй
2020-02-13  
  

   Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ
2020-02-13  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот