ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ
Нийслэл | 2019-12-06 20:35:12 | УНШИСАН: 219 | bayar

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ОХУ-д ажлын айлчлал хийж буй эдгээр өдрүүдэд  ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн асуудлыг хэлэлцэхээр Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нараар ахлуулсан Ажлын хэсгийн анхдугаар уулзалт 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо боллоо.

Монголын талын Ажлын хэсгийг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга ахалж, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүрэлдэхүүн ажилласан бол ОХУ-ын Ажлын хэсгийг Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин ахалж, Эрчим хүчний яам, “Газпром”, “Газпром Экспорт” компаниудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Хоёр талын Ажлын хэсгийн анхны уулзалтаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн техникийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцан мэдээллүүдийг солилцон ажиллах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох судалгааг эхлүүлэх, дараагийн хуралдааныг Гурван улсын ажлын хэсэг төслийг хамтран хэлэлцэх талаар ярилцлаа.

 
 

Байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн маршрут нь урьдчилсан байдлаар Төмөр замын дагуу байхаар тохиролцлоо. Маршрутын хувьд урьдчилан харж, тооцож болохооргүй газрууд байж болох ч тухай бүр нь Ажлын хэсэг хэлэлцэн шийднэ. Эхний ээлжинд Техникийн шийдэл гаргахад шаардлагатай мэдээллүүдийн жагсаалтыг ОХУ-ын ЭХЯ-наас Монголын талд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр ирүүлэхээр болов.

Дараагийн гол асуудал бол Төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох нь чухал гэдэг дээр талууд зөвшилцөв. Үүнд хоолойгоор дамжуулах байгалийн хийн хэмжээ, хоолойн диаметр, хий дамжуулах, шахах дэд станцууд болон шаардагдах цахилгааны хангамж зэрэг техникийн болон эдийн засгийн үр ашгийн тооцоог хийх шаардлагатайг онцолж, үүний дараа Төслийн үр өгөөжийн талаар ярих нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол, ОХУ-ын Ажлын хэсгийн хуралдаан нь олон жил яригдсан асуудлыг ажил хэрэг болгох үүднээс харилцан ашигтай төсөл байхад анхаарч Талууд бие биенээ дэмжин хамтран ажилахаа илэрхийлсэн, мэдээлэл солилцсон, харилцан ойлголцсон, үр дүнтэй боллоо гэж үзэж байна. Мөн дараагийн Ажлын хэсгийн хуралдаан гурван улсын хамтарсан уулзалт байх нь чухал гэдгийг талууд онцолж, анхдугаар хуралдаан өндөрлөв гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

 
 
 
 


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Айсандаа адуу үргээдэг Ч.Улаан сайд
2020-01-28  
  

   Төрийн албаны шалгалт хойшиллоо
2020-01-28  
  

   ЖАГСААЛТ: Үйл ажиллагааг нь зогсоогоод буй соёл, урлаг үзвэр үйлчилгээний 42 байгууллага
2020-01-28  
  

   ЭМЯ: Австралид очсон Монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн
2020-01-28  
  

   ВИДЕО: АН-ын дарга С.Эрдэнийн үг биеллээ олж эхэлжээ
2020-01-28  
  

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны онцлох 10 үйл явдал
2020-01-28  
  

   “Web awards” наадмын “Орон нутгийн шилдэг сайт”-аар www.erdenettoday.mn шалгарлаа
2020-01-28  
  

   Эрдэнэт үйлдвэр санхүү, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнгээр ажилчдаа урамшууллаа
2020-01-28  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот