ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
АН сонгуулийн санхүүжилтээ зарлалаа, МАН яав!

АН сонгуулийн санхүүжилтээ зарлалаа, МАН яав!
Намууд | 2019-12-05 11:45:08 | УНШИСАН: 265 | atumur

Сонгууль болоход ердөө хагас жил үлдлээ. Засгийн эрхийг авахын төлөө бүх л улс төрийн хүчнүүд парламентад олонх болохын төлөө өрсөлдөнө. Ингэхийн тулд их хүч хаяж өрсөлдөх нь тодорхой. Аливаа сонгуулийн өмнө намууд санхүүжилтээ олон нийтэд ил болгох үүрэгтэй ч энэ асуудал хаалттай байсаар өдийг хүрсэн. Сонгууль бүрийн өмнө яригдаж шүүмжлэл дагуулдаг хэдий ч өнөө хэр Монголын улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал тодорхой бус хэвээр байна.

УИХ Сонгуулийн тухай хуулиа өөрчилсний дараа нь Улс төрийн намын тухай хуулиа өөрчилнө. Үүгээр намуудын санхүүжилт, ил тод байдалд ямар өөрчлөлт орох нь тодорхой болох учиртай.

Одоо үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулийн 20.3-т “Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ” гэж заасан боловч энэ хуулийг хэрэгжүүлдэг улс төрийн нам алга. Хуульд зааснаар сонгуулиас хойш дөрвөн сар орчмын дараа нам, эвсэл, нэр дэвшигчдийн санхүүжилтийн мэдээллийг ил болгохоор зохицуулсан учир дутагдалтай.

Учир нь намуудын санхүүгийн тайланг тухайн сонгуулийн санал хураалтаас өмнө сонгогчид харж байж сонголтоо хийх боломжийг  бүрдүүлэх нь зөв механизм хэдий ч манайд эсрэгээрээ. Тухайлбал, Америкт  сонгуульд оролцож буй намууд нь санал хураалтаас хоёр өмнө санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод мэдээлдэг байна. Ингэж санал хураалтын өмнө санхүүгийн тайланг ил болгох нь тухайн нам, нэр дэвшигчийн ард хэн байна гэдэг нь тодорхой харагдах учраас иргэдэд сонголтоо хийхэд нь  бодит нөлөө болдог.

Өнөөдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуулиар намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээг хуулийн этгээд 10 сая, иргэн нэг сая гэж хязгаарлаж өгсөн ч бодит байдалд мөрдөгдөж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй.

Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн намууд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох вэ гэдгээ хөшигний ард яриад эхэлсэн нь тодорхой. Ардчилсан намын хувьд 2020 оны сонгуульд  намаасаа нэр дэвших эрэгтэйчүүд нь 100 сая, эмэгтэйчүүд 60 сая төгрөг  намдаа тушаах тухай шийдвэрийг тус намын Үндэсний Бодлогын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн нь нэр дэвшигчийн  таксаа ил тод зарласан хэрэг байв.

Ямар ч ажил  мөнгөөр л хэмжигдэг. Мөнгөгүй бол сурч ч чадахгүй, амьдралын хэрэгцээгээ хангаж чадахгүйтэй агаар нэг. Тэгэхээр улс төрийн намуудын санхүүжилт шилэн байх ёстой юм. Хэд байх вэ гэдэг нь  тухайн намын дотоод асуудал.

Нөгөө талаар хэт өндөр дэнчин тавих нь мөнгөгүй залууст хаалт болох нь тодорхой. Дээрх хэмжээний мөнгийг  намдаа төлөөд сонгуульд нэр дэвшихэд хүндрэлтэй. Хөрөнгө бэлтэй хүн хаалгаар нь биш тооноор нь орж, хатавчинд нь биш, хойморт нь  залрах магадлалтай.

Нэр дэвшигч бүрийн халаасанд 100 сая төгрөг бэлэн байхгүй. Дэнчин мөнгөө төлөхийн тулд улстөрч бусдаас хандив, санхүүжилт, зээл авна. Мэдээж буцааж төлөх нөхцөлтэйгөөр.  100 сая төгрөгийн хураамж бол 60 тэрбумын сүлжээний асуудлаас өөр гэдгийг АН-ынхан тайлбарлаж буй. Энэ тухай АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигархын халаасанд гүйж ордог нам биш. ҮБХ-ны гишүүд маань Ардчилсан намын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулъя гэсэн санал санаачилга” гэдгийг  тодотгосон.

 Ямартай ч АН сонгуулийн таксаа ил тод зарлачихлаа. Сайн, муу эсэх нь дараагийн асуудал. Харин эрх баригч МАН чимээгүй байгаагийн цаана 60 тэрбумын схем шигээ хор найруулж байгаа юм биш биз гэх хардлага олон нийтийн дунд байна.  “Муу нуухаар сайн илчил” гэдэгчлэн АН шиг сонгуулийн санхүүжилтээ шилэн зарлаж, 2016 оны сонгуулиар зүүсэн 60 тэрбум гэх нэрээ цэвэрлэх боломж МАН-д байна.

 Намын санхүүжилтийн талаар Сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангаас тодруулахад, тэрбээр "Улс төрийн намын тухай хуулиар намын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн зардлын дээд хэмжээг Аудитын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо тогтооно гэж орсон. Компани 10 сая, хувь хүн гурван сая төгрөгийн хандив өргөх боломжтой. Намуудын сонгуулийн санхүүжилт босгох хэлбэрүүд нь тодорхой бус байгаагаас үүдэж  өнөөдөр 60 тэрбум гэдэг ч юм уу эсвэл авлига хээл хахуулийн асуудал гарч байгаа. Хамгийн том авлигал улс төрийн намуудад байгааг судалгаагаар ч харуулсан. Үүнийг бид хаах ёстой" гэдгээс өөр тайлбар өгсөнгүй.

УИХ-д өргөн барид буй УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардалтай холбоотойгоор доорх заалтууд тусгагдсан. Үүнд,

– Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох;

– Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Н.Алтанхуягийн АШ намыг Дээд шүүх бүртгэхээс татгалзсан уу
2020-01-22  
  

   З.Энхболд: УИХ-ын гишүүн казино судлах шаардлагагүй байх
2020-01-20  
  

    С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат казинод орсон, тоглоогүй гэж хэлсэн
2020-01-20  
  

   АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАШАТАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
2020-01-20  
  

   Иргэдтэй харилцах утас, олон нийтийн өрөө ажиллаж байна
2020-01-17  
  

   Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө гишүүдээрээ хэлэлцүүлж эхэлжээ
2020-01-11  
  

   ШИНЭ НАМ: 750 тэрбум төгрөгийг нийт ахмадад тэгш хүртээх нь зүйтэй гэж үзлээ
2020-01-08  
  

   МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багийг нь хуулав
2020-01-07  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот