ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЧОЙБАЛСАНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ХҮЧИН ЧАДЛЫГ 50 МВТ-ААР НЭМЭГДҮҮЛНЭ

ЧОЙБАЛСАНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ХҮЧИН ЧАДЛЫГ 50 МВТ-ААР НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газар | 2019-11-09 14:43:30 | УНШИСАН: 493 | bayar

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ёслолд оролцов. 

Зүүн бүсэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, үүнийг даган өсч байгаа эрчим хүчний хэрэглээг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч хангаж чадахгүй байна. Эрчим хүчний хангамжаас шалтгаалж зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөж чадахгүй байгаа юм.

1967 онд 36 МВт-ын хүчин чадалтай байгуулагдсан цахилгааны станцыг өргөтгөх талаар сүүлийн 10 гаруй жил, хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрээд байлаа.

Газрын тосны олборлолт, боловсруулалт болон уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх, зүүн бүсэд томоохон бүтээн байгуулалт хийх зорилгоор цахилгаан станцыг өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил ийнхүү эхэлж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Станцыг 18 сарын хугацаанд багтан өргөтгөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх юм.

Алтан гадас одонт “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, суурин газрын 25 мянга орчим өрх, 3100 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр, Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6000 гаруй өрхийг дулааны эрчим хүчээр хангаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Японы METI-ээс эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаарт МОНГОЛЫГ онцолжээ
2020-05-26  
  

   10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ
2020-05-26  
  

   "COVID-19 цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж 213.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна"
2020-05-25  
  

   Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч нарын ар гэрт мөнгөн урамшуулал олгох чиглэл өглөө
2020-05-25  
  

   У. ХҮРЭЛСҮХ: ХИЛЭЭ ХЭЗЭЭ НЭЭХИЙГ ХЭЛЭХЭД ЭРТ БАЙНА
2020-05-25  
  

   КОВИД БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БОЛОМЖ...
2020-05-25  
  

   Ё.Баатарбилэг: Төсөв байгаа тул хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгох саналтай байна
2020-05-25  
  

   Улсын онцгой комисс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна
2020-05-25  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Дэлхийн 4-р дайн…

​Гурванхан сая хүнтэй оронд энэ парламентын засаглал гэдэг ямар хүмүүсийг гаргаж ирдгийг 30 жил бид харсан, яг ​одоо тэднээ ой гутан харж л сууна даа. Зах зээл, ардчиллын нийгэм болохоор хэн ч гэсэн төр хэмээх хамгийн том зээлрүү зүтгэх нь маргаангүй үнэн юм.

2020-05-27 18:48:01 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот