ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ШАТАРЧИН ЭГЧ ДҮҮС АНУ-Д АМЖИЛТ ГАРГАЖЭЭ

ШАТАРЧИН ЭГЧ ДҮҮС АНУ-Д АМЖИЛТ ГАРГАЖЭЭ
спорт | 2019-11-08 10:17:53 | УНШИСАН: 135 | bayar

Манай өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван Зул бий. Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид. Эгч дүүс хамгийн сүүлд энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо болсон олон улсын шатрын “Лос Анжелес Опен” тэмцээнд тэргүүлжээ.

Эгч дүүсийн том нь болох Д.Хонгорзул энэ тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн бол дундах дүү Д.Мөнхзул өндөр чансаатай шатарчдын ангилалд амжилттай оролцсон байна. Харин тэдний аав МШХ ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү  уг олон улсын тэмцээний сонирхогчдын ангилалд хоёрдугаар байранд оржээ. Чансаагаараа зургаан ангиллаар явагдсан олон улсын шатрын “Лос Анжелес Опен” нээлттэй тэмцээнд Монголоос 10 шатарчин оролцжээ.

Тэмцээний өндөр чансаатай буюу 2050 дээш чансаатай шатарчдын ангилалд Дэлхийн шатрын холбооны мастер С.Ган-од хоёрдугаар байр, 2050 доош чансаатай шатарчдын ангилалд Н.Цогзолмаа гуравдугаар байр, 1850 доош чансаатай шатарчдын ангилалд Спортын дэд мастер Д.Хонгорзул нэгдүгээр байр, 1450 доош чансаатай шатарчдын ангилалд Д.Монголжин нэгдүгээр байр, 1200 доош чансаатай шатарчдын ангилалд Г.Даваахүү хоёрдугаар байр тус тус эзэлжээ.

Шатарчин эгч дүүсийн том нь болох Д.Хонгорзул нь 2017 онд Румын Улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс блиц төрөлд алтан медаль хүртсэн бол Төрийн банкны элч тамирчин дунд охин Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2017 онд Румын Улсад зохиогдсон Өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль хүртсэн. Мөн 2016 оны Монгол Улсад зохиогдсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга, 2018 оны Албани улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас хоёр дахь алтан медаль, 2019 онд Турк улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Харин бага охин Д.Өнөрзул нь 2016 онд Гүрж Улсын Батуми хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль, 2015 онд Тайланд Улсын Паттаяа аралд зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн байна.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   МЭРГЭН БУУЧ, БААТАР
2019-11-16  
  

   О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
2019-11-14  
  

   РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
2019-11-13  
  

   БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН АСУУДЛЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2019-11-12  
  

   САМБО БӨХИЙН +100 КГ-Д Д.ПҮРЭВДОРЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
2019-11-11  
  

   БТСГ-ЫН ДАРГА, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ц.ШАРАВЖАМЦ ГАЛЗУУРЧЭЭ
2019-11-08  
  

   ХӨДӨЛМӨРИЙН БААТАР О. ГҮНДЭГМАА ТОКИО-2020 ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА
2019-11-08  
  

   ШАТАРЧИН ЭГЧ ДҮҮС АНУ-Д АМЖИЛТ ГАРГАЖЭЭ
2019-11-08  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот