ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ТУНА САХИН: МОНГОЛЫН ЖДҮ НЭГ ХЭЛБЭРЭЭР БУС ӨӨР САЛБАРУУД РУУ ОРЖ БАЙГАА НЬ ЗӨВ

ТУНА САХИН: МОНГОЛЫН ЖДҮ НЭГ ХЭЛБЭРЭЭР БУС ӨӨР САЛБАРУУД РУУ ОРЖ БАЙГАА НЬ ЗӨВ
Дэд бүтэц | 2019-10-29 09:54:52 | УНШИСАН: 95 | postcron

“Корпорейт конвеншн” төвд өнөөдөр эхэлсэн “Экспорт Монгол-2019” олон улсын бизнес чуулга уулзалтад оролцогч бизнес эрхлэгчид нүүр тулсан уулзалт, сургалт семинарт оролцохоос гадна ЖДҮ-ийн хөгжлийн талаарх гадна дотны туршлагаас сонсож байна.

Турк улсын ЖДҮ-ийг хариуцсан агентлагийн дэд ерөнхийлөгч С.Туна Сахинтай уулзсан юм. Түүнээс Туркт ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмждэг талаар тодруулахад, “Бид гарааны болон жижиг, бичил бизнес эрхлэгчдийг ажил олгох шатнаас эхэлж дэмждэг. Тухайлбал, хөрөнгө босгох, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг хийхэд нь дэмжиж, гадна зах зээлд оролцоход нь зохион байгуулж өгдөг. Бид ЖДҮ эрхлэгч 3 сая ААН, хүнд үйлчилж байна” гэсэн юм.

 

Түүнээс Монголын ЖДҮ болон экспортын талаарх ажиглалтыг нь сонирхоход, “Монголд уул уурхай, ХАА гэсэн үндсэн 2 салбар зонхилж байх шиг байна. Харин монголчууд сүүлийн жилд ноолуурын салбартаа анхаарч, үйлдвэрлэлээ түүхий эдийн бэлтгэлээс эхлээд боловсруулах хүртэл, эцсийн чанартай бүтээгдэхүүн хийхийг чармайн шинэчлэл хийж бүтцээ нэмж өөрчлөн, маркетингаа эргэн харж байгаад талархаж байна. Монголын ЖДҮ нэгхэн хэлбэрээр бус өөр салбаруудад орж байгаа нь их зөв юм” гэв. Чуулганы үеэр манай улсын ЖДҮХС Туркын ЖДҮ-ийн KOSGEB агентлагийн хооронд харилцан туршлага судлах Санамж бичиг байгууллаа. 

 

Хөгжлийн банкны нийт зээлийн 55.6 хувийг экспорт дэмжсэн санхүүжилт эзэлж байна

 

Чуулганы үеэр мөн Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн зээлийн газрын Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Уянгатай уулзахад, “Экспорт Монгол-2019” чуулга 5 дахь жилдээ болж, манай банк мөн энэ уулзалтыг 5 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна. Бидний хамтын ажиллагаа нь экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа болон гаргахаар ажиллаж буй үйлдвэр, ААН-ийн хэрэгжүүлж буй төслийг манай банк санхүүжүүлж буйтай холбоотой юм. 2017 онд шинэчлэгдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны хуулинд манай банкны санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэж байхаар тусгасан юм” гэв.

 

Одоогийн байдлаар, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 55.6 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгаа нь хуулийнхаа заалтад нийцэж байгаа аж. Үүнээс гадна тус банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж байна. Энэ талаар тэрээр, “Манай банк 2.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг хариуцан ажиллаж байна. Томоохон төсөл, хөтөлбөрт шууд зээл олгохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж байгаа юм. Өнөөгийн байдлаар 15 хөтөлбөрийг арилжааны 11 банкаар дамжуулан 1700-гаад ААН-ийг хамруулаад байна” гэв.

Хөгжлийн банкны шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болжээ. Цаашид санхүүжүүлж буй төслүүд бүрэн хэрэгжих үед 4200 орчим ажлын байр шинээр бий болох юм байна. Харин арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүнд 17 мянга гаруй ажлын байр бий болох аж.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   “ДИЖИТАЛ ЭРИН ДЭХ БАРИЛГЫН САЛБАР” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЛӨӨ
2019-11-05  
  

   ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ОРОЙ, ШӨНИЙН ЦАГТ ЦАХИЛГААНЫ ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
2019-10-30  
  

   Улаанбаатар-Налайх чиглэлийн 20,9 км автозамыг зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгов
2019-10-29  
  

   ТУНА САХИН: МОНГОЛЫН ЖДҮ НЭГ ХЭЛБЭРЭЭР БУС ӨӨР САЛБАРУУД РУУ ОРЖ БАЙГАА НЬ ЗӨВ
2019-10-29  
  

   МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД ГАЗРЫН ТОС ИЛРҮҮЛЛЭЭ
2019-10-29  
  

   ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ
2019-10-25  
  

   Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2019-10-24  
  

   ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН 22 АЗТАН ТОДРОВ
2019-10-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот