ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЭРДЭМТЭД “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

ЭРДЭМТЭД “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Ашигт малтмал | 2019-10-21 16:06:29 | УНШИСАН: 78 | tuvshee
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Шинжлэх ухааны академийн хими, хими технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан нар үзэглэв. 
 
Энэхүү санамж бичиг байгуулснаар Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлэн, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил зэрэг холбогдох бүхий л чиглэлд хамтран ажиллах юм.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр, компанийн үйл ажиллагаа болон УИХ, Засгийн газраас гарсан тогтоолын хэрэгжилтүүдтэй холбоотой ажлын талаар товч танилцуулж, Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой хийгээд үүнийг ажил болгох судалгаа шинжилгээний чиглэлд  хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. 
 
Шинжлэх ухааны академийн хими, хими технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан, “Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажилд хамтарч ажиллах бидний саналыг хүлээж авсанд талархаж байна. Өнөөдөр надтай хамт манай хүрээлэнгийн нүүрсний чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг манай улсын өмнөө барьдаг эрдэмтэд хүрэлцэн ирсэн. Хүрээлэнгийн дэргэд 11 судалгааны лабораторитой бөгөөд эдгээр нь нүүрсний олон шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох, судлахад  түшиц болох төв нь байж чадна гэв.
 
Мөн хамтын ажиллагааны хүрээнд судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн төслийн тайлан хамтран боловсруулах, түүхий нүүрсний шинж чанарыг тодорхойлж, түүхий нүүрс болон балансын бус нүүрсийг угаан баяжуулах туршилт судалгаа хийх, нүүрс угаан баяжуулах үйлдвэрээс гарах хог хаягдлыг баяжуулах технологийн туршилт судалгааг хамтран хийх, нүүрсний давхаргын метан хийн боловсруулалт, синтезээр нийлэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх технологийн судалгааг хамтран хийх,нүүрсний давхаргын метан хийнээс нэмүү өртөг шингэсэн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломжийн судалгааг хийх, уул уурхайн салбарын хөгжил, технологи, үйлдвэрлэлийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулах зэрэг хийх ажлынхаа талаар ярилцлаа


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Баруун Цанхийг гурван сарын турш зогсоох нь хэний эрх ашиг вэ?
2019-10-24  
  

   ЭРДЭМТЭД “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
2019-10-21  
  

   Л.Бямбажаргал: Угаартсан гэдэг онош нь тогтоогдвол технологийн гаргасан алдаа
2019-10-08  
  

   Түүхий нүүрсээ түлээд эхэлбэл Улаанбаатарынхан хорддогоороо л хордоно
2019-10-07  
  

   ЛИЦЕНЗИЙГ НЬ ЦУЦАЛСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
2019-09-06  
  

   ОЮУТОЛГОЙН ШАЛГАЛТЫН БАРИМТУУДЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТАТАЖ АВЧЭЭ
2019-08-20  
  

   "САУД ГОБИ КОЭЛ ТРАНС" КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА
2019-08-13  
  

   “Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ
2019-08-08  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот