ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
СОЛИОРОЛД ХУУРТАЖ БОЛОХГҮЙ, СОНГОГЧИД ОО!

СОЛИОРОЛД ХУУРТАЖ БОЛОХГҮЙ, СОНГОГЧИД ОО!
Нийслэл | 2019-10-09 12:43:45 | УНШИСАН: 165 | bayar

Сонгогчдын боловсролгүйг далимдуулан сонгууль болгоны өмнө улстөрчид солиотой амлалт өгч, солиотой мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгогчдын тархи угаадаг муу ёрын аргатай.

Энэ аргыг МАХН ирэх жилийн УИХ-ын сонгуулиар ашиглахаар шийдэв бололтой, өнгөрсөн бямба гаригт /2019.10.05/ төв байрныхаа гадаа “Өрх бүрт нэг орон сууц” хөтөлбөр танилцуулж, иргэдийг хэдэн зуугаар нь цуглуулж, бүртгэв.  Өөрсдөд нь, үр хүүхдэд нь хэрэгтэй мэдээлэл өгье гэхэд цугладаггүй иргэд үнэгүй байрны сургаар 10 мянгаараа дугаарлаж, бүртгүүлжээ. Хэрэв өөр нэг улс төрийн нам МАХН-тай барьцаад ирэх сонгуулийн PR-аа бэлэн мөнгө тараах болгож, зүсийг нь хувиргавал сонгогчид мөн л хуйлран бүртгүүлж, санал өгч мэдэхээр байна. Сонгуулийн алдаа энэ л байдаг. Бүтэшгүй амлалт өгөөд байхад л хууртаж, санал өгдөг. Сонгогдсоных нь дараа чадуулснаа мэдээд зүхэхийг яана.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянгийн цахим хуудсандаа жиргэснээр орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд баячуудын олон байрыг хурааж, бүртгүүлсэн иргэдэд өгөх юм гэнэ ээ. Бас болоогүй, ипотекийн зээлийг хүүгүй болгоно. УИХ-д сонгогдож л байвал дээрэм хийсэн ч яах вэ л болж улаан цагаандаа гарч байна.

Уг нь тэд ямар нийгэмд амьдарч байгаагаа, ямар өртгөөр ипотекийн зээл бүтдэгийг мэдэхийн ихээр мэднэ.  Гэвч сонгогчдын боловсролгүй, үнэгүй юманд нугасгүйг нь ашиглахаар шийдсэн нь энэ.

Хэрэв ипотекийн зээлийг үнэгүй болгох боломж байсан бол Засгийн эрхийг ээлжлэн барьсан АН, МАН хоёр МАХН-аас өрсөөд хэрэгжүүлчихгүй өнөөдрийг хүргэх билээ дээ. Сонгуулиар сонгогчдын санал авах гол хөзөр нь энэ биш гэж үү. Эдийн засгийн боломж бололцоо байхгүй учраас жилийн найман хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийг зургаан хувь руу ч буулгаж чадаагүй л байна.

Гэхдээ жилийн 30 гаруй хувийн хүүтэй олддог байсан байрны зээлийг жилийн найман хувийн ипотек болгосон нь үе, үеийн Засгийн газраас эдийн засгийн нөхцөл бололцоогоо харж, тасралтгүй бодлого хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Цаасан мөнгө хэвлэж, ипотекийн зээлийг санхүүжүүлэх үү, Засгийн газрын бонд гаргаж, ипотекийн зээлийг санхүүжүүлэх үү гэдэг нь өөрөө тухайн эдийн засгийн нөхцөл байдлаа судалж, хэрэгжүүлэхээс эхлээд нарийн судалгаа, ажиллагаа шаардаж хийдэг ажил. Энэ ажлыг зөвхөн Засгийн газар, төв банк хоёр шийдээд ч хийдэг юм биш. Арилжааны банкаа татан оролцуулж, гурван талын оролцоо эх үүсвэр, эрсдэл энэ бүхнийг тооцож шийддэг. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хүүг буулгана гэдэг амны зоргоор яриад хийдэг ажил биш юм. Буруу хийвэл эдийн засгийн хямрал нүүрлэнэ.  2009 онд дэлхий дахинд нүүрлэсэн эдийн засгийн хямралын эх ипотектэй холбоотой байдаг. Нэг улс байтугай дэлхийгээр нь доргиодог. Хэдийгээр Монгол Улс дэлхийд нөлөөлөх хэмжээний эдийн засагтай улс биш боловч буруу хөдөлбөл хэдэн жилдээ босож ирэхээргүй эдийн засгаа элэгдэж унагах аюул бий.

Нөгөө талдаа ипотекийн зээлийн хүүг 0 болгох байтугай зургаан хувь болгоё гэхэд зөрүүг нь ямар эх үүсвэрээс төлөх вэ гэдэг асуудал тай тулна. Арилжааны банк буяны байгууллага биш.  Хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёрын зөрүү, харилцагчийнхаа итгэлцэл дээр үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн байгууллага. Харин МАХН-ынханд арилжааны банк нь хүүгүй зээл олгодог байгууллага болж, нүдэнд нь харагдаад байгаа бололтой.

Уучлаарай, ийм боломж байхгүй. Сонгогчдын эдийн засгийн боловсрол муутайг далимдуулж, УИХ-д сонгогдохын төлөө шоу хийх хэрэггүй.

Сонгогчид ч худал амлалтад бүү авт. Хоёр жилийн өмнө Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ зээлийг 0 лэх даалгавар өгснийг мартаагүй биз. Төрийн тэргүүнээр сонгогдоод хоёр жил боллоо, хэнийх нь зээл 0 болсон бэ. Аль ч төрлийн зээлийг хүчингүй болгож чадаагүй, хэвлэлүүд үе үе энэхүү “цэцэн” даалгаврыг нь сануулж, сэвж суугаа.  Тухайн үеийн тооцооллоор 943 мянган иргэд 5,8 их наяд төгрөгийн зээлтэй гэсэн судалгаа гарч байв. Одоогийнхоор бол улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг хүчингүй болгох даалгавар түүхэн үүргээ гүйцэтгэж, төрийн тэргүүний сэнтийд суулгаж чадсан ч популизмаас болж,  нам нь ч, Ерөнхийлөгч ч “Далан худалч” нэртэй болж, ширэн нүүрлээд сууж байгаа.  Ирэх сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, Засгийн эрх авлаа ч энэ даалгавар биелэгдэхгүй. Улсаа нураая гэвэл харин хэрэгжүүлж болно.

Сонгууль дөхөх тусам солиотой амлалт, солиотой мөрийн хөтөлбөр дэвшүүлэх улс төрийн нам, бие даагч олширно. Сонгогчид минь солиоролд нь авталгүй, зөв л сонголт хийдэг юм шүү. Сонголтоо зөв хийж чадахгүй бол ядуурлаасаа салж чадахгүй, авлигачид баяжиж, ард түмэн ядуу хэвээрээ үлдэнэ.

Г.ХОРОЛ

Эх сурвалж: news.mn



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ц.САНДУЙГИЙН ЦҮНХЭН ДЭХ БАРИМТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ ОЧЖЭЭ
2019-10-21  
  

   НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ САРЫН 29-НД НЭЭНЭ
2019-10-21  
  

   НИЙСЛЭЛД “НУУГДСАН” БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА
2019-10-21  
  

   БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААХ ТЕНДЕРИЙГ ШҮҮХЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
2019-10-21  
  

   Б.ПҮРЭВДОРЖ: ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН АСУУДЛААР ТА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
2019-10-21  
  

   ЯВГАН ЗОРЧИГЧ ӨӨРӨӨ УДИРДДАГ ГЭРЛЭН ДОХИОГ ЯАРМАГИЙН УУЛЗВАРУУДАД СУУРИЛУУЛЖЭЭ
2019-10-21  
  

   ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 9 СУМАНД БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019-10-21  
  

   УСАН СЭЛЭЛТИЙН МАСТЕРУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ
2019-10-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот