ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Д.АМАРБАЯСГАЛАН: АН-ТАЙ ЗӨВШИЛЦӨХӨӨС ЦААШДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОДОРХОЙ БОЛНО

Д.АМАРБАЯСГАЛАН: АН-ТАЙ ЗӨВШИЛЦӨХӨӨС ЦААШДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОДОРХОЙ БОЛНО
Намууд | 2019-09-30 15:16:03 | УНШИСАН: 164 | atumur

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож УИХ-ыг тараах болон ээлжит бус сонгуулийн асуудлаар байр, сууриа илэрхийлжээ. Энэ талаар түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах ажлыг та гардан зохион байгуулсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

-УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ыг тараах саналыг гаргасан. Нэр усыг нь хэлээд яахав. УИХ-ын гишүүдээс гарсан саналыг бид авч хэлэлцэхгүй байж болохгүй.

УИХ-ын 51 гишүүн УИХ-ыг тараахыг дэмжсэн тохиолдолд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх үүднээс 2020 оны зургадугаар сард болох сонгуулийг арваннэгдүгээр сард болох ард нийтийн санал асуулгатай хамтатган яагаад явуулж болохгүй гэж бодсон.

Ингээд намын удирдах зөвлөл энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонсох үүднээс асуудалд хандсан. Гэвч хуулийнхаа дагуу 51 гишүүний гарын үсэг бүрдэх боломж, бололцоо хомс байсан. Монгол улсад парламентын дархлаа харьцангуй өндөр байдаг. Тийм учраас үүнийг өргөн хүрээнд яриагүй. Анхан шатанд нь саналыг нь сонссон. Тодорхой хүрээнд санал солилцсон.

-Тэгэхээр энэ асуудлыг бүр орхисон гэсэн үг үү?

-Уг асуудлыг ярилгүй удаж байна. Анх намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд, сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хүрээнд ярьж, саналыг нь сонссон. Ингээд гишүүдийн саналыг сонсоход дэмжээгүй. 

-Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах уу ?

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэхээр болсон. АН-тай зөвшилцөнө. Ер нь судалгаагаар ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй гэж иргэд үзсэн шүү дээ. Манай намын байр, суурь үүнтэй адил байна. АН-тай зөвшилцөхөөс цаашдын нөхцөл байдал тодорхой болно. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг ажлаас нь чөлөөлж, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг томилохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Ор үндэсгүй мэдээллийг зохион байгуулалттай явуулж байна.

-2016 оны сонгуулийн дараа МАН-ын гишүүн Н.Энхбаатар гэх залууг МИАТ-ын дэд захиралд томилуулахыг хүссэн таны гарын үсэгтэй албан бичиг олон нийтэд ил боллоо. Үүнийг үнэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хүлээн зөвшөөрсөн?

-УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогт ажилласан төр, намын ажлын дадлага туршлагатай хүмүүсийг ажилд томилуулахаар санал болгодог.

Энэ үүднээс ганц нэг бичиг ийш, тийшээ явж байсан. Түүний л нэг асуудал. УИХ-ын гишүүдээс дэмжихийг хүссэн бичиг ирдгийг би уламжилж өгөх үүрэгтэй. Намын дүрмээр боловсон хүчний бодлогыг удирдах зөвлөл шийдвэрлэдэг.

Парламентын улс орны онцлог ийм л тогтолцоогоор явдаг. Түүнээс хэн нэгэн дарга албан тушаалд очингуутаа өөрийн дураар, үзэмжээр томилгоо хийх, тус байгууллагыг тогтворгүй болгох шийдвэрийг ганцаараа гардаггүй. Ийм бололцоо ч ховор байдаг. Түүнээс уг асуудлаар хууль зөрчсөн, өөртөө давуу байдал үүсгэсэн зүйлгүй. Намын удирдах зөвлөл ярилцаж байж шийдвэр гаргадаг.

-Энэ байдлаар намаас хэдэн хүнийг албан тушаалд томилсон бэ?

-Тийм олон хүн томилоогүй. 2016 оны сонгуулийн дараа хэдэн хүн албан тушаалд томилогдсон.

-Энэ үйлдэл тань хуульд хэр нийцэх вэ?

-Хууль биш намын дүрмийнхээ дагуу тодорхой асуудлыг УИХ-ын гишүүд намынхаа Удирдах зөвлөлд тавьдаг. Үүний дагуу шийдвэрлэсэн. Намын дүрмийг дээд шүүх баталдаг биз дээ.

-Н.Энхбаатарын томилгоо “60 тэрбум”-ын схем хэрэгжсэн гэсэн үг биз дээ?

-Хамаагүй. Огтоос тийм зүйл байхгүй.

-Ц.Сандуй телевизийн нэвтрүүлэгт орохдоо таны нэрийг хэдэнтээ дурдсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Би тайлбар өгөхгүй. Алдаа гаргасан бол алдаагаа үүрээд явах ёстой. Тэр хүн ярина л биз. 

ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ"-Г ДАРХАН ХОТОД БОСГОЛОО
2019-10-21  
  

   УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ, АН БОЛОН ШИНЭН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
2019-10-21  
  

   МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
2019-10-17  
  

   С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
2019-10-17  
  

   У.ХҮРЭЛСҮХ НАМЭХ-НЫ ДАРГАД Д.САРАНГЭРЭЛИЙГ ДЭМЖЖЭЭ
2019-10-17  
  

   МАН-ЫНХНЫ “АВЛИГА” БУЮУ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ
2019-10-16  
  

   ШИНЭ НАМЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
2019-10-14  
  

   АН-ААС ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
2019-10-07  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот