ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МАН-ЫН БҮЛЭГЛЭЛИЙН 800 ТЭРБУМЫН ХУЛГАЙН ЗАДАРГАА

МАН-ЫН БҮЛЭГЛЭЛИЙН 800 ТЭРБУМЫН ХУЛГАЙН ЗАДАРГАА
Намууд | 2019-09-26 21:20:12 | УНШИСАН: 292 | atumur

“Хулгай ил цагаандаа гарлаа”. Энэ бол УИХ дахь “65-ын бүлэг”-ийнхний нэг, МАН-ын гишүүний хэлсэн үг.

Эрх баригчид долоон төрлийн татвараар иргэдээ сөхрүүлж эхэлсэн. Долоон төрлийн татвар нэмж улсын төсөвт 100 тэрбум төгрөг цуглуулах юм гэнэ лээ. Иргэдийн халаасыг хоосруулж, аж ахуйн нэгжүүдийн хаалгыг бариулах шийдвэр гаргачихаад Засгийн газрын сайд нарын багцыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь тэдний “Эх оронч” шийдвэр. 400 тэрбумын тансаглалдаа цадахгүй эрх баригчид дахин төрөөс “мэргэжлийн хулгай” хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэглэл найман концессийн гэрээгээр 800 гаруй тэрбум төгрөг та бидний татварт төлсөн мөнгөнөөс хулгайлахаар боллоо. Харьцуулбал, алдарт ОУВС-аас авах гэж буй 400 сая ам.доллартай тэнцэх концессийн гэрээг нууцаар байгуулсан нь олон нийтэд ил болсон юм.

Энэ дүн бол УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гэдгийг онцолъё.

Ерөнхий сайдын Н.Номтойбаярт төлөх өр буюу LX570-ын бэлэг

Концесс гэдэг нь эргэн төлөгдөх нөхцөлтэй Засгийн газрын худалдан авалт. Тодруулбал, өөрийнхөө хөрөнгөөр ажлаа хийчихээд, дараа нь улсаас мөнгөө авах нөхцөлтэй гэрээ.

МАН төрийн эрх авсан даруйдаа эх оронч шийдвэр гаргаж байгаагаа зарласан сүр дуулиантай заралсан. Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр Концессийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол гаргасан юм. Уг тогтоолд концессийн зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессийн гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхыг заасан. Барих-шилжүүлэх гэрээ төсөвт ачаалал бий болгодог учраас МАН-ын Засгийн газрын шийдвэрийг “Эх оронч” гэхээс аргагүй.

Тэгтэл Ерөнхий сайд ацан шалаанд орчихоод тун хэцүү, ихээхэн дарамтад байгаа нь хэдхэн сарын дараа тодорхой болов. Өмнө нь туулсан замаа баллуурдаж болдоггүй нь харамсалтай. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олон жилийн өмнөөс Н.Номтойбаяртай дотно нөхөрлөсөн. Гэр бүлийн хүрээнд бэлэг сэлт солилцож, өгөө аваатай нөхөрлөж л дээ. МАК-ын Н.Номтойбаяр жийп бэлэглэж Ж.Эрдэнэбаттай ураг барилцаж байсан түүх бий. Тодруулбал, 2014 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Н.Номтойбаяр цоо шинэ LX570 автомашиныг Ж.Эрдэнэбатад бэлэглэсэн баримт олдсоныг хүмүүс мартаагүй байх. Энэ мэт сэтгэлийн бэлгийн хариуг Н.Номтойбаяр Ерөнхий сайдаас нэхэлгүй яах билээ. Ерөнхий сайд ч ач санаж агтны хариу барилгүй хаа хүрэх билээ.

Ийм өгөө аваатай байтал Засгийн газрын 37 дугаар тогтоол ёсоор МАК-ийн Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь зогсох болчихов. Бэлгийн ганц жийпнээс болж төрийн шийдвэрийг өөрчилнө гэдэг хэцүү. МАН-ын бүлэглэлээс Засгийн газарт дарамт үзүүлж, МАК-ийн ажлыг эхлүүлэх “үүрэг” өгсөн гэдэг яриа ч бий. Тиймээс Засгийн газар тогтоолоо зөрчиж 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих төслийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон тогтоол гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газар Монголд бус Н.Номтойбаярын МАК-д  үйлчилж гэрээ байгуулжээ. Энэ гэрээний өртөг нь 79 тэрбум төгрөг. Монголын төр барих-шилжүүлэх гэрээ байгуулснаар энэ мөнгийг ам.доллараар төлнө. Ханшийн зөрүүний алдагдлыг мөн л та бид татварынхаа мөнгөөр төлнө гэсэн үг.

Ж.Эрдэнэбат МАК-д үйлчилж, МАН-ынхан төсвөөс 800 тэрбум хулгайлахыг завдлаа

Ж.Эрдэнэбат Н.Номтойбаярт улайм цайм үйлчилж хууль зөрчин 79 тэрбум төгрөг хулгайгаар бэлэглэчихээд байхад МАН-ынхан барьцалгүй яах билээ. МАН-ын бизнес эрхлэгчид бүгд хулгайд нэгдэхийг санаархаж, намынхаа удирдлагуудыг шахаж эхлэв. Намынхаа бүлэглэлийн шахалтын дор Засгийн газар 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 16 дугаар тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолоор таван сарын өмнө баталсан өнөөх 37 дугаар тогтоолдоо өөрчлөлт оруулж МАН-ынханд хулгай хийх боломж олгожээ. Тодруулбал, МАК-аас гадна долоон компанитай концессийн гэрээ байгуулах тухай жагсаалтыг 16 дугаар тогтоолоороо баталжээ. Бүр концессийн гэрээ байгуулахдаа төлбөрийг ам.доллараар хийхээр болж Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хоёр дахиа зөрчсөн байх юм. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийг зөрчиж МАН гишүүдийнхээ компанид валютын ханшийн зөрүүнээс ашиг олох боломжийг бүрдүүлжээ. Үүнийг “мэргэшсэн хулгай” гэж нэрлэдгийг судлаач эрдэмтэд онцолсор байгаа. Шууд хэлбэл МАН-ын сонгуулийн санхүүжилтийг босгодог кмпаниуд Концессийн гэрээ байгуулах эрх авсан нь эндээс харагдаж байгаа юм. Ж.Эрдэнбатын Н.Номтойбаярын, Ж.Мөнхбатын, С.Баямбацогтын гэх мэтээр компаниуд энэхүү концессийн гэрээг хулгайгаар авсан.

Та бидний татвараас 800 гаруй тэрбум төгрөг “хулгайлах” гэж буй МАН-ын гишүүдийн компанийг танилцуулж байна.

  1. Н.Номтойбаярын компани 79 тэрбум төгрөг авна. Засгийн газар хууль, өөрийнхөө гаргасан тогтоолыг зөрчиж Н.Номтойбаярын МАК-тай 78 тэрбум 752 сая төгрөгийн концессийн гэрээ байгуулсан. Засгийн газар ийм шийдвэр гаргах хуралдаан дээрээ албан тушаалтнууд гар утасныхаа төлбөрийг өөрсдөө төлөхөөр боллоо гэдэг мэдээллийг л олон нийтэд цацсан. Үүнийг бага чулуугаар их чулуу хөдөлгөх гэдэг юм. Өөрөөр хэлбэл, ард түмэнд “Албан тушаалтнууд төрийн мөнгөөр утсаар ярихгүй боллоо” гэж сайрхчихаад ардуур нь Н.Номтойбаярт 79 тэрбум төгрөг “хулгайлах” боломж олгосон билээ.
  2. С.Бямбацогтын компани 77 тэрбум төгрөг хүртэнэ. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Алтай трест” компани “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессийн гэрээ байгуулахаар болжээ. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ. Энэ гэрээг Засгийн газрын 16 дугаар тогтоолыг зөрчиж 2018 болон 2019 онд эргэн төлөлт хийх нөхцөлтэйгээр байгуулсан байна. 2020 он хүртэл төсөвт дарамт учруулахгүй гэж тогтоол, шийдвэр гаргасан Засгийн газрын ноён нуруу С.Бямбацогтын өмнө нугарсан нь ийм.
  3. Ж.Мөнхбат 87 тэрбумын концесс авав-“Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг ажлыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын “Эн Си ЭФ” компани гүйцэтгэхээр концессийн гэрээ байгуулжээ. Энэ тухайгаа Ж.Мөнхбат “Надтай холбоотой нэг концессын гэрээний асуудал байна. Өмнөговь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа” гэж хүлээн зөвшөөрсөн. Хулгай ил цагаандаа гарсны илрэл энэ.
  4. Хямралын үед Увс руу зам татах хэнд ашигтай вэ- “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийг мөн л концессоор гүйцэтгэхээр болсон. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум, 373 сая төгрөг юм. Замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажиллах бөгөөд өмнө нь Завхан аймгийн Сонгино сумаас “Үзүүрийн булаг” гэх газар хүртэл автозам нь тавигджээ. Энэ компанийн ард МАН-ын нөлөө бүхий эрхмүүд байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Хямралын үед Увс аймаг руу зам татах нь эдийн засгийн өгөөжөө хэр өгөх бол. Өнөө, маргаашдаа тулсан шаардлагатай ажил бол биш. Харин МАН-ын гишүүдийн тухайд хулгай хийх гарц аж.
  5. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тойрогтоо 26 тэрбумын концесс авав-Ашиг сонирхлын зөрчил гэж үүнийг хэлнэ. Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам юм байна. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг.
  6. Үр ашиггүйгээр 163 тэрбум төгрөг зарлагдана-Эдийн засгийн хүндрэлтэй ойрын жилүүдэд Дорноговь аймгийн төвөөс Дэлгэрэх сум хүртэл 130 км авто зам барих концессийн гэрээг Монголын бус МАН-ын Засгийн газар шинээр байгуулжээ. Энэ төсөл хэзээ үр өгөөжөө өгөх нь ч тодорхойгүй. 2020-2026 онд та бидний татвараас өртөгийг нь суутгахаар төлөвлөсөн байна.
  7. Ц.Нямдорж тойрогтоо 26 тэрбум төгрөгийн концесс авав-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж заргалдсаар тойрогтоо 26 тэрбумын концесс авсан байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих асуудалд Засгийн газрын хуралдааны мэдээлэлд албан ёсоор тусгагдаад байсан. Гол асуудал нь, анх 2013 онд уг концесс 19 тэрбумаар зурагдаж байжээ. Гэвч гүйцэтгэж байсан компани нь ажлынхаа 40-50 хувийг гүйцэтгэсэн мөртлөө нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан аж. Үүн дээр өнөөгийн Засгийн газар ажиллахдаа төсөвт өртөгийг даруй 6 тэрбумаар нэмэгдүүлж, 25 тэрбум 700 сая болгож оруулж ирсэн нь харамсалтай.
  8. Барих-өмчлөх-ашиглах гэрээг ч байгуулж амжжээ-Хууль зөрчиж байгуулсан 8 дахь гэрээ нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Тэвшийн говийн цахилгаан станцын төсөл. Хоёр их наяд, 245 тэрбум төгрөгийн өртөгтэй уг гэрээг “Могур пауэр” компани байгуулжээ.

МАН-ын гишүүдийн концесс нэрээр халхавчилсан хулгайг танилцуулахад ийм байна. Ерөнхий сайд нь өөрийнхөө тойрогт концесс захиалж, танхимынхаа хэд хэдэн гишүүдэд боломж олгосонд бялуунаас хоцорсон МАН-ынхны шарыг гозойлгож байгаа гэх. Дээрх гэрээнүүдийг байгуулснаар 2020 онд 327.3 тэрбум төгрөг, 2021 онд 216.2 тэрбум төгрөг, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөх юм. Энэ нь ОУВС-аас авах зээлтэй тэнцэж байгаа гэдгийг дахин онцолъё.

МАН хүүхдийн мөнгийг хасч, төсөв хэмнэсэн. Ингэснээр 17 тэрбум төгрөг хэмнэх юм гэсэн. Гэтэл МАН-ын бүлэглэлийн долоон бизнесмэн 800 гаруй тэрбум төгрөг халааслах гэрээ хийчихээд маадгар сууж байна. Ийм ил цагаан луйвар, хулгайг зогсоож, МАН-ынхныг хазаарлах ганцхан боломж үлдсэнийг онцолж хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: offshore.mn



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ач буяныг нь хүртчихээд ардчиллыг үзэн ядаж болох уу?
2019-12-06  
  

   АН-ын удирдлагууд БНХАУ-д ажлын айлчлал хийв
2019-12-05  
  

   АН сонгуулийн санхүүжилтээ зарлалаа, МАН яав!
2019-12-05  
  

   Ц.Туваан: Эрх чөлөө гэх үгэн дээр Ардчилал тодорхойлогддог
2019-12-04  
  

   2020: Ерөнхий сайдын төлөөх цусгүй тулаан
2019-12-02  
  

   МАН: Тогтолцооны хувьд 50+26 гэснийг хуульд тусгаж байгаа
2019-12-02  
  

   Д.Эрдэнэбат: Ардчилсан нам холимог тогтолцоог дэмжиж байгаа
2019-12-02  
  

   Ж.Мөнхбат: ирэх хавар 20 мянган хүн ждү-гээр жагсана шүү
2019-12-02  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот