ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ!

ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ!
Намууд | 2019-09-25 15:09:42 | УНШИСАН: 184 | atumur

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйн ярилцлага өчигдрийн сошиал медиагийн гол сэдэв байв. Түүний ярилцлага өгсөн нь ямар зорилготой  байсан нь  сонирхол татахаас гадна сошиалын хэлэлцүүлэг болохоос ч аргагүй. Жир хүн биш жаран тэрбумын гол дүр шүү дээ.

Найз нөхдийнхөө урвалт, шарвалт, учир зовлонгоо илэн далангүй тоочиж суусан Ц.Сандуйг хувь хүн талаас нь харвал өрөвдмөөр. Хэн нэгэнд хууртагдсан, чадуулсан эр хүн. Хүн чанаргүй хөгийн найзууддаа гомдож суугаа уярмаар дүр.  Гээд энэ бол түүнийг зөвтгөх зөвтгөл биш юм.

Өнцгөө өөрчлөөд харвал яагаад  шүүхийн хаалга татах болсноо өнөө ч ойлгоогүй ялихгүй нэгэн улстөрч. Бүр хатуухан хэлэх юм бол, Монголын төрийг арилжааны хэрэгсэл болгож ирсэн нам, бүлэглэлүүдийн гол төлөөлөгч. Бидний авах ёстой эрүүл мэндийн үйлчилгээг, боловсролыг, сайн, сайхан амьдрах боломжийг, төртэй нь цуг арилжаалж ирсэн тэднийг, улстөрчдийг ингэхэд яагаад өрөвдөх ёстой юм бэ.

Төдийгөөс өдий хүртэл улс төрийн дардан замаар өгсч явсан түүний хувьд өнөөдөр газар хатуу, тэнгэр хол болсон нь ойлгомжтой. Тэглээ гээд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан гэх асуудлаар Эрүүгийн хуулийн 19.2-оор зүйлчлүүлж буй НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш/2019.09.26/ болохоор товлогджээ.  Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийг ямартай ч  хүлээн зөвшөөрөхгүй, “60 тэрбумын гэх схем хэрэгжээгүй. Зөвхөн ярьсан яриа. Үүнд ял өгч болдог юм уу” гэж Ц.Сандуй телевизэд ярилцлага өгөхдөө тодруулж байна лээ. Монголд хэлсэн ярьсандаа хариуцлага хүлээдэггүй улстөрчдийн  сонгодог үг.

 Түүнийг хэлмэгдүүлсэн үгүйг, тэр төрийг худалдахыг завдсан эсэхийг шүүх шийднэ.  Тэрбээр шүүх хурлынхаа өмнөхөн Ерөнхийлөгчийн гэх телевизэд очиж ярилцлага өгсөн нь ял зэмгүй үлдэхийг хүссэн үү. Эсвэл ард нь улс төрийн  ямар нэгэн тохироо наймаа явагдсан уу. Монголын улс төрд тооцоогүй, тохироогүй үзэгдэл, үйл явдал гэж үнэндээ байхаа больсон.

Ямартай ч  Монголын төрийг арилжаалах 60 тэрбумын схемыг МАН-ын удирдлагууд сонссон, сонирхсон нь үнэн, өөрөө ч УИХ-ын сонгуулийн үеэр ам алдчихсан. Намын нөхөд нь бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн.  М.Энхболдыг огцруулах үед “Энэ үнээн. Би хажууд нь хараад сууж байсан. Шүүхэд гэрчээр дуудвал яваад очиход ч бэлэн” гэж суусан Ц.Нямдорж харин гэрчээр очиж, үгээ батлах эсэхийг харин харж сууя.

Жаран тэрбумын гэх схемийг  МАН-ынханд барьж очсон Г.Доржзодов баатар ч биш, шүгэл үлээгчүр биш.   Балиар шантаажчин, бас нэг төрийг зарахыг санаархагч. Тийм схемыг зурж,төлөвлөөд хэн нэгэн дээр барьж очиж байна гэдэг яавч сайн хүн биш нь тодорхой.  Хэрэвзээ түүнд Ц.Сандуй шиг эрх мэдэл байвал аль хэдийн Монголын төрийг арилжаалчихсан байх байж.  Тиймээс түүнийг Ц.Сандуй, А.Ганбаатар хоёртой нь хамт шүүхэд дуудах ёстой байсан юм.

Жаран тэрбум бол Монголыг төрийг арилжаалж ирснийг батлах анх удаагийн том кэйс юм. Урьд нь ах дүү, хамаатан саднаа төрд чихэхийг оролддог байсан бол сүүлдээ улаан цагаан төрийн алба тодорхой  менютэй болсон. Менюноос аль хоол захиалахаас хамаараад үнэ, тариф нь өөр гэж байгаа бас. Сайд, дэд сайд, төрийн нарийн, яам агентлагийн газрын дарга гээд дор бүрнээ тодорхой тарифтай, тиймээс хэчнээн чадалтай байгаад ч мөнгөгүй бол төрийн албанд ажиллана гэдэг мөрөөдөл. Тийшээ зүглэлтгүй болсон нь үнээ.  Сандуйгаас ч өмнө, Сандуйг байхад ч, Сандуйгийн дараа ч ийм л байгаа. Үүнийг л өөрчлөх цаг болсон.

Гол нь жаран тэрбумын кэйсийг зүгээр өнгөрөөвөл дараагийн Г.Доржзодов дараагийн Ц.Сандуй нар дахиад төрнө л гэсэн үг. Төрийг бүр томоор арилжаална, авлига хээл хахуулийн асуудал улам хурцадна. 

ЖДҮ ч мөн адил Монголын төрөөс эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд яаж хулгайлж, хумсалж ирсний яруу тод жишээ. Аль, аль нь уучлах аргагүй гэмт хэрэг.  Энэ хоёр хэргийн гол хохирогч нь Монгол төр өөрөө юм. Тиймээс жаран тэрбум, ЖДҮ хоёулангаас нь хариуцлага нэхэх нь дараа дараагийн төр наймаалагчдад, төсвөөс мөнгө гулгуулагчдад томоо сануулга болно. Түүнээс Ц.Сандуй, А.Ганбаатар хоёрыг мууг үзэх гээд байгаа юм биш.

Авлигын асуудлаас бол нийтдээ 11.9 их наяд төгрөгийн хохирол үүссэн талаар АТГ-ын мэдээлэлд нэгэнтээ дурдагдсан.  Манай улсын жилийн нийт төсвийг хоёр үржүүлсэнтэй тэнцэх мөнгө.  Ийм их мөнгө авлигад "алга болсон" нь  Монголын төр сүлжээний бизнес болсны нэг үзэгдэл. Төрийн албыг мөнгөөр худалдаж авсан хүн шархаа нөхөхийн тулд түүнээс илүүг авлигад авахыг хүснэ. Оймсондоо ам.доллар нуудаг хурган дарга бол төрийн алба санхүүгийн пирамид болсны  сөрөг үр дагавар нь.  Төр наймаалагчдын авлигад авсан мөнгөөр, эрүүл мэнд боловсролынхоо салбарыг сайжруулсан бол хэчнээн хүн амьд, аз жаргалтай амьдрах байсан бол доо.

Ж.ЭРХЭС

NEWS.MN



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ"-Г ДАРХАН ХОТОД БОСГОЛОО
2019-10-21  
  

   УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ, АН БОЛОН ШИНЭН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
2019-10-21  
  

   МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
2019-10-17  
  

   С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
2019-10-17  
  

   У.ХҮРЭЛСҮХ НАМЭХ-НЫ ДАРГАД Д.САРАНГЭРЭЛИЙГ ДЭМЖЖЭЭ
2019-10-17  
  

   МАН-ЫНХНЫ “АВЛИГА” БУЮУ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ
2019-10-16  
  

   ШИНЭ НАМЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
2019-10-14  
  

   АН-ААС ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
2019-10-07  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот