ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Э.Дөлгөөн: Монгол пасифик ББСБ-ын эзэн Ван Чол Хуг манай хадам ээж М.Дэлгэрмаатай танилцуулсан

Э.Дөлгөөн: Монгол пасифик ББСБ-ын эзэн Ван Чол Хуг манай хадам ээж М.Дэлгэрмаатай танилцуулсан
Сангийн яам | Банк, санхүү | 2019-09-18 20:48:20 | УНШИСАН: 137 | sanaa
Монкорд Хадгаламж зээлийн хоршооны мөрөөр...

Монкорд Хадгаламж зээлийн хоршоо санхүүгийн чадваргүй болж, Цагдаагийн байгууллага ХЗХ-ны үйл ажиллагаанд мөрдлөг явуулж байгаа сураг мэдээллийн хэрэгслүүдээр гараад удаж байна. Хоршооны дампуурлын мэдээнд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Дэлгэрмаа гэдэг эмэгтэйн нэр холбогдсон.

Монкордын гүйцэтгэх захирал М.Дэлгэрмаа нь БНСУ-ын иргэн Ван Чол Ху гэгч иргэнтэй хамтран Монгол пасифик гэгч Банк бус санхүүгийн байгууллага байгуулаад өндөр хүүтэй мөнгө зээлүүлдэг хоёрыг байгууллагыг зэрэг самраад хаячихсан гэж тайлбарлах эс сурвалж ч бас байв. М.Дэлгэрмаа энэ хэргээр Ганцхудагт сар орчим саатуулагдаж байсан талаарх мэдээллийн талаар бид тодруулж, Э.Дөлгөөн гэдэг залуутай уулзсан юм.

Э.Дөлгөөн нь М.Дэлгэрмаагийн үеэл бөгөөд түүнийг Ван Чол Хутай танилцуулсан хүн гэдэг утгаар Э.Дөлгөөнийг эрэн сурвалжилсан юм.

Э.Дөлгөөн: Монгол пасифик ББСБ-ын эзэн Ван Чол Хуг манай хадам ээж М.Дэлгэрмаатай танилцуулсан

-Таныг нэлээн сураглаж байж, ахаар чинь дамжуулж олж авлаа. Та өөрийгөө танилцуулаад, Монкорд ХЗХ-нд яагаад хамааралтай болж, М.Дэлгэрмаа гэдэг хүний хэрэгт яагаад нэр холбогдоод байгааг тайлбарлахгүй юу?

-Дэлгэрмаа бол манай нагац. Аавын дүүгийн хүүхэд. Бид хамаатнууд. Хоршоо чинь 1999 онд байгуулагдсан байх аа. Дэлгэрмаа эгч бас нэлээн дээр үеэс ажиллаж эхэлсэн шдээ. Тэгээд хоршооноос би зээл авч байсан. Гэхдээ дээр үед л дээ. Хоршооны тухай мэддэг юм гэвэл би гишүүн нь. Зээл авдаг. Хоршоо өөрөө гишүүддээ үйлчилдэг Төрийн бус байгууллага. Гишүүд нь бас хоорондоо жил болгон үйл ажиллагаа зохион байгуулаад явдаг.

-БНСУ-ын иргэн Ван Чол Ху гэдэг хүнийг та Дэлгэрмаатай холбож өгсөн юм уу. Энэ хэргээр Дэлгэрмаа одоо Эрүүгийн цагдаа дээр шалгагдаж байгаа. Та бас хамт шалгагдаж байгаа юм уу. Анх Ван Чол Хутай яаж танилцсан юм бэ?

-Би холбоогүй л дээ, манай хадам ээж Солонгост нэлээн дээр үеэс бизнес эрхэлдэг. Тэгээд Ван гэж хүнтэй танилцсан юм билээ. Тэр хүн Монголд бас үйл ажиллагаа явуулах сонирхолтой байна гэж хэлээд, М.Дэлгэрмаа эгчтэй холбосон юм шиг байна лээ. Тэгээд энэ Монгол пасифик Банк бус санхүүгийн байгууллагыг худалдаж авсан юм байна гэж ойлгосон. Тухайн үед бол эзэн нь өөр хүн байсан. Эзэн нь Ванд зараад, гүйцэтгэх захирлаар нь Дэлгэрмаа эгч ажиллаж байна.

-Хадгаламжийн хоршоо, ББСБ дампууруулсан гээд, та хэдийг нэг гэр бүлийн хэтэрхий айхтар, зальтай хүмүүс гэсэн ойлголт яваад, нийгэм тэгж ойлгоод байна?

-Мэдэхгүй, нийгэм тэгж ойлгож байгаа энэ тэрийг нь мэдэхгүй байна.

-Эрүүгийн цагдаа дээр яг шалгагдаад явж байгаа хэрэг байгаа юм уу?

-Байгаа шдээ. Би банк бусаас нь бас зээл авсан байхгүй юу. Зээл авсан нь үнэн, буцааж төлнө гэсэн тохиролцоотой байгаа. Ван болон Дэлгэрмаа эгчийн хооронд ямар нарийн харилцаа байсан бэ гэдгийг бол мэдэхгүй. Хоршооноос бол аль дээр жижиг зээл аваад төлж байсан. Таван сая, 20 сая гэх мэт.

-Одоо Ван Чол Ху монголд байгаа юу?

-Мэдэхгүй.

-Дэлгэрмаа бол танай хамаатан гэсэн үү?

-Бид нар хамаатнууд. Би зээл аваад, тэр нь хуримтлагдаад төлөх чадваргүй болсон. Гэхдээ тодорхой хэмжээгээр бол төлсөн юм бий. Төлөлт бол хийгдээд явж байгаа, хугацаа хэтэрсэн.

-Энэ дээр нэгдэж нийлээд залилан хийсэн гэсэн юм бол байхгүй юм байна гэж ойлгож болох уу?

-Ямар ч тийм юм байхгүй.

-Яригдаад байгаа М.Дэлгэрмаа гэдэг хүнтэй холбогдох боломж бий юу?

-Мэдэхгүй.

-Өөртэй нь холбогдох арга байна уу?

-Ямар ч байсан өөрөөс нь асууя.

-ХЗХ-ны бэлэн мөнгөний нярав н.Золзаяа жолооч, н.Ганбаатар гэдэг хүмүүсийн нэр бас дурдагдаад байна. Тэр н.Золзаяа нь захирал М.Дэлгэрмаагаа шантаажилдаг гэх мэт асуудал бас яригдаад байгаа?

-Тэд хоорондоо ямар асуудалтайг сайн мэдэхгүй. Бүх юм нь хуралдаад, зөвлөлдөөд шийдээ л явж байсан. Би бас ойрхон л байсан л даа. Гэхдээ бас нариийн сайн мэдэхгүй байна.

-Танайх чинь ямар байгууллага билээ?

-Манайх англи хэлний сургалтын төв байж байгаад зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаад одоо зогсчихсон байж байна.

Үргэлжлэл бий... 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ФАТФ-ААС МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТААХДАА ДӨРВӨН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ
2019-10-21  
  

   С.УРАНСУВДМАА: ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧИЙНХАА ӨМЧИД ХАЛДСАН
2019-10-15  
  

   Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно
2019-10-14  
  

   Япон Монголын татварын зөвлөхүүд хяналт шалгалтын процессын тухай зөвлөлдөнө
2019-10-09  
  

   Татварын ерөнхий газар ахмадуудаа хүлээн авлаа
2019-10-03  
  

   Э.Дөлгөөн: Монгол пасифик ББСБ-ын эзэн Ван Чол Хуг манай хадам ээж М.Дэлгэрмаатай танилцуулсан
2019-09-18  
  

   Монгол, Хятад, Орос улсын бизнес эрхлэгчдийн чуулган Манжуурт болно
2019-08-26  
  

   ДОЛООН САРЫН ХУГАЦААНД 3 479 ИРГЭНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
2019-08-10  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот