ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДУНД 13 СУРАГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 4 БАЙНA

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДУНД 13 СУРАГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 4 БАЙНA
Гэмт хэрэг | 2019-09-18 15:12:24 | УНШИСАН: 140 | bayar

ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болсныг харж болно. 

2018 оны есдүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна.
 
2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны хүмүүс байгаа бол 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байна. 

2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8.7 хувь, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна. 

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна. 

Шуудан илгээмж ашиглан гадны орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа.  

Сошиалд нэр бүхий хүмүүс ургамлын гаралтай мансууруулах бодисыг хориглохыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн байсан. Ургамлын гаралтай мансууруулах бодисыг манай улсад хориглодог. Тиймээс ийм яриа гаргаж, хүүхэд залуусыг уриалж, турхираад байгаа хүмүүстэй цагдаагийн байгууллага хатуу тэмцэнэ.

Манай улсын 45 иргэн гадны улс орнуудад хар тамхины хэргээр ял эдэлж байна. Нэг нь Словак улсад, 44 нь БНХАУ-д ял эдэлж байгаа" гэлээ.  

Цагдаагийн байгууллагаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээг бууруулах, гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд анхаарч, "Хар тамхигүй орчин, ажлын байр" уриалгыг гаргаж байгаа аж. 

Энэ ажлын хүрээнд байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгохыг уриалж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. 

Төрийн байгууллага болон хувийн компаниуд мансууруулах бодисын сорьц тавих шинжилгээг хэвшил болгосноор энэ төрлийн бодис хэрэглэдэг хүн үндэсний томоохон компаниуд болон төрийн байгууллагад ажиллах боломжгүй болох юм. 

Хэвлэлийн хурлын үеэр цагдаагийн байгууллагаас дэвшүүлж буй "Хар тамхигүй орчин, ажлын байр" уриалгыг танилцууллаа. 

УРИАЛГА

Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тээвэрлэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсөж, шалгагдсан хүний 88.0 хувийг 13-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлж байна. 

Дэлхийн олон улсад ноцтой хор хөнөөл учруулж, гашуун түүх дагуулсан “Цагаан тахал”-ын аюул бидний хаяанд ирж, гэр бүл, ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууд, хамт олон, хайртай дотны хүн бүхэнд минь аюулын эрсдэл дагуулж байна. 

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, түүний хор хөнөөлөөс улс үндэстэн, дотны хүн бүхнээ хамгаалж, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын төдийгүй иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм.

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гаргаж байна. 

Та бүхэн энэхүү уриалгад нэгдэж, байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгож энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотныхоо хэн нэгийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна. 

Та бид хамтдаа “Цагаан тахал”-ын аюулаас сэргийлж чадна. 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
2019.09.17



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
2019-10-16  
  

   ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ
2019-10-14  
  

   “ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ ГОМДЛООСОО ТАТГАЛЗЛАА
2019-10-07  
  

   ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ: АЛГА ДАРАМХАН ЗАЙТАЙ АМЬДРАЛ, ҮХЭЛ
2019-10-07  
  

   Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2019-10-07  
  

   “НВЦ” КОМПАНИЙН ЗАХИРЛЫГ СААТУУЛЖЭЭ
2019-10-04  
  

   МАНАЙ УЛСЫН 69 ДИПЛОМАТЧ, УЛСТӨРЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА"
2019-09-30  
  

   ЦЭРГИЙН АНГИЙН АХЛАГЧ НАР ЭМЭГТЭЙ АЖИЛТНАА ХҮЧИРХИЙЛДЭГ БАЙЖЭЭ
2019-09-30  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот