ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
10 ГАРУЙ ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ХААЛГАСАН ГЭХ ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ЮУНЫ УЧИР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ИРСЭНГҮЙ ВЭ?

10 ГАРУЙ ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ХААЛГАСАН ГЭХ ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ЮУНЫ УЧИР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ИРСЭНГҮЙ ВЭ?
Улстөрч | 2019-09-18 14:43:11 | УНШИСАН: 667 | atumur

Өнөөдөр /2019.09.18/ Үндэсний мэдээллийн төвд МСНЭ-ээс УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нарыг байлцуулан хооронд нь үүсээд байгаа маргаантай асуудлаар мэдээлэл хийлгэхээр урилга хүргүүлсэн.

Улмаар товлосон ёсоор хэвлэлийн хурал зарлагдахад сэтгүүлч Н.Өнөрцэцэг ирж баримтаа танилцуулж, тайлбараа хийлээ. Харин намайг ор үндэслэлгүй гүтгэж, шантаачилж байна хэмээн мэдэгдээд байсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэвлэлийн хуралд ирсэнгүй таг чиг зугтжээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Гарамжав юуны учир хэвлэлийн хуралд ирсэнгүй вэ. Тэрээр төрийн ордонд жирийн сэтгүүлчийг барьж авч алгадах шахам өөрийгөө хамгаалж байсан шигээ байр сууриндаа бат зогсохгүй юунд бултав аа. Арай эрхэм гишүүн Ц.Гарамжавын дарсан булхай дардайж гарч ирээд байгаа юм биш биз дээ.

Х.МАНДАХБАЯР: БИ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ АЖЛЫН АЛБА БИШ

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Энэ хоёр талын асуудлаас болж эцэс сүүлдээ сэтгүүл зүй хохирч байна. Монголын сэтгүүл зүйг баахан шантаажчид байгаа юм шиг суртал ухуулга явж байгааг буруу гэж үзэж байна. Манай салбарт асуудал бий. Зарим сэтгүүлчийг, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөнгөөр, эрх мэдлээр далайлган өөрийнхөө эрхэнд оруулах гэсэн олигархууд, нам дамжсан бүлэглэлүүдийн санаархал бол байгаа. Өчигдөр би өөрийнхөө фэйсбүүк хуудсаар мэдэгдэл хийсэн. Хараат бус сэтгүүл зүйн төлөө бид бүгд тэмцэх ёстой. Хэн нэг нь сэтгүүлчийг, редакцийг шантаажлаад, дарамтлаад , эрх мэдлээр, шүүх цагдаагаар далайлгаад дуугүй болгож чадахгүй гэдгийг энд цугласан сэтгүүлчид, найз нөхөд, дүү нар та бүхэн үлгэрлэж харуулах ёстой.

Нийгэмд том сенсааци бий болдог. Түүний араас сэтгүүлчид явдаг. Тодорхой мэдээлэл, баримтыг дэлгэж, ил гаргаж тавьдаг. Үүнийхээ төлөө сэтгүүлч, редакци шантаажинд, дарамтанд орох ёсгүй. Би та бүхний өмнө Н.Өнөрцэцэгт хариуцлагатайгаар хэлье. Та гүтгэлэг тараасан бол хариуцлагаа хүлээ. Та баримтаа хамгаалж чадахгүй бол хууль шүүхийн өмнө хариуцлагаа хүлээ. Хэрвээ энэ сэтгүүлч үнэн зөв мэдээлэл цацсан юм бол  одоо сэтгүүлч рүү дайрахаа зогсооцгоо. МСНЭ ийм санаархал болгонтой хатуу тэмцэх болно гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Би Ц.Гарамжав гишүүнд энэ хэвлэлийн хуралд ирээч гэж урилга хүргүүлсэн. Гэтэл ирсэнгүй. Надад албан бичиг хүргүүлээд үүнийгээ уншиж өг гэсэн байна. Би УИХ-ын гишүүний ажлын алба биш. Би үүнийг нь уншиж өгөхгүй. Ийм хүндэтгэлгүй хандаж байгаа юм. МСНЭ бол сэтгүүлчдийнхээ мэргэжлийн эрх ашгийг хамгаалахын төлөө явахаас гадна Монголын ард иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө явж байна. УИХ-ын гишүүн нь зүгээр нэг цаас шидчихээд очихгүй гэж байгаа нь Монголын сэтгүүл зүйд яаж хандаж байгаагийн маш том илрэл” гэв.

Н.ӨНӨРЦЭЦЭГ: БИ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БАРИМТ БОЛГОН ЯРЬЖ БАЙГАА

Мөн Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би энд ирэхгүй байя гэж бодож байсан ч МСНЭ дуудсан учраас, мөн Ц.Гарамжав гишүүнийг урьсан гэсэн учраас ирсэн. Би жагсагч, тэмцэгч, хуульч биш. Би бол сэтгүүлч. Мэдээллээ хүргээд явъя гэсэн байр суурьтай байсан. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Өнөрцэцэг гэж сэтгүүлч хоёр хувь хүний тулаан биш. Энэ бол хуулийг завхруулдаг, албан тушаалтнууд өөрийнхөө давуу байдлыг ашигладаг, үүнээс нь болж төсвийн мөнгөөр хохироод үлддэг баримтыг л сөхсөн. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Монполимет компани холбогдсон байдаг.

Би шүүх.мн сайтад олон нийтэд нээлттэй байдаг шүүхийн шийдвэрийг баримт болгон ярьж байгаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан Монгол банкинд хийсэн хяналт шалгалтын дүн байна. Энэ хоёр материалд түшиглэж би мэдээллээ бэлтгэсэн. Түүнээс биш ямар нэг захиалга байхгүй гэдгийг хэлье” гэсэн юм.

АРДЧИЛАЛ.МН



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   З.БАЯНСЭЛЭНГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН УУ?
2019-10-21  
  

   Төр шашинг хослон баригч
2019-10-17  
  

   ЕВРОПТ СУУГАА ДИПЛОМАТУУДЫН ХУУЛЬ БУС НАЙМАА ЯНЖУУРААС ХАР ТАМХИ РУУ ШИЛЖСЭН ҮҮ
2019-10-12  
  

   ИТГЭЛИЙН ЗЭЭЛД 200 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ ГАРГАХААР ТООЦООЛСОН
2019-10-10  
  

   Монголросцветмет”-ийг 68 тэрбумын өртэйг мэддэг Б.Мөнхбат захирал сардаа 39 саяын цалин авдаг
2019-10-07  
  

   УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАНГИЙН “АРЬСЫГ ХУУЛНА” ГЭВ
2019-10-07  
  

   АРДЧИЛСАН НАМААС ХӨӨГДСӨН Н.АЛТАНХУЯГ ШИНЭ НАМД ЭЛСЭХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
2019-10-03  
  

   С.ЭРДЭНЭ: "НУУЦ" ГЭДЭГ ҮГЭЭР УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬЦГОО
2019-10-02  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот